
Монгол Улсад хавдарын шинэ өвчлөлийн тоо 2011 оны байдлаар 100 мянган хүн тутамд 164 болж хурдацтай өсчээ.

Монгол Улсад хавдарын шинэ өвчлөлийн тоо 2011 оны байдлаар 100 мянган хүн тутамд 164 болж хурдацтай өсчээ. Нийт хавдрын тохиолдлын 38 хувь буюу хамгийн өндөр хувийг элэгний хорт хавдар, 15 хувийг ходоодны хавдар, 9 хувийг уушиг, 8 хувийг улаан хоолойн умайн хүзүүний хорт хавдар, 2 хувийг хөхний хорт хавдар, 21 хувийн бусад хавдар эзэлж байна. Хавдрын хэд хэдэн төрөл байдаг дотор элэгний хавдар бол Монгол Улсад тэргүүлж байгаа юм. Элэгний хавдрын гол шалтгаан нь иргэдийн буруу зуршил буюу архи, тамхи хэрэглэх мөн B C вирусын суурь өвчлөлтэй холбоотой юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн хэлэхдээ, "Элэгний хорт хавдраар нас баралт хамгийн элбэг тохиолдож байгаа. Элэгний анхдагч хавдар нь нийт хавдарын 30 хувийг дангаараа эзэлж байна. Жилд 1700-1800 хүн шинээр элэгний хорт хавдраар өвчилж байгаа. Тэгэхээр хүн амын дундах B C вирусын дархалтыг бууруулах, энэ өвчлөлийг багасгах нь энэхүү өвчлөлийг 20 жилийн дараа цөөхөн байлгах хамгийн чухал алхам юм" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)