Хуурамч мөнгөн тэмдэгт хийн олон
хүнийг хохироосон хэд хэдэн тохиолдол манай улсад гарсан байна. Тэгвэл
жинхэнэ болон хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн ялгаж болох 24
санааг хүргэж байна.
Хуурамч мөнгөн тэмдэгт хийн олон хүнийг хохироосон хэд хэдэн тохиолдол манай улсад гарсан байна. Тэгвэл жинхэнэ болон хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн ялгаж болох 24 санааг хүргэж байна.
1. 5000, 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь зургаан гол нууцлалын таних тэмдэгтэй.
2. Мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна.
3. Дэвсгэртийг хоёр талаас нь хурууны үзүүрээр хавчин гүйлгэж татахад нүүрэн талд байдаг "Монгол Улс" гэсэн эвхмэл бичиг болон "5000", "10000" төгрөгийн нэрлэсэн үнийн тоо үл мэдэг товгор нь хурууны өндөгт мэдрэгдэнэ.
4. Дэвсгэртийн нүүрэн талын баруун хэсгийг гэрлийн эсрэг барьж харахад Чингис хааны дүр бүхий усан хээ тодорно. /зөвхөн 1995 оны 5000 төгрөг, 10000-тад хамаарна/.
5. Дэвсгэртийн хоёр талд байрлах Чингис хааны гэрэгэгийн дээд хэсгийн дугуй дүрсүүд зөрүүгүй давхцана.
6. Дэвсгэртийг гэрлийн эсрэг барихад нууцлалын нарийхан утас харагдана. /зөвхөн 1995 оны 5000-т, 10000-тад хамаарна/.
7. Дэвсгэртийн ар талд тасалдаж харагдах нууцлалын металл утас, түүн дээр /MONGOLBANK/ гэсэн бичилт харагдана. /Зөвхөн 2002 оны 10000-т болон 2003 оны 5000-тад хамаарна/.
8. Дэвсгэртийн нүүрэн талд мөнгөлөг, металл суурь дээр байрлагдсан соёмбо үсэг болон 10000 гэсэн нэрлэсэн үнэ солигдож харагдана. /Зөвхөн 2002 оны 10000-тад хамаарна/.
9. Манай улсад мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн нэлээд олон тохиолдол гарч байжээ. 2006 онд 331, 2007 онд 310, өнгөрсөн онд 822 ширхэг хуурамч мөнгө илрүүлсэн. Нарийвчилж үзвэл 20 мянгатын дэвсгэрт 70, 10 мянгат 356, таван мянгат 216 ширхэг тус тус байжээ.
10. 20000 төгрөгийг тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодорч харагддаг байна. Ийм байвал жинхэнэ мөнгө гэсэн үг.
11. Холограмм дардас дотор Соёмбо, 20000-тын тоо солонгорч үзэгдэнэ.
12. Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн байдаг.
13. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг болон "МБ" үсгүүд усан хээгээр тодорч харагдана.
14. Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ.
15. Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.
16. 10000 төгрөгний Чингис хааны хөргийг усан хээгээр бүтээсэн байдаг.
17. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ.
18. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
19. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ.
20. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
21. Хуурам мөнгөн тэмдэгтийг сайн ажиглавал болхи хийцтэйг нь мэдэж болдог хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Хэрэв хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтийг санаандгүй хүлээн авбал, дэвсгэртийг дамжуулсан хүнд буцааж өгөлгүйгээр хамгийн ойр байрлах цагдаагийн хэсэгт аваачиж өгөхийг Монголбанк, ЭЦГ зөвлөж байна.
22. Хуурамч мөнгөн тэмдэгийг санаатайгаар үйлдэж ашиг олох зорилгоор хэрэглэсэн бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Гэмт хэрэгтэн болно гэсэн үг.
23. Манайд хуурамч мөнгөн тэмдэгт ихээр илэрч байсан ч хуурамч мөнгө нь банкнаас гадуур эргэлдэж буй 204 тэрбум төгрөгийн мөнгөн тэмдэгтийн дөнгөж 0.00037 хувьд хүрч байгаа нь хуурамч тэмдэгтийн асуудал ноцтой түвшинд хүрч очоогүйг илтгэж байгаа.
24. Хүмүүс ихэвчлэн 20000, 10000, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хийдэг байна. Хэдэн жилийн өмнө хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, хоёрдугаар зэргийн групптэй нэгэн этгээд Монгол улсын мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэж иргэдээс их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч байжээ.
.

24tsag.mn
.
.
Сэтгэгдэл (1)