1. Д.Ганхуяг бол бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан УИХ-ын гишүүдийн нэг.
2. Зах зээлд шилжсэн 1991 онд анх япончуудтай хамтран “Бридж” группийг байгуулж, парламентийн гишүүн болтлоо ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв.
3. 2011 онд “Hero” сэтгүүлээс гаргасан Монголын 100 тэрбумтны жагсаалтад 64-т бичигдсэн.
4. Уг сэтгүүлд түүний нийт хөрөнгийг ойролцоогоор 45 сая ам.доллар гэжээ.
5. Архангай аймгийн Цахир сумын уугуул.
6. 1963 онд төрсөн.
7. Таван хүү, таван охинтой олон хүүхэдтэй малчин айлын гурав дахь хүү.
8. Багадаа бөх барилдах сонирхолтой байсан гэдэг бөгөөд сургуулийнхаа үндэсний болон чөлөөт бөхийн аварга болж байжээ.
9. Тэрбээр 2004 оноос хойш АН-аас гурван удаа дараалан Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдоод байна.
10. Тэрбээр “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд япончуудтай хамтарч ажиллахдаа 60 гаруй ерөнхий боловсролын дунд сургуулийн барилгын болон өргөтгөл засварын төсөл хэрэгжүүлснээс 34-ийг нь "Бридж констракшн" компаниараа гүйцэтгүүлсэн гэдэг.
11. Хими технологийн инженер мэргэжилтэй, нефть боловсруулах, нефтиэс будаг гаргах технологид суралцсан.
12. Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет, 1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, 1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургуулийг Хими технологийн инженер мэргэжлээр, 1990онд Удирдлагын хөгжлийн институт, 1996 онд АНУ-ын Корорадо мужийн Денверийн их сургуулийн Эдийн засаг менежментийн институтийг тус тус төгссөн.
13. Японд сургууль төгсөгчдийн "Жугамо" нийгэмлэгийн ерөнхийлөгч.
14. Мөн Монголын ноос ноолуурын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.
15. 1989-1991 онд “Говь ХК”-д технолиогич инженерээр ажиллаж байсан.
16. Д.Ганхуяг 1990 оны ардчилсан хувьсгалын үед “Говь” комбинат дээр МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулалцаж явсан гэдэг.
17. Бридж группын мэдэлд “Сансар Бридж” ХХК, “Сэкитэй ” зоогийн газар, “Эн Ай Ти” ХХК, МОНГОЛ ШУУДАН ТРАНС ХК, “Монгол глобаль” транс ХХК, “Эдванс Хелд Интернэшнл” ХХК, “Эвридэй Интернэшнл” ХХК, “Эвридэй “ сүлжээ дэлгүүр, “Бридж констракшн” зэрэг компани байдаг гэсэн мэдээлэл байна.
18. Бридж констракшны япон инженерүүдтэй хамтарч барьсан 36 айлын “Бридж-32” орон сууц 2-р эмнэлэгийн зүүн талд байрладаг.
19. Түүний гэр бүлийн тухай мэдээлэл бусад улс төрчидтэй харьцуулахад тун нууцлаг байдаг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
20. “Өөрийгөө хурцлахуй “нэртэй хүний хөгжлийн талаарх номыг япон хэлнээс орчуулсан.
21. З.Энхболд, Г.Баярсайхан нарын гишүүдтэй нийлж АН дотор “Шонхор” фракцийг байгуулсан.
22. Д.Ганхуяг Уул уурхайн сайд болсны дараа Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол ажлаа өгнө гэж мэдэгдсэн тухай хэвлэлээр шуугиж байв. Гэсэн ч тэрбээр үүнийг үгүйсгэж, үгийг нт мушгин гуйвуулсан гэж тайлбарласан.
23. Д.Ганхуяг Уул уурхайн сайдын хувьд Оюутолгойн гэрээг өөрчлөх тухай “Рио Тинто” компаниатай хийж байгаа хэлэлцээрт оролцож байгаа.
24. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой.

Сэтгэгдэл (9)