24 цаг сайт өнгөрсөн хоёр жилд эх орныхоо нэрийг "ХУЛГАЙЧ" болгон дуурсгасан ичгэвэртэй 24 хар хэргийг нэрлэж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 153 иргэн хилийн чанадад ял эдэлж байгаа. Сүүлийн жилүүдтэй харьцуулан үзэхэд 2012 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нэлээд нэмэгдсэн байдаг. Ял эдэлж буй хүмүүсийн олонх нь БНХАУ-д бий. Хятад, Солонгос, ОХУ руу манай иргэд олноор зорчдог. Гэмт хэрэгт холбогдсон тохиолдол ч эдгээр оронд илүү байх нь бий. Түүнчлэн Герман, Казакстан, Япон, Польш, Унгар, Чех, Америк зэрэг 17 улс оронд монголчууд ял эдэлж байна.
24 цаг сайт өнгөрсөн хоёр жилд эх орныхоо нэрийг "ХУЛГАЙЧ" болгон дуурсгасан ичгэвэртэй 24 хар хэргийг нэрлэж байна.
1. 2013 оны 1 сард. Тайванд эхнэр нөхөр хоёр монгол дэлгүүрээс юм хулгайлж байгаад баригджээ. Эхлээд эхнэр нь кассан дээр баригдтал цагдаа ирэхэд нөхөр нь ирээд туслах гэж хоорондоо монголоор яриад хамтдаа баригджээ. Буудалд нь очоод тэднийг шалгатал баахан хулгайлсан юм гарсан гэнэ. Монголд аваачиж зарах гэж байсан хэмээн мэдүүлжээ.
2. 2012 оны 12 сар. Эрхүүгийн цагдаа нар индонези иргэний бичиг баримтыг хулгайлсан этгээдийг баривчилсан талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Индонезийн жуулчин зоогийн газарт байхдаа зөөврийн компьютертээ хэт анхаарлаа хандуулснаас сэрэмж алджээ. Тиймээс компьютерийн дэргэд байсан мөнгөтэй цүнх, бичиг баримтыг нь хүн авч явахыг анзаараагүй байна. Дээрх хэргийг үйлдсэн этгээд мөн гадаад иргэн байсан талаар Оросын Дотоод явдлын удирдах газрын ажилтан Раиса Силина ярьжээ. Уг хэргийг 43 настай Монголын иргэн үйлдсэн аж. Гэмт этгээд өмнө нь хулгайн хэргээр Приангарье дахь хорих газарт ял эдэлж байгаад саяхан суллагдсан байжээ.
3. 2012 оны 12 сарын 30. БНСУ-д аялал жуулчлалын визээр нэвтрэн орж ирээд байхдаа хулгай хийсэн Монгол улсын иргэн ээж , охин хоёрыг өнгөрсөн баасан гаригт Пусан хотын цагдаагийн газраас саатууллаа. Монгол улсын иргэн 43 настай Х, түүний төрсөн охин 24 настай Ж нар нь өнгөрсөн аравдугаар сард Солонгос улсад аялалын визээр орж иржээ. Тэд визнийхээ хугацааг дуусахаас өмнө эх орондоо буцах төлөвлөгөөтэй байсан хэдий ч Солонгос улсад байх хугацаандаа нийт есөн удаагийн үйлдлээр 12 ширхэг, арван сая орчим воноор үнэлэгдэх смарт утаснуудыг , гар утасны дэлгүүрүүдээс хулгайлсан хэргээр саатуулагдаад байна.
4. 2012 оны 9 сар. Казахстаны гэрэлгүй гудамжинд үдшийн цагаар тус улсын иргэний “I phone” маркийн утас болон 13 мянган тэнгэ (тус улсын мөнгөн тэмдэгт) дээрэмдэж байгаад газар дээрээ баригджээ. Хэрэгтэн 1992 онд төрсөн Монголын паспорттой залуу гэнэ. Тэрбээр Алмата хотын ойролцоох дагуул хотод хөлсний байранд амь¬дар¬даг бөгөөд 10-аад удаагийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.
