1. “Рио Тинто” групп нь 1873 онд байгуулагдсан 140 жилийн түүхтэй компани юм.
2. Энэ компани 2007 онд 147 тэрбум доллараар үнэлэгдэж байжээ.
3. Дэлхийн зургаан тивд цайр, төмрийн хүдэр, нүүрс, уран, зэс, алт, титан, давс болон алмаз олборлодог.
4. 30 гаруй төрлийн бизнесийн үйл ажиллагааг нийт 50 гаруй улс оронд явуулдаг бөгөөд компанийн хөрөнгийн 43 хувь нь АНУ болон Канадад төвлөрдөг бөгөөд 33 хувь нь Австралид, үлдсэн нь Африк,Индонез, Өмнөд Америк болон европын улсуудад байршдаг байна
5. Компанийн төв нь Английн Лондон хотод байдаг ч Австралийн Милбурн хотод мненежментийн салбар нь байдаг.
6. Дэлхий даяар 2011 оны байдлаар нийт 67,930 ажилтантай.
7. 2009 онд дэлхийн хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнэтэй компаниудын дөрөвдүгээрт жагсаж байв.
8. Монголын Оюутолгой ордын ихэнхи хувийг эзэмшиж байсан “Айвенхоу Майнз” компанийн 49 хувиаг эзэмшдэг байсан ч өнгөрсөн жил олон шүүх хурлын эцэст 51 болгож, давуу эрхтэй болсон.
9. “Айвенхоу Майнз”-ыг гартаа авсныхаа дараа уул уурхайн салбарт “Хорт Боб” гэж нэрлэгддэг Роберт Фрийдландийг захирлын албан тушаалаас нь буулгаж, оронд нь өөрсдийн хүмүүсээ томилж чадсан.
10. Рио Тинто групп 2012 оны Лондонгийн медалийг хийх эрх авсан ч байгаль орчныг хамгаалагч үүнийг нь эсэргүүцэн жагсаж байв. Тэдний уриа нь “Байгалийг хордуулагчид спортод гар дүрэх ёсгүй” гэсэн утгатай байлаа.
11. Хятадын төрийн өмчит компанитай нягт хамтран ажилладаг. Учир нь Хятадын “Чайналко” компани нь 2008 онд “Рио Тинто”-гийн 9 хувийг 14 тэрбум доллараар авсан бөгөөд өнөөг хүртэл хамгийн олон хувийг эзэмшигч хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл Рио Тинтогийн хамгийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигч нь Хятадыг тал юм. Энэ хоёр том компани 2008 оноос хойш олон уурхайн төсөл дээр хамтран ажиллаж байжээ.
12. Дээрх хоёр компани хамтарч “Chainalco Rio Tinto Exploration” буюу “CRTE” гэх нэгдлийг 2010 оны сүүлээр байгуулсан байна. “CRTE”-ийн 51 хувийг Хятад, 49 хувийг Австралийн тал эзэмшдэг бөгөөд хамгийн амжилттай яваа төсөл нь Гвиней дэх Симонду төмрийн хүдрийн орд аж.
13. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монголын Уул уурхайн ассиоциаци нь Оюутолгойн ихэнхи хувийг эзэмшиж байгаа "Рио Тинто"-оос санхүүждэг, саяхан цөөнгүй хүнийг Австрали руу явуулсан баримт байгаа” хэмээн мэдэгдэж байв.
14. Тэрбээр энэ гэрээг өөрчлөх ёстой гэсэн утга бүхий захидлыг “Рио Тинто” компанийн удирдлагуудад илгээж байлаа.
15. “Оюутолгой” зэс, алтны төслийг “Рио Тинто” компани түр хугацаанд хойшлуулж магадгүй тухай өнгөрсөн долоо хоногт “Блүмбэрг” мэдээллээ. Тэд Оюутолгойн ордод Монголын эзэмшдэг 34 хувийг өөрчлөх бодолгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
17. 2012 оны 12 дугаар сард Нээлттийн нийгэм хүрээлэнгээс гаргасан мэдэгдэлд “Рио Тинтогийн Оюу Толгой уурхайн төсөл ба түүнд хамаарах бусад байгууламжууд, түүний дотор 750 MW-ын нүүрсээр галлах цахилгаан станцын Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ)-нд хийсэн үзлэгийн дүгнэлтэд эрсдлийн үнэлгээний журам зөрчигдсөн болон нөлөөллийг саруулах зохистой төлөвлөлт хийгдээгүйг илрүүллээ” гэж дурдсан байдаг.
18. 2013 оны нэгдүгээр сард “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Том Албанез тус компани 14 тэрбумын алдагдалтай ажилсныг хүлээн зөвшөөрсний дараа албан тушаалаа өгсөн юм. Уг алдагдал нь хөнгөн цагаан, нүүрсний уурхайн бизнесээс үүдэлтэй юм байна. Түүний орыг Сам Уош гэх төмрийн уурхайн салбарыг толгойлж байсан хүн залгамжлах болсон.
19. 2011 оны 10-р сард УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой, үгүй бол Ерөнхий сайд огцорх ёстой гэсэн хүчтэй байр суурийг илэрхийлж байсан юм. Харин үүний хариуд Монголын Засгийн газар, “Рио Тинто”-той хамтарсан мэдэгдэл гаргаж байв.
20. Уг мэдэгдэлд “Монголын ард түмний тусын тулд Оюутолгой төслийг дуусгаж бүтээгдэхүүнээ бүрэн гаргах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай төслийн санхүүжилтийг баталгаажуулах талаар Хувь нийлүүлэгч талууд хамтран ажиллах болно” гэсэн байдаг.
21. “Рио Тинто” нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Саус Гоби Ресурс” компанийн хувьцаа эзэмшигч. Өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”-гоос томисон “Саус Гоби Ресурс”-ийн захирал Жастин Каплаг Монголоос гарахыг хориглоод байна.
22. Түүнийг АМГ-ын даргаар ажиллаж байхдаа хууль бусаар газрын лиценз наймаалсан Ц.Батхуягийн хэрэгт холбоотойгоор шалгахаар зэхэж буй юм.
23. “Рио Тинто” компаний зургаан гишүүн “Оюутолгой” компанийн ТУЗ-д давуу эрхтэй байдаг. Монголын талаас гурван хүн байдаг ч “Рио Тинто” олонхи тул ямар ч шийдвэр тэдний талд гардаг.
24. Өнөөдөр "Рио Тинто" компанийн "Оюутолгой"-н ТУЗ-д байдаг гишүүд Монголын талтай Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар ярина.

Сэтгэгдэл (3)