МИАТ-тай шууд утгаараа нэр, дам утгаараа данс андуурсан энэ компани анхнаасаа л хэлтэй амтай мэндэлсэн. Өнөөдөр удирдлага нь ах дүүгээрээ Ганц худагт морилоод байгаа Mongolian Airlines Group-ийн өсч өндийсөн 2 жилийн (өөрсдөө бол 50 жилийн гэж магад) түүх тэмцэл хэрүүлээс ангид байсангүй.
1.Mongolian Airlines Group яг өнөөдрийн байдлаар гадаадын 2, додоодын 5 чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байна.
2.Wikipedia дахь Mongolian Airlines Group-ийн танилцуулга “Монголын үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian airlines-тай ойролцоо нэртэй боловч ямар нэгэн хамааралгүй. “Mongolian Airlines Group” ХХК нь 2011 оны есдүгээр сард “Цэлмэг тэнгэрийн нислэг” ХХК-ийн нислэг үйлдэх эрх бүхий Ан-2 онгоцыг 100 хувь эзэмших эрхийн хамт байгуулагдсан. Эзэмших болсон энэхүү онгоцыг өмнө нь MIAT ашиглаж байсан бөгөөд тус компанийн түүхэн эзэмшил байх ёстой хэмээн нэхэмжилдэг юм. Мөн хоёр компаний ойролцоо нэр нь олон нийтэд эргэлзээ төрүүлдэг” гэж эхэлдэг.
3. Mongolian Airlines Group-ийг тариалангийн талбайд шавьжны хор цацдаг Оросын хуучин АН-2 (“Царцаа ногоон”) онгоцтой “Цэлмэг тэнгэрийн нислэг” ч гэх шиг “үлгэрийн” компани анх үүсгэн байгуулжээ. Харин тэр компаниийн жинхэнэ эзэд нь “Бодь” байлаа.
4. Одоо хүртэл wikipedia сайтад Mongolian Airlines Group-ийн толгой компанийг “Бодь групп” гэсэн байдаг. “Компанийн 100 хувийн хувьцааг “Бодь интернэшнл” ХХК 2011 оны 9 дүгээр сард шилжүүлэн авснаар ... шинэ үеийн түүх “Монголиан Аэрлайнес Групп” ХХК болон эхэлж байна” гэж Монголиан Эйрлайнз албан ёсны веб хуудсандаа бичсэн болохоор тэр.
5. Албан ёсоор Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) нэгтгэлээс 1992 онд өрх тусгаарлаж, хөдөө аж ахуйн тусгай нислэг үйллдэг Ан-2 онгоцтой компани хэрхэн МИАТ-тай давхардуулан Mongolian Airlines гэх нэрийг бүртгүүлж чадсан нь нууц.
6. “Бодь” групп өнгөрсөн жил өөрийн эзэмшиж байсан хувиа зарсан гэх мэдээлэл байна. Тэдний хувьд нислэг үйлдэх тусгай зөвшөөрөлтэй, хуучин жижиг онгоцтой, гэхдээ 1956 оноос түүх нь эхэлдэг (маркетингийн хувьд болон МИАТ-тай маргалдахад нэн чухал үзүүлэлт!) жижигхэн компанийг яг цагт босгож ашиглаад, бас яг цагт нь муугүй ашигтай салжээ.
7. Яг 1 жилийн өмнө С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын хуралдаанаас “Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохын өмнө байгуулагдсан “Монголиан Эйрлайнз групп”-ийг бусад агаарын тээвэрлэгчдийн олон улсын нислэгийн шугамтай давхардуулан томилохоор салбарын сайдаас тухайн улсуудын яам, удирдах газарт мэдэгдэл хүргүүлээд байгааг судлах боллоо” гэж мэдээлж байв. Гэвч Х.Баттулгын гаргасан “алдааг” дараагийн сайд ЦДашдоржоор засуулах гэсэн оролдлого бүтсэнгүй.
