Азийн наадамд барилдаж үзээгүй Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин монголчуудын бахархал Соронзонболдын Батцэцэг энэ жил 23 настай.
2. Гуравдугаар сарын 11-нд төрсөн.
3. Таван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Мал маллаж хөдөө өссөн.
4. Архангай аймгийн Хашаат сумын Хөтөл ус гэдэг газрын унаган хүүхэд.
5. Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, гавьяат тамирчны төрсөн гэр, төрүүлж өсгөсөн аав ээж, эмээ өвөө нь эгэл жирийн л монгол айл. “Хөтөл ус”-д одоо ч түүнийн аав ээж, өвөө эмээ малаа маллан амьдардаг.
6. Түүнийг ээжтэйгээ дэндүү адилхан гэж хүмүүс ярьдаг.
7. Багаасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн ба түүнийг бөхийн спортод дунд сургуулийн биеийн тамирын багш нь хөтлөн оруулжээ.
8. Арван жилд байхын хөдөлгөөнтэй сахилгагүй, болох бүтэхгүй зүйл сэдэж, сэтгэдэг сурагч байжээ. Бас тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүй гэдэг.
9. С.Батцэцэгийн нагац ах нь сумын заан Нарангэрэл, авга улсын начин П.Ганхүү. Аймаг, сумын цолтой бөхчүүд ээжийнх нь талд бий. Харин аавынх нь талд боксын хүмүүс байдаг аж.
10. 2005 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэсэн.
11. МУБИС-ийн япон хэлний ангид сурч байгаад гарсан. Үргэлжлүүлэн сурах хүсэлтэй.
12. 2008 оноос “Замчин” клубт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Харин одоо “Хилчин” спорт хороонд харьяалагддаг.
13. 2008 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол авч 2010 онд Гавьяат тамирчин цолоор шагнуулсан.
14. 2010 онд тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бөхийн чөлөөт барилдааны түүхэнд 35 жилийн дараа эх орондоо аваргын алтан медалийг авчирсан.
15. Дэлхийн аваргын тэмцээнд гаргасан амжилтыг нь үнэлж, Хилийн цэргийн удирдах газраас С.Батцэцэгийг хоёр өрөө байраар шагнасан бол Архангай аймгийн Хашаат сумын нутгийн зөвлөлөөс түүнд суудлын автомашин бэлэглэсэн. Мөн “Макс” группээс түүнд 5 сая төгрөг бэлэглэж байлаа.
16. Орбитын “Цэргийн хотхонд” амьдардаг.
17. 63 кг жинтэй. Энэ жинд олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн.
18. Лондонгийн олимпийн наадамд Гавьяат тамирчин О.Насанбурмаа явах байсан ч С.Батцэцэгийг түүний оронд явууллаа хэмээн дургүйцэх хүн олон байсан. Энэ их хэл амны хариуд С.Батцэцэг монголчуудынхаа итгэл найдварыг алдсангүй, Лондонгийн олимпоос хүрэл медаль авчирч чадсан.
19. Багаасаа эрэгтэй хүүхдүүтэй нөхөрлөж, зодолдож өссөн болохоор одоо ч тэр илүү эрэгтэй хүмүүстэй найзалдаг. Түүнийг нөхөрсөг, сайхан сэтгэлтэй гэж ойр тойрныхон нь хэлдэг юм.
20. Түүнийг Азийн наадамд барилдаж үзээгүй гэхэд тэр бүр хүмүүс итгэдэггүй юм.
21. С.Батцэцэгийг нууц авъяас бол дуулах. Тэр маш сайхан дуулдаг.
22. С.Батцэцэгийг жирэмсэн эмэгтэй хүнийг зодсон гэж нэг хэсэг сонин хэвлэлээр бичиж байсан ч тэрээр “Би зодуулаагүй. Харин зодуулсан.” гэж үгүйсгэсэн юм. Балмад, бүдүүлэг хүмүүстэй тааралдаж зодуулсан гэх С.Батцэцэг аваргыгаа спортын сэтгүүлчид өмөөрч “Эмэгтэйчүүдээ хамгаалах хуультай болох” талаар хүртэл уриалга гарган нийтлэл бичсэн.
23. Тэрээр хүнтэй гэрлээд гурван жил болж байгаа.
24. “Toyota Corolla” маркийн машин байдаг.

24tsag.mn
Сэтгэгдэл (4)