Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзаны уран бүтээлийг олон хүн таашаадаг. Зарим нэг нь цааш түлхдэг. Гэхдээ бид түүнийг “24 баримт буландаа” онцолж байна.
1. 1998 – 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж дүүргэсэн.
2. МЗЭ-ийн шагналт. 2002 оны шилдэг зохиолын "Алтан өд" цомын эзэн.
3. Баянхонгорын уугуул хүү гүн овогт Г.Аюурзана нь энэ жил 42 нас хүрсэн. Түүний төрсөн өдөр 11 дүгээр сарын 26-ний өдөр болдог. Гэхдээ төрсөн өдрөө сүртэй тэмдэглэдэггүй.
4. Түүнийг 1990 оноос хойших буюу мөнгөн үеийн яруу найрагчдын гол төлөөллүүдийн нэг гэдэг. Өвлийн улиралд голчлон том зохиолоо туурвидаг.
5. Хотоос зайд уу зусланд амьдардаг. Тийм учраас өвөл бараг хот ордоггүй. Бас утсаа асаахаа голдуу мартчихдаг гэсэн.
6. Г.Аюурзана бусдад нөлөөлөх гэж зохиол бичдэггүй. Харин бусдад өөрийгөө танилцуулж, дотоод ертөнцөө уудалж, тэдэнтэй үзэл бодлоо солилцохыг чармайж явдаг аж.
7. Хүүхэд байхаасаа шүлэг бичдэг байсан. Утга зохиолд хөл тавихад нь Бажов хэмээх орос зохиолчийн “Ногоолин хайрцаг” гэдэг ном их нөлөөлсөн гэдэг.
8. Түүний эхнэрийг Л.Өлзийтөгс гэдэг. Талийгаач О.Дашбалбарын зохион байгуулсан нэгэн цуглааны үеэр эхнэртэйгээ танилцаж байсан. Дараа нь тухайн үеийн төрийн хэвлэл “Ардын эрх” сонинд хамт ажиллаж байжээ.
9. Л.Өлзийтөгс бол Монголын алдартай зохиолчдын нэг. Тэд гурван хүүхэдтэй.
10. Архи сайн уудаг байсан ч одоо больсон гэдэг.
11. “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн" зэрэг романууд хэвлүүлсэн.
12. Философи-уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть ном гаргасан.
13. Үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологууд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулан олны хүртээл болгосон.
14. Шүлэг бичих нь түүнд сексээс илүү таашаалыг өгдөг гэнэ.
15. Г.Аюурзанад бодсоноо хэлдэг, завшаанч биш хүмүүс таалагддаг.
16. Яруу найрагч биш зохиолч гэж хэлүүлэх дуртай.
17. Сүүлийн 20 жилийн туршид уран зохиолоос гадуур нэг ч өдрийг өнгөрүүлж үзээгүй байна.
18. Японы алдарт Хайку шүлгийн хэлбэрээр шүлгээ бичдэг. Энэ нь анхандаа хошин хэлц шүлгийн нэр байсан. Харин Башёгоос хойш гүн ухаан, зэнгийн бясалгалаар баяжаад жинхэнэ яруу найргийн түвшинд хүрсэн шүлгийн хэлбэр юм.
19. Ахмад зохиолчдынхоо хийсэнд сэтгэл дундуур байж, шүүмжлэлтэй хандаж чаддаг ганц хүн бол Г.Аюурзана. Тэрээр “Ахмад зохиолчдыг юу ч хийгээгүйд нь сэтгэл гонсойж байна” гэж нэгэн хэвлэлд ярьсан удаатай.
20. Монтэнь, Фолкнер, Борхэсийн шүлэг зохиолыг унших дуртай. Шүлэг уншихаас хэзээ ч уйддаггүй.
21. Хэзээ ч дахин уншихад бэлэн ном нь Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд”. Өөрийгөө хамгийн их аз жаргалтай байгаагаар төсөөлөхдөө зуслангийнхаа байшинд гал түлчихээд, дээл нөмрөөд, Прүстийг уншихаас өөр ажилгүй хүн болчихлоо гэж мөрөөддөг.
22. Шүлгүүдээ хамгийн ихээр хайрладаг. “Амь тавьж буй шувууны далавч”-ийн зарим хэсэг, бас “Арван зүүдний өр”, “Бөөгийн домог” романаа тоодог.
23. Бясалгал хийдэг байсан. Ширэндэвийн удирддаг “Випашяна” төвийн бясалгалаас амссан мэдрэмжийнхээ эрч хүчээр “Цуурайнаас төрөгсөд” романаа бичсэн гэдэг.
24. Огт шүтлэггүй биш ч бурханд мөргөөд, лам залаад явдаггүй. Жилийн засал ч гэж хийлгэдэггүй. Баргийн лам, хэрийн бөөд итгэдэггүй. Монгол хүний ёсоор тэнгэртээ сүсэлж, өвгөд дээдсийн сүнс сүлд харж байгаа хэмээн найдаж, бүх зүйл цаанаа утга учиртай гэж боддог.

24tsag.mn
Сэтгэгдэл (15)