2010 онд "Тусгай салаа" киногоороо үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан байлдаг Дэндэв буюу Т.Эрдэнэбаярын тухай 24 баримтыг хүргэж байна. Тэрээр өдгөө МҮОНТ-д ажилладаг бөгөөд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
1. Төрсайханы Эрдэнэбаяр 1981 оны 12 сарын 15-нд төрсөн. Ам бүл тавуулаа амьдардаг.
2. Багаасаа урлагт их элэгтэй, урлагаар явах сонирхолтой хүүхэд байжээ. Наймдугаар ангиасаа Хүүхдийн ордны жүжгийн дугуйланд Саранхүү багш дээр хичээллэсэн.
3. Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Одоогоор МҮОНТ-ийн кино программын албанд дуу оруулагчаар ажиллаж байгаа.
4. Сонгинохайрхан дvvргийн 9 дvгээр сургуульд найман жил суралцаад, 40 дvгээр дунд сургуулийг 1999 онд төгссөн. Уралдаант шалгалтад тэнцээд СУИС-д орж байжээ.
5. Баяр ёслолоор аав, ээжийнхээ ах дүү нарыг цуглахаар хошигночихдог, дууг янз бүрээр элдэвлээд дуулчихдаг шооч талдаа хүүхэд байсан гэдэг.
6.Сурлагаараа нэг их гавихгүй ч бүр муугийн тоонд орохгүй алтан дундаж сурагчийн нэг. Сахилгагүйгээрээ харин толгой цохиж явсан аж.
7.СУИС-ийн жvжигчний ангийг 2003 онд Соёлын гавьяат зvтгэлтэн, найруулагч С.Сугар багшийн удирдлага дор дvvргэсэн. Оюутан байхдаа тэдний ангийн хэсэг хvvхэд дадлагаар “UBS” телевизэд кинонд дуу оруулахаар очиж байсан аж. Тэрээр сонирхлоороо ч гэх юм уу, төгсөөд “UBS” телевизэд орчуулгын киноны жvжигчнээр ажилласан.
8. Дараа нь БНСУ явж гурван жил ажиллаад эргэн ирж “UBS” телевиздээ хэсэг хугацаанд, одоо МVОНРТ-дээ ажиллаж байгаа.
9. Тэрээр багаасаа дуулдаг байж. Тиймээс “Тусгай салаа” кинон дээр дуулдаг "Ааваа зорино" дууг өөрийнхөө хэмжээнд дуулжээ. Түүний ээжийн дүү тус дууг зохиосон аж. Эрдэнэбаярын гэр бүл урлаг уран сайханд дуртай хүмүүс байдаг гэнэ.
10. Гурван хvvхэдтэй айлын дундах нь. Нэг ах, нэг дvvтэй.
11. Харин өдгөө ам бүл тавуулаа амьдардаг. Эхнэр, охин, хоёр ихэр хүүтэйгээ амьдардаг. Түүний өвөө, эмээ нь Төв аймгийн Цээл сумын хүмүүс. Тэрээр өвөг дээдэс, гэр бүлээ ихэд эрхэмлэж явдаг.
12. Эхнэрийг нь М.Болормаа гэдэг. Ууган охиныг нь Энэрэлзаяа удаах хоёр ихэр хүүхдийг Энх-Агар, Энх-Анар гэдэг. Хоёулаа хvv.
13. Түүний аав цэргийн хүн. Тиймээс цэрэг, цагдаагийн мэргэжил сайхан санагддаг гэнэ.
14. Мэдээж “Тусгай салаа” кино түүний хувьд анхны том хэмжээний дэлгэцийн бүтээл байсан. Үүний дараа Доз интертайментийн “Хөх толбот хүмүүс”, -"Өнгөт инээд" хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран " Сая долларын олз" гэх зэрэг кинонд амжилттай тоглосон. Сонирхуулахад Дэндэвийн дүрд тоглохоор хамгийн сүүлд гурван Дэндэв үлдсэнээс Т.Эрдэнэбаяр тэнцсэн.
15. Тусгай салааны Дэндэв, Эрдэнэбаярын хооронд их биш ч нэлээн ялгаа байдаг. Адил тал нь багадаа эмээ, өвөө дээрээ очдог байсан болохоор хөдөөний амьдрал, мал мэддэг нь дүрдээ ороход ойр байсан гэдэг. Харин жүжигчин Т.Эрдэнэбаяр хүнийхээ хувьд “Дэндэв шиг гэнэн биш. Би хотод өссөн, Дэндэв шиг таг хөдөөнийх биш” гэж өөрийгөө тодорхойлжээ.
16. Тэрээр амьдралын шаардлагаас болоод цэргийн алба хаагаагүй гэнэ.
17. Эрдэнэбаяр үеийнхээ нөхдөөс ур чадвар, энгийн байдал, даруу зангаараа ялгарч, олны хайрыг татсан.Кинонд тоглолсноос нь хойш түүн рүү нэр хүндтэй томоохон компани, студи реклам, сурталчилгаандаа тоглуулах санал тавих болсон.
18. Сагс тоглох, спортоор хичээллэх хоббитой. Хар багын сагс тоглох дуртай. Мэргэжлийн тоглогчдын дэргэд сайн биш ч жирийн хүмүүсийнхээ дунд сайн¬даа орно гэнэ шүү. Бусдын л адил “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг өөртөө хэлж, хэлэх дуртай үгээ болгосон.
19. Жүжигчин Т.Эрдэнэбаяр буюу Дэндэв өнгөрсөн шинэ жилээр хамгийн эрэлттэй бас залуу дуучдаасаа хамгийн ашигтай ажилласан уран бүтээлчээр тодорсон. Тэрбээр нэг өдөр 5-6 газарт уригдаж, дуугаа 500 мянгаар дуулжээ.
20. Сөрөг мэдээлэл: Түүнийг гадуур залуухан охидтой зугаалж, бор дарс амтлан эхнэр, хүүхдүүддээ анхаарал хандуулахаа больсонд ойр дотнынх нь хүмүүс ихэд санаа зовж байгаа гэсэн яриа гарч байсан.
21. Хөдөө эмээ, өвөө дээрээ очихоос гадна Төв аймгийн Цээл суманд ээжийнхээ дvv, сумын мянгат малчин Отгонцэнд гэх ахындаа очдог байжээ. Ахтайгаа хонио ээлжилж хариулаад, адуунд цуг явдаг байсан нь хөдөөгийн залгууийн дүр бүтээхэд дөхөм байдаг аж.
22. Тэрээр “Тусгай салаа” кинон дээр өрөөлдөж алхдаг цэрэг болдог. Тэгж алхахад хэцvv, бас хөгжилтэй байсан гэдэг. Хичээгээд буруу алхах гэхээр зөв алхчихаад байдаг байжээ.
23.Жvжигчин болчихоод “Утгын чимэг” уран уншлагын наадамд оролцоно гэж мөрөөддөг байсан. Сонирхсон шvлэг, зохиолоо бичvvлж хувийн архивтаа хадгалсан байдаг. Кинон дээр уншсан аавынхаа тухай шүлэг түүний халаасны шүлэг аж.
24. Ах нарын тухай "Бодол түлхүү ах нар" гэх дуугаа клипжүүлсэн. Яваандаа дууны үг бичихыг хүсдэг.
А.Гантуяа24tsag.mn

Сэтгэгдэл (18)