5. 2012 оны 9 сар. Казахстаны Астана хотын дунд сургуулийн төгсөгчдийн хонхны баярыг зохион байгуулж өгнө хэмээн их хэмжээний мөнгө залилаад оргон зайлсан этгээд нь Монгол Улсын иргэн, 23 настай эрэгтэй гэнэ. Тэрбээр Астана хотын 64 дүгээр дунд сургуулийн төгсөх гурван ангийн хонхны баярыг “Пекин Палас” хэмээх зочид буудалд зохион байгуулахаар эцэг эхийн зөвлөлтэй нь гэрээ хийж, хоёр сая тэнгэ буюу ойролцоогоор 13.4 мянган ам.доллар авчээ.
6. 2012 оны 9 сард. Өнгөрсөн долдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Сингапурын Сентоза арлын олон иргэд картаа хулгайд алдсан талаар цагдаад мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага гомдлын дагуу ажиллаж 24-34 насны гурван монгол залууг хулгай, залилангийн хэргээр 9 сарын 22-нд баривчилжээ. Гурван монгол залууг Сингапураас гарах гэж байхад баривчилсан бөгөөд мөрдлөгийн явцад хулгайлсан зээлийн картуудаар худалдаа хйисэн нь тогтоогдож, тээшнээс нь хулгай, залилангийн мөнгөөр авсан эд зүйлс олдсон байна.
7. 2012 оны 9 сард. Туркийн нийслэл Анкарад дөрвөн Монгол залуу хулгай хийж байгаад баригджээ. Тэд “Зара” брэндийн бэлэн хувцасны их дэлгүүрээс бараа хулгайлж байсан байна. Хулгай хийсэн залуус өмнө нь брэндийн хувцас хулгайлж их дэлгүүрүүдийн ханшаас 50 хувь хямдруулж зардаг байсан аж. Хулгай хийсэн дөрвөн залуугийн хоёр нь хэргийн газраас зугтжээ.
8. 2012 оны 8 сар. Монгол улсын гурван иргэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын эрх чөлөөнд халдаж, эд зүйлийг дээрэмдсэн хэргээр БНСУ-ын Чүнгнам, Асан дахь цагдаагийн газарт саатуулагдлаа. Энэ сарын 24-ний оройн 23.45 цагийн орчим орой үйлдвэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд архи уун сууж байхдаа хоосон ундааныхаа савыг хажууд хаялаа хэмээн дэргэдүүр нь өнгөрч явсан Солонгос иргэн Кимтэй хэрүүл өдөн муудалцсан байна. Иргэн Ким согтуу Монголчуудаас зугатаан явсан боловч түүний араас гэнэт хөөж ирсэн Монгол залуус Кимийг 80 гаруй метр чирэн хүнгүй газар аваачиж байгаад зодож улмаар гар утас, түрийвч болон гар цүнхийг нь дээрэмдэн зугатаасан хэрэг үйлджээ.
9. 2012 оны 7 сард. Монголын иргэн Казахстаны бизнесмэний аминд хүрсэн хэргээр баривчлагджээ. Казахстаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч Нурдилда Оразын хэлснээр гэмт этгээдүүд хохирогчийн “Мерседес” маркийн машиныг хулгайлах гэж байжээ. Тэд хохирогчийг боож амийг нь хөнөөн, цогцсыг нь шатаажээ. Цагдаа нар хохирогчийн цогцсыг Аршалинск дүүргээс 10 км-ийн зайтай газраас олсон юм. Баривчлагдсан хэрэгтнүүд 23 орчим настай, манай улсын уугуул иргэд байсан тухай мэдээлсэн байна.
10. 2012 оны 6 сард. Сөүл хотын Намдэмүн дүүргийн цагдаагийн газраас энэ сарын 31-ний өдөр Монгол улсын иргэн, 38 настай эрэгтэй A-г хулгай хийсэн хэргээр саатуулжээ. А нь тус улсад хууль бусаар ажиллаж амьдардаг ба 2010.07 сараас эхлэн Кёнгиду, Сонгнамд байрлах нэгэн айл нүүлгэлтийн компанид ажиллаж эхэлсэн. Тэрээр энэ хугацаанд нүүлгэж байгаа айлынхаа эд хогшлоос зөвхөн алтан эдлэлүүдийг хулгайлдаг байсан ба одоогоор 3 удаагийн үйлдлээр, 1 сая 300 мянган воны үнэ бүхий бусдын алтан эдлэлийг хулгайлсан нь илрээд байна. Цагдаагийн газраас хулгайн эд зүйлээ алт мөнгөний дэлгүүрт зарж байсан түүний нууц камер дахь бичлэгүүдийг эд мөрийн баримт болгон цуглуулаад байна.
