“Ингэн нулимс” баримтат уран сайхны киногоороо Оскарт нэр дэвшиж, улаан хивсэн дээгүүр алхсан анхны монгол болсон найруулагч Д.Бямбасүрэнгийн шинэ уран бүтээл болох ”Эзэн Богдын эр хоёр загал” кино “Тэнгис” кино театрт энэ сарын 17-ноос 20-ны хооронд 19 цагаас ердөө дөрөвхөн удаа гарах гэж байна. Д.Бямбасүрэн болон уг киноны гол дүрийн жүжигчин Монголд ирээд байгаа бөгөөд 15-ны өдрийн 12 цагаас “Монгол Ньюс” төв дээр хэвлэлийн бага хурал хийлгэх аж. Д.Бямбасүрэн 19-нийг хүртэл эх орондоо байх хугацаандаа телевиз, киноны уран бүтээлчдэд workshop буюу сургалт хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна.