Загварын ертөнцөд өөрийн байр сууриа олоод баттай хан хэрэмээ
босгож чадсан эрэгтэй загвар өмсөгчдийн нэг бол “Asian model star”
өргөмжлөлт Э.Энхболд юм.Тэгвэл өөрийгөө “James bond 007” гэж үргэлж төсөөлдөг Э.Энхболдын тухай 24 баримтыг хүргэж байна.
1.Энхтуяагийн Энхболд 1987 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд 2005 онд Нийслэлийн 62 дугаар сургуулийн дүүргэжээ.
2. Түүний төрсөн сар, сар өдөр нь ихэд бэлгэшээлтэй. Арваннэгдүгээр сарын 22 буюу хоёр нэг, хоёр хоёрын дараалал болдог юм.
3.Загвар өмсөгчдийн дунд Эндого нэртэй тэрбээр багадаа онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байсан гэдэг. Гэвч аравдугаар ангиасаа энэхүү мөрөөдөл нь загвар өмсөгч болж хувирчээ. Тэрээр арван жилдээ тийм ч сайн сурлагатай байгаагүй гэдэг.
4. Дуулах дуртай. Урьд нь дөрвөн хүний бүрэлдэхүүтнй хамтлагтай байсан. Хөдөө орон нутгаар гурван ч удаа бие даасан тоглолт хийж байжээ. Энхболд рок поп урлагт хүч үзнэ гэдгээ хэлж байсан. Гэр бүлийн хүнтэйгээ хамтран студи хүртэл нээх санаатай байгаа аж.
5. Бүр Эндого “Камертон-2” шоунд оролцохоор бүртгүүлсэн байсан ч олны хэл амнаас зугатан нэрээ хасуулсан гэдэг.
6. 2008 оноос эхлэн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө СУИС-ийн дуулаачийн ангид нэг жил суралцжээ. Дараа нь “Монголжингоо” дээд сургуулийг урлаг судлаач, дуучин, жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Харин өдгөө СЭЗДС-д Бизнес удирдлагын ангид суралцахын зэрэгцээ “Моннис” компанийн борлуулалтын хэлтэст ажилладаг.
7. Загварын ертөнцөд өөрийн байр сууриа олоод баттай хан хэрэмээ босгож чадсан эрэгтэй загвар өмсөгчдийн нэг бол “Asian model star” өргөмжлөлт Э.Энхболд юм.
8. “Говь” брэндийн “нүүр царай” болж, топ модель Д.Пүрэвсүрэнтэй рекламанд тоглон, цэнхэр дэлгэц, сэтгүүлийн нүүрт гарсаар байгаа загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг гэдэг.
9. Түүний хань бол “Урлах эрдэм” дээд сургуулийн багш Д.Отгонжаргал хэмээх бүсгүй. Мэргэжилдээ авьяастай, нэр хүндтэй дизайнер. Өмнө нь тэд өөрсдийн хайр сэтгэлийн холбоог олноос нууцалж, эрс үгүйсгэдэг байсан ч ойрын хүрээнийхэн нь дурлалт хосын харилцааг ихэд дэмждэг байсан гэнэ.
10.Анх эхнэртэжйгээ ажил хэргийн шугамаар танилцаж байсан. Урлах эрдэм загварын товчоонд түүний эхнэр, Нямцэцэг гээд хамтрагч дизайнертайгаа монголд анх удаа эрэгтэй хувцасны коллекц гарган танилцуулж байсан аж. Энхболд тэр үеэр анх эхнэртээ дурлажээ. Одоо тэд танилцаад таван жил болж байна.
11. Тэгвэл олон бүсгүйн харцыг булааж, хайрыг татдаг царайлаг загвар өмсөгч залуу 2011 арваннэгдүгээр сарын 5-нд аав болж, охиндоо Э.Тэгшзаяа гэх нандин нэрийг хайрласан .
12. Тэр их шүтлэгтэй нэгэн. Охиныхоо нэрийг өгөхийн тулд гандан руу явж, хамба Сангидоржоос нэр гуйжээ.
13. Тэгшзаяа нэр: Тэрбээр охиноо Тэгшзаяа гэж нэрлэх тухай бодож, эхнэртээ хэлтэл тэр ч мөн уг нэрийг төлөвлөсөн байж. Дараа нь ламаас асуухад Тэгшзаяа, Ариунзаяа гэсэн нэр тохирно гэсэн байна. Орой нь хосууд будаан дотор нэрээ бичээд сугалахад Тэгшзаяа хэмээх нэр гарч ирсэн гэнэ.
14. Түүний хувьд 23 настайдаа аав болсон. Аав болох үед хоолой нь чичрээд, нулимс цийлэгнэсэн хэрнээ их сонин, гоё байжээ.
15. Английн кент хотноо болсон “MR world 2013” тэмцээний үеэр Э.Энхболд төрийн соёрхолт Б.Шарав гуайн “Аав л ээж хоёр минь ” дууг дуулахад тус тэмцээнд оролцогч болон үзэгчид хэлийг нь ойлгохгүй байсан хэдий ч аянд нь уяран суусан гэдэг. Тэрээр аялгуут сайхан дууны хүчээр “MR world 2013” тэмцээний Авьяаслаг арван мистерийн нэгээр тодорч байсан.
16. Э.Энхболд нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа би өөрийгөө “James bond 007” гэж үргэлж төсөөлдөг хэмээн өгүүлсэн байдаг нь түүний амжилт бүтээлтэй салшгүй холбоотой болов уу.
17. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Энхболд загварын ертөнцийн хакул Д.Болормаагийн шавь. Мөн Монголын дизайнеруудын холбооны гэрээт моделиор ажилладаг.
18. Гэр бүл дотроо өвлийн өвгөн нь Энхболд. Тэрээр жил бүрийн 31-ний өдөр өвлийн өвгөн болдог уламжлал тогтоогоод дөрвөн жил болж байна. Хүүхэд баярлуулах туйлын сонирхолтой. Учир нь тэрээр багадаа өвлийн өвгөн байдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэж, гоё бэлэг авахыг хүсдэг байжээ.
19. Эндогогийн дотнын хоёр найз нь мөн л загвар өмсөгч. Чингүүн, Билгүүн гурвуул “Говь” компанийн брэнд нүүр царай болж байв.
20. Тэр эхнэртэй болохоосоо өмнө нэг удаа “гэрлэж” байсан. “Говь” компанийн шинэ загварын ноолууран хуримын даашинзны зураг авалтын үеэр топ модель Д.Пүрэвсүрэнтэй “хуримласан” юм.
21. Олон охид араас нь гүйдэг ч хэн нэгэнтэй нэр холбогдоод байх нь цөөхөн. Гэвч “Гурван охин” хамтлагийн дуучин Солонготой нууцаар үерхэдэг байсан гэсэн нэр зүүгээд амжсан.
22. Мөн Соког хаяад энхэртэйгээ нийлсэн нь Солонгод маш хүнд тусч, одоо ч Энхболдыг мартаж чаддагүй гэлцдэг.
23. Аялах хоббитой.
24. Эндого өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-ын “Korean model association”-ы шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан Монголын анхны эрэгтэй загвар өмсөгч.
24tsag.mn
Сэтгэгдэл (11)