11. 2012 оны 4 сард. Өнгөрсөн долоо хоногт Москва орчмын Электросталь хотын томоохон худалдааны төв дэх гоо сайхны дэлгүүрээс өндөр үнэтэй долоон ширхэг үнэртэй ус алдагдсан дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийн газарт шуурхай хэсэг яаралтай очсон байна. Цагдаагийнхан уг хэрэгт сэжигтнээр татаж Монгол улсын иргэн хоёр эмэгтэйг саатуулжээ. Монголын шилийн сайн, хуруу гар урттай эмэгтэйчүүдийн мэдүүлснээр тэд хаяггүй хэсүүчлэн явдаг бөгөөд ихэнхдээ Москва-УБ чиглэлийн галт тэрэг ирж буцдаг Ярославскийн вокзал орчмоор хоног төөрүүлдэг гэжээ.
12. 2012 оны 4 сард. Энэ удаа Японд баривчлагдсан хоёр монголын хийсэн хэрэг гэвэл ердөө л дөрвөн бугуйн цаг хулгайлсан явдал. Тэд Токио хотын “Тобу” нэртэй их дэлгүүрээс нэг нь монгол мөнгөөр 100 саяар үнэлэгдэх 4 ширхэг бугуйн цаг хулгайлжээ. Тооны хувьд аваад үзвэл тийм сүртэй биш ч гэсэн мөнгөн дүнгийн хувьд нийт хохирол нь 400 сая болж байгаа юм. 24 орчим насны эдгээр хоёр залуу хулгайлсан цагаа өөр дэлгүүрт зарах гэж байх үеэр цагдаагийнханд саатуулагдсан бөгөөд тэдний нэг нь хэргээ хүлээж нөгөөх нь хэргээ хүлээхгүй байгаа аж.
13. 2012 оны 4 сард. Мөн энэ үеэр сургуулийнхаа захиргаанд баригдсан Солонгос дахь Монгол оюутны хэрэг сөхөгдөөд байна. Сургуулийнхаа мэдээлэл зүйн кабинетаас гурван монгол оюутан нийлж 8 иж бүрэн компьютер хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
14. 2012 оны 2 сард. Чүнгбүк, Чонгнам дахь цагдаагийн газраас Монгол улсын иргэн, эмэгтэй Б-г (24) хулгайн хэргээр саатуулсан тухай өнөөдөр мэдэгдлээ. Б нь өнгөрсөн сарын 25ны өдрийн 11.00 цагийн орчим Солонгос иргэн , эмэгтэй А-г (25) гэртээ урьсан бөгөөд тэд хамтдаа архи уусан ажээ. Харин унтаад сэрсэн Солонгос бүсгүйн түрийвчнээс 650 мянган вон болон 250 мянган воноор үнэлэгдэх эд зүйлс алга болсон байна. Солонгос бүсгүй энэ тухай цагдаагийн газар тэр даруй мэдэгдсэн ба Монгол бүсгүй Б-г хулгайлсан гэдгийг баталсан даруй түүнийг саатуулсан байна.
15. 2012 оны 1 сард. Энэ сарын 23-нд гурван монгол иргэн Тайландын нисэх онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүрээс 2500 орчим ам.долларын бараа хулгайлж байгаад баригдаж саатуулагджээ. Хэрэг бүрдүүлэлтийг нь дуусган шүүхээр асуудлыг нь шийдвэрлэх хүртэл тэднийг түр хорьж саатуулахаар болсон байна. Хулгайн хэргээр өмнө нь баригдан саатуулагдаад байгаа гурван иргэний хэрэг бүрдүүлэлт дуусаагүй байгаа учир урьдчилан хорих төвд мөн саатуулагдсан хэвээр байгаа юм.
