Гуравдугаар сарын нэгэн буюу өнөөдрөөс бидний амьдралд цөөнгүй шинэ хууль, журам үйлчилж эхэлж байна. Тамхины хяналтын тухай хууль, Хүнсний тухай хууль, утасны ярианы тарифын үнэд өөрчлөлт орлоо. Мөн энэ өдрөөс авто хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр авч эхлээд байна. Эдгээр шинэ өөрчлөлтүүдийн тухай 24 тайлбарыг хүргэе.
1. Үүрэн холбооны оператор компаниуд нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох багцыг хэрэглэгчиддээ санал болгохоор техникийн шийдэл болон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгдээд байна. Тиймээс өнөөдрөөс таны яриаг минутаар биш секундээр төлбөрийг нь тооцож эхэллээ.
2. Харин ирэх сарын 15 буюу Олон улсын хэрэглэгчийн өдөрт зориулан бүх үүрэн холбооны оператор компаниуд үйлчилгээний багцуудаа шинэчлэхээр болжээ.
3. Өнөөдрөөс авто хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураалтыг авч эхэлнэ. Энэ нь нийслэлийн хэмжээнд хоёр үе шаттайгаар хэрэгжих юм.
4. Гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд албан татвар,төлбөрийг хүлээн авна. Харин зургадугаар сарын 10-24 –ний өдрүүдэд хяналтын үзлэг, шалгалтыг хийх аж.
5. Энэ жилийн хувьд үзлэг, оношлогоог нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгино хайрхан дүүргүүдэд явуулах бол татвар, төлбөрийг Улаанбаатар хотод нийт 15 цагт авах юм.
6. Хүнсний тухай хуулинд хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хувь хүмүүс хилээр оруулж ирэхийг хориглохоор заасан аж
7. Худалдан борлуулж буй бүтээгдэхүүн шаардлага хангаагүй нь илэрвэл түүнийг буцаан татан авах, тухайн бүтээгдэхүүнийг хаанаас авсан, хаашаа өгсөн талаар бүртгэх замаар хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтооно. Ингэснээр чанаргүй бүтээгдэхүүнийг хэргэлэгчдэд тараалгүй таслан зогсоож , аюулгүй байдлыг хангаж чадах юм.
8. Мөн бүтээгдэхүүний шошго нь Монгол, Орос, Англи хэлээр байх бөгөөд хэрэв өөр хэл дээр байвал зөвшөөрөгдсөн хэлээр нэмэлт шошго заавал тавина.
9. Хүнсний барааны шошгонд дараах мэдээлэл заавал байна. Үүнд Хүнсний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, нөхцөл, тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт зэрэг орно. Эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд барааг буцаан татах заалттай.
10. Хэрэв энэ хуулийг зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох олсон орлого болон үлдэгдэл хүнсийг хураах гэх мэт нэлээд өндөр торгуультай юм байна.
11. Тамхи татахыг хориглосон газрууд: Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, үзвэр, үйлчилгээний, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газарт, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөөнд, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт татахыг хориглов.
12. Тамхи татаж байгаа эсэхэд бүх шатны Засаг дарга, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын болон олон нийтийн байцаагч, мөн тухайн байгууллагын албан тушаалтан гэж заасан. Мөн оршин суугчид, орцны жижүүр, СӨХ өөрсдөө хяналт тавина.
13. Иргэд хэн нэгэн хориглосон газарт тамхи татаж байхыг харвад зураг, бичлэгээр баримтжуулж холбогдох байгуулагад өгч болно. Мөн дуудлагын утас ажиллах аж.
14. Одоо тамхины хайрцагны нь ар, өвөр талын 50 хувь нь зурган анхааруулгатай байна.
15. Хууль зөрчиж тамхи татвал иргэнийг 50 мянган төгрөг, харин тамхи татах орчинг нь бүрдүүлж өгсөн аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсийг 25-50 дахин нэмэгдүүлсэн тэнцэхүйц мөнгөөр тооцно. Өөрөөр хэлбэл нэг хүнийг тамхи татуулснаар долоон сая төгрөгөөр торгуулах эрсдэлтэй.
16. Хуулиар тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх замаар зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Мөн тамхи үйлдвэрлэгчээс нийгмийн хариуцлага нэрийн дор бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бусаар сурталчлахыг хориглоод байна.
17. Мөн янжуурыг нэг хайрцагт 20 ширхгээс цөөнөөр, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг 200 граммаас багаар савлахыг хориглоно.
18. Тамхи нь эрүүл мэндийн хор нөлөөний тухай анхааруулгагүй буюу түүнд тавигдах шаардлагыг хангаагүй бол худалдаанд гаргахгүй.
19. Тамхи үйлдвэрлэх эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тамхины төрөл тус бүрээр олгогдоогүй бол хууль зөрчсөн гэж үзнэ.
20. Тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээр тухайн тамхийг бусад тамхинаас илүү хор нөлөө багатай гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндийн дүрс, тэдгээрийн хослол хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
21. Хайрцаг, сав, баглаа боодол дээр онцгой албан татварын тэмдэг, үйлдвэрлэсэн улс, он, сар, үйлдвэр, импортлогчийн нэр, Монгол Улсад худалдахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэлгүй бол худалдаанд гаргахгүй юм.
22. Аж ахуйн нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна. Уг анхааруулах тэмдгийн загварыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан.
23. Хэрэв тухайн албан байгууллага хөдөлмөрийн дотоод журамдаа тамхи татаж болохгүй гэдгийг тусгаагүй бол холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24. Мөн тухайн байгууллага тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдгийг байрлуулаагүй бол хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (8)