“Х-Түц”
продакшны залуу жүжигчин А.Туяа хамтлагийнхаа хамгийн царайлаг,
нуруулагт тооцогддог Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Түүний
европжуу дүр төрх нь бусдаас содон харагдуулдаг бөгөөд магадгүй энэ
нь хүмүүсийн танил болоход нь нөлөөлсөн биз ээ. Ингээд А.Туяагийн тухай 24
баримтыг дэлгэж байна.
1. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Х-Түц” продакшныхан санал тавьсны дагуу гэрээ байгуулж, ажлын гараагаа эхэлж байжээ. Өнгөрсөн хугацаанд хошин тоглолтоос гадна “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин” зэрэг уран сайхны кино, “Сайтар эргэцүүл” тайзны бүтээлд тоглосон.
2. Тэрээр нийслэлийн 62-р дунд сургуулийг төгссөн. Улмаар СУИС-д шалгалт өгч, гавьяат жүжигчин Э.Лхамхүүгийн шавь болжээ. А.Туяа багаасаа л урлагт хайртай хүүхэд байсан аж.
3. Аав, ээж нь жирийн сэхээтэн хүмүүс. Аав нь геологич, өрмийн мастер. Ээж нь ня-бо хүн. Түүний гэр бүлд урлагийн хүн байхгүй.
4.Туяа эхээс 4-үүлээ. Дээрээ нэг эгч, хоёр дүүтэй. Багадаа их даруухан охин байжээ. Ямар сайндаа түүнийг хамаатан, арван жилийн ангийнхан, найз нөхөд нь жүжигчин болсонд гайхаад байдаг гэнэ. Гэхдээ сургуулиас зохиогддог урлаг, спортын тэмцээнд оролцдог, нийгмийн идэвхи сайтай охин байсан нь өдгөө жүжигчин болоход нь нөлөөлсөн буй за.
5. Хэрэв тэрээр жүжигчин болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан гэдэг.
6. Түүний хөхийг хиймэл гэдэг. Гэхдээ тэрбээр үүнийгээ үгүйсгэдэг бөгөөд “Эцэг, эхээс сайхан заяасан бие цогцсондоо мэс хүргэхгүй. Өөрийнхөө бие галбир, царай зүсэндээ сэтгэл хангалуун байдаг” гэсэн юм.
7. Дунд сургуульд байхдаа дээд ангийнхаа дизайнер эгчийнхээ гуйлтаар “Үнсгэлжин” наадамд оролцож, загварыг нь өмсч байсан. Энэ маягаар загварын тайзан дээр хоёрхон удаа л гарч үзсэн байна.
8. Оюутан байхад нь загварын наадам, миссийн тэмцээнд оролцох санал ирсэн ч хүлээж аваагүй аж. Тухайн үед олны нүдэнд өртөж, элдэв хэл амны бай болох вий гэхээс их эмээдэг байжээ.
9. Оюутан байхдаа анхны хайртайгаа учирч байжээ. “Анхны хайр бүтдэггүй гэдэгт итгэсэн. Гэхдээ сураг сонсох нээ сайн явдаг гэж дуулдсан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.
10. Туяагийн хувьд хайр: Хайр бол гоёмсог сайхнаар нүдэнд харагдавч гарт баригддаггүй солонгын долоон өнгө.
11.Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг жүжигчин Отгонцэцэгтэй үргэлж түүнийг зүйрлэдэг. Тэр ч бүү хэл Отгонцэцэгийн дүү юу хэмээн асуудаг гэсэн. Харин тэрбээр үүний хариуд “Намайг яагаад Отгонцэцэгтэй зүйрлэдэг юм бэ. Үүнийг би огт ойлгохгүй байна” хэмээн бухимдсан юм.
12. Тоглолтынх нь үеэр түүнд барьсан гэнэтийн бэлэг. Туяа сарнай цэцгэнд дуртай.
13. Туяа спортоор хичээллэдэг. Түүнийг муугүй сагсчин гэдгийг нь найз нөхөд нь хэлдэг юм билээ.
14.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтдаа гэрэл зургаа татуулах сайхан завшаан тохиосон хэмээн найзууддаа гайхуулсан түүх бий.
