2. Тэрээр АНУ-ын Холливүүдэд Драмын Урлагийн Академи төгссөн.
1. Нарангэрэлийн Оргил. Жүжигчин мэргэжилтэй, төрийн албан хаагч.
2. Тэрээр АНУ-ын Холливүүдэд Драмын Урлагийн Академи төгссөн.
3. Багаасаа орос хэл эзэмшсэн бол англи хэлийг Америкт суралцаж байхдаа гаргуун эзэмшжээ.
4. Түүнээс нэг удаа овгийг нь хэн гэдэг билээ гэж асуухад “Зүгээр л Оргил Махаан гээд биччих. Би ийм овгийн хүн” хэмээн хариулж байсан сан.
5. Энэ нь түүний ургийн овог ажээ. Одоо хашиж буй албаны нэрийн хуудсанд нь хүртэл Оргил.Махаан гэсэн мэйл хаягаараа тэмдэглэсэн байдаг.
6. Америкт урлагийн боловсрол эзэмшиж ирээд “Гэрчийг устга” хэмээх кино бүтээж, өөрөө гол дүрд нь тоглож байсан.
7. Дуучин Б.Сарантуяагийн “Мартъя” хэмээх өвөрмөц дууны клипэнд өвөрмөц төрхтэй Н.Оргил тоглосноор олны танил болох гараагаа тавьсан гэдэг.
8. Тухайн үед Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Сараа маань түүнд дурлаж явсан гэж ярих хүмүүс бий.
9. Н.Оргил ихэвчлэн гадаадын уран бүтээлчдийн хийсэн түүхэн болон адал явдлын сэдэвт кинонд гол болон туслах дүр бүтээж явсан.
10. Нэгэн цагт "Надад боломж олговол Монголын соёл урлагийн салбарыг удирдмаар байна. Энэ салбарын гол үүргийн нэг бол эх орноо гадаадад сурталчлах. Монгол өнөөдөр дэлхийн хүн бүрийн сонирхдог, тэгсэн хэрнээ мэддэггүй цэг нь. Тэгтэл бид улс орноо мэдүүлэхийн төлөө хэзээ ч бодлоготойгоор ажил хийж байгаагүй. Дотроо л хэрэлдээд байдаг. Хэрвээ надад боломж олдвол ялангуяа кино урлагаар дамжуулж улс орны гадаад ертөнцрүү чиглэсэн сурталчилгааг хийсэн шиг хиймээр байна" хэмээн ярьж байсан түүнд ардчиллынхан, сайд Ц.Оюунгэрэл соёл урлагийн салбарын бодлогыг даалгах шийдвэр гаргажээ.
11. Тэрбээр одоо Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн газрын дарга.
12. Н.Оргил цагтаа загварын тайзнаа алхаж олон ч бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу болж явсан.
13. АНУ-д жүжигчин найруулагч мэргэжлээр боловсрол дээшлүүлэн суралцсан тэрээр Оросын хэд хэдэн кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай залуу.
14. Загварын тайзнаас хөндийрч олон жилийг үдэж байгаа ч угийн өвөрмөц төрхтэй, нүүрний хувирал сайтай Н.Оргил бүрмөсөн загвараас холдохгүй гэдгээ хэлжбайсан.
15. Өдгөө ч реклам сурталчилгаанд дүрээ мөнхөлсөөр байгаа.
16. Түүнийг чадварлаг жүжигчин болохд АНУ-ын Холливүүдын Драмын Урлагийн Академийг төгссөн нь ихээхэн нөлөөлсөн гэдэг.
17. Эхнэр, охины хамт амьдардаг.
18. Н.Оргил нь 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан, АН-ын Р.Нарангэрэлийн хүү.
19. 1974 оны 7 сарын 27-нд төрсөн.
20. Жүжигчин Н.Оргил www.orgilmakhaan.comгэсэн өөрийн веб хуудастай.
21. Тэрбээр яамныхаа кино урлагийг хөгжүүлэх хэд хэдэн зорилгуудыг ингэж тодорхойлов. “Юун түрүүнд киноны тухай хуультай болохоор анхны хувилбараа гаргалaa. Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудлаа шийднэ. Олон улсын төвшний кино үйлдвэртэй болнo, сум бүрт кино үзвэрийн танхим байгуулна. Сум бүрт нэг, нийтдээ 350 орчим үзвэрийн газар бий болгох юм. Гурав дахь том зорилго нь монгол киногоор Монгол Улсаа сурталчлах. Ер нь кино монгол ахуй, түүх, соёл, аж амьдрал гээд бүх зүйлийг сурталчилж, таниулж болдог агуу урлаг шүү дээ”.
22. Тэрбээр “Кино урлагийг нэг хэсэгт ер анхаарахгүй хаячихсан нь маш том алдаа. Харин одоо энэ салбарт анхаарах яам байгуулагдаж Монголын кино урлаг хөгжлийн гараан дээрээ ирээд байна гэж ойлгож байгаа” хэмээжээ.
23. Н.Оргил "ВВС" телевизийн бүтээсэн "Чингис Хаан" кинонд эзэн Чингисийн дүрийг бүтээж байсан нь тухайн үедээ “Европ царайтай Чингис Хаан гэж юу байсан юм” хэмээн шүүмжлэлд өртөж л байсан.
24. Харин саяхан тэрбээр Орос улсын томоохон төсөл болох “Чингис хааны нууц” кинонд Жамухын дүрд тогложээ.

Д.Идэр
/www.24tsag.mn/
/www.24tsag.mn/
Сэтгэгдэл (36)