16. 2011 оны 12 сард. Монгол залуу америк иргэний бичиг баримт, хамаг мөнгийг хулгайлжээ. Онгоцны буудлын бичлэгээс баривчлагдсан залуу 27 астай З байсан байна.
17. 2011 оны 12 сард. БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газраас Хятад руу нисэх гэж байсан олон улсын онгоцыг саатуулан, Монгол улсын иргэн А (29 настай)-г эмэгтэй дүүгийнх нь хамтаар баривчлан саатуулжээ.Өнгөрсөн 21-ний өдөр Чежү аралд аялал жуулчлалын шугамаар ирсэн дээрх ах дүү хоёр, 22-нд гурван дэлгүүрээс дөрвөн ширхэг булган шубыг, урьдчилан бэлдэж ирсэн цүнхэндээ худалдагчийн анхаарaл сарнисан байх үеийг далимдуулан хулгайлж хийсэн байна.Тэдний хулгайлсан дөрвөн шубны үнэ нийтдээ 30 сая вон болжээ.
18. 2011 оны 12 сард. Мэргэжлийн хулгайч Монголын хоёр иргэн Москвагийн төвийн “Охотный ряд” худалдааны төвд бусдын эд зүйлийг хулгайлсан нь дэлгүүрийн видео камерт бичигдэн үлджээ. Гэвч тэдний амжилттай эхэлж, өрнөсөн ажил амжилттай өндөрлөсөнгүй, юу гэвэл хоёр хулгайчийг дэлгүүрээс гарч явахад хамгаалалтын ажилтнууд баривчилсан байна. Москвагийн Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр сайхь хоёрын нэг нь 39 настай Ч.Цогбадрах гэгч ажээ.
19. 2011 оны 9 сард. “Монголын иргэн хоёр эмэгтэй Казань хотын спортын их дэлгүүрт хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Тэд үнэтэй том дэлгүүрт хулгай хийж мэргэшсэн этгээдүүд байсан” гэж ОХУ-ын Татарстаны Дотоод явд лын яамнаас энэ сарын 30-нд мэдээлжээ. Тэд нэгэн гоо сайхны барааны дэлгүүрт хулгай хийж байгаад дүрс бичлэгийн камерт өртсөн байна. Хулгайн бараагаа цүнхэндээ хийж байхад нь камер зураг авч чадсан бөгөөд энэ бичлэгээр тэдний хэн болохыг цагдаа нар тогтоожээ.
20. 2011 оны 6 сард. Энэ сарын 14-ны өдөр Монголын гурван залуу Сингапурт хулгай хийгээд баригдлаа. Тэд онгоцны буудал дээр явж байсан Турк, Америкийн жуулчдыг анхнаарлыг нь сарниулж гар утас, карт, бэлэн мөнгийг нь хулгайлсан нь тогтоогдсон байна.
21. 2011 оны 4 сард. Монгол Улсын иргэн Э нь өнгөрсөн сарын 17-ны өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод очоод удаагүй байхдаа “Emirates mall” гэх дэлгүүрээс 2500 эмират дирхамын үнэтэй IPAD хулгайлан, зугтаж яваад машинд мөргүүлэн, гэмтэл авчээ. Э нь 28 настай Улаанбаатар хотын харьяат урьд нь хулгайн гэмт хэрэгт шийтгэгдэн долоон жилийн хорих ял эдэлсэн нэгэн аж.
22. 2011 оны 2 сард. Монгол залуу Унгарын зоогийн газарт хулгай хйигээд баригджээ. 25 настай Атооцоогоо төлөхийн тулд өөр нэгэн үйлчлүүлэгчийн хэтэвчийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
23. 2010 оны 12 сарын 17-нд. Өнөөх л Сингапурын Сентозагийн “Чанги” онгоцны буудалд дөрвөн монгол хулгай хийгээл баригдсан. Торгууль төлж, хоригдож байна.
24. 2010 оны 2 сарын 21-нд. Сентоза арлын “Чанги” онгоцны буудлаас МОНГОЛ тодотголтой хоёр гэмт хэрэгтэн баригдсан. 45 настай эцэг нь 18 настай хүүгээ казинод тоглуулахын тулд хуурамч бичиг баримт үйлдэн зорилгоо биелүүлсэн нь тогтоогдож 1000 долларын торгууль төлжээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (22)