15. Тэрбээр Өсөхбаяр аваргыг хүндэлж явдаг. Мөн жүжигчин Энхтуул түүний шүтээн нь.
16. “Шинэ үе” продакшны жүжигчин Алдармаагийн хамт “Цасан охин” кинонд тоглосон. Үүнээс гадна хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн. Мөн валентины баярын өмнөхөн 5 сая төгрөгөөр "Play boy" сэтгүүлд нүцгэн зургаа татуулсныг та бүхэн мэдэж байгаа байх.
17. Жүжигчин А.Туяа Ү.Тэмүүжин гэх хөрөнгийн биржэд ажилладаг чадварлаг залуутай дотносох болсноор багагүй хугацааг өнгөрүүлсэн. Хүмүүс энэ хоёрыг яг таарсан заяаны хосууд хэмээдэг байсан ч харамсалтай нь хоёр тийшээ болцгоосон.
18. Салалтынхаа дараа тэрбээр өөрийгөө аль болохыг завгүй байлгахыг хичээж байгаа бөгөөд бэлтгэлийнхээ зэрэгцээ “бясалгал”-д явж байгаа юм байна. Гэхдээ бясалгалд явж байна гэхээр түүнийг цагаан хоолтон болсон гэж андуурч болохгүй байх.
19. Сексийн талаар “Хүн бүр заавал хайртай хүнтэйгээ хийнэ гэж байхгүй байх л даа. Бие биендээ үнэхээр таалагдаад, татагдаад байвал яагаад болохгүй гэж. Мөн эмэгтэй хүн сексийн асуудалд эрэгтэй хүнээс илүү тэвчээртэй ханддаг байх” гэжээ.
20. Түүнд мэдээж уулзая, учръя гэсэн залуус байдаг. Тэр тохиолдолд тухайн хүнтэй хойшид үерхэж нөхөрлөх ч юмуу, хайрлаж дурлах тийм бодол байдаггүй болохоор цаг зав алдаж, зууралдах шаардлага байхгүй гэж боддог гэнэ. Тэгж бодож байгаагаа ч шулуухан хэлчихдэг болохоор нээх их асуудал үүсээд байдаггүй гэсэн шүү.
21. Түүний хувьд ирээдүйд түүнтэй учрах хүн өөрөөс нь хэдэн хувиар илүү байх ёстой. Өндөр боловсролтой, ухаалаг, тэвчээртэй, өмнөө тавьсан зорилготой. Хань болох хүн нь сайхан гэхээсээ илүү сайн хүн байгаасай гэж бодож явдаг. Наад зах нь түүний ажлыг ойлгодог, хүнлэг, ухаалаг байгаасай гэж хүсдэг байна.
22. Жүжигчин бүсгүйд драмын театраас илүү хошин урлагийн продакшин дээр санагддаг аж. Драмын тайзнаа гоё дүр бүтээх хүсэл жүжигчин хүн бүрт л байдаг. Гэхдээ тэрээр цаашид хошин урлагийн тайзан дээрээ л “амьдрах” гэнэ.
23. Хамгийн хөгжилтэй дурсамж: Түүнийг хүүхэд байхад нь хөвгүүд их эргүүлдэг байжээ. “Нэг удаа орцонд нэг найзтайгаа уулзаад, юм яриад зогсож байсан чинь манай аав, эгч, дүү нар нэг жижигхэн чемодан гэрээс гаргаж ирснээ “За та хоёр чемодантай хувцсаа аваад яв. Ингэж хар хүйтэнд орцоор гэр хийж байхын оронд хамтдаа амьдар” гэдэг байгаа. Би чинь угаасаа аймаар ичимхий, дээрээс нь шар хүнийг хэлэх үү. Чихнээс хөлийн ул хүртэл улайгаад “Та нар ямар аймаар юм бэ” гээд дахиж бараг орцонд найзтайгаа уулзаж зогсохоо байсан шүү”.
24. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд “Айхо”, “Ланкоме” хэрэглэдэг. Үнэртэй ус “Шанель”-ийн үнэнч бишрэгч. Цүнх, гутлаа “Бурберри”, “Фурта” брэндийн бүтээгдэхүүнээс сонгож авдаг.

Сэтгэгдэл (65)