8. Тэр үед зарим хэвлэл “Монголиан Эйрлайнс” группын 49 хувийг “Бодь интернейшнл” групп, 30 хувийг МАК компани, 21 хувийг иргэн Ч.Хоролсүрэн эзэмшиж байгаа аж. Иргэн Ч.Хоролсүрэнгийн хувьцаа нь “Женко” группын эзэмшлийнх” гэж бичиж байв.
9. Өнгөрсөн оны зунаас Гонконг руу Airbus A319 агаарын хөлгөөр долоо хоногт 2 удаа шууд нислэг хийж эхэлжээ. Нислэгийн үнэ МИАТ-аас бага зэрэг хямд, үүнтэйгээ адил үйлчилгээ, тав тух ч бага зэрэг доогуур.
10. Тус компани анх хоёр ширхэг Фокер-50 нисэх онгоцыг худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
11. Анхны агаарын хөлөгтөө “Хүннү” хэмээх нэр өгчээ.
12. Анхны орон нутгийн нислэгээ Баянхонгор аймаг руу хийсэн нь 1956 оны наадмын өмнө анхны “царцаа ногоон” буюу Ан-2 Баянхонгор руу ниссэнийг давхар сануулсан хэрэг байв.
13. 2011 онд Баянхонгорын нислэгийн нээлт дээр өнөөдрийн дуулианы эзэн Ч.Хоролсүрэн улс төрийн өрсөлдөгчид болох Г.Занданшатар, Х.Баттулга хоёрыг онгоцондоо хамтад нь урин нисгэжээ. Сонгууль дөхсөн байлаа...
14. 2012 оны эхээр A319 загварын хоёр ширхэг зорчигч тээврийн онгоц урт хугацаагаар түрээслэн авснаар Монголд ийм загварын нисэх онгоцтой анхны оператор болсон байна.
15. Агаарын хөлгүүдийнх нь дундаж нас 16,8 жил.
16. Олон улсын агаарын тээврийн байгууллага (IАТА)-д элсэж олон улсад ашиглах MR гэх 2 үсгийн код (МИАТ-МО, Air China-CA, Aeroflot-SU гэдэгчлэн) авчээ.
17. 2011 онд 50 жилийнхээ (!) ойг Mongolian Airlines Group тэмдэглэсэн нь Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ уу, тэд үү гэдэг маркетингийн дайны оргил байв.
18. 2012 оны 9 дүгээр сард Эрээний чиглэлд нислэг хийнэ хэмээн зарлаж тийз борлуулсан боловч цуцлагдсан юм. “Энэ чиглэлд тогтмол, хуваарьт нислэг үйлдэнэ” гэж мэдэгдэж байсан.
19. Японы Токио хотын Ханэда нисэх буудал руу туршилтын нислэгээ 2012 оны 4 сард хийжээ. 7 дугаар сар буюу жуулчны улирлаас эхлэн 7 хоногт 3 удаа тогтмол нислэг хийхээр төлөвлөсөн боловч удалгүй энэ чиглэл хаагдсан байна.
20. Нисэх бүрэлдхүүний хувцасны загварыг Сингапурын загвар зохион бүтээгч Thomas Wee гаргажээ.
21. Энэ оноос Шанхай руу шууд нислэг хийх болов. Эхний нислэгүүдийн тийз борлуулалт тийм ч сайнгүй байгаа талаар Mongolian Airlines дахь нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж 24цаг.мн-д хэлж байна.
22. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Mongolian Airlines-ийн хэдэн хувийг эзэмшдэг вэ гэсэн асуулт мөрдөгчдийн анхаарлыг татаж, хэвлэлийнхнийг бүтэн нойртой хонуулахгүй байна. Мань хүн өөрөө бол хувь мувь байхгүй, зөвхөн Ч.Хоролсүрэнтэй гэр бүлийн найз гэдэг. Харин мөрдөгчид нотлох баримт олсон гэж “Өдрийн сонин”-д бичжээ.
23. Одоо Ганц худагт саатуулагдаад байгаа Mongolian Airlines компаний захирал Ч.Хоролсүрэн өмнө нь МИАТ-ын захирлаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Сонгда эмнэлэг байгаа байшин болон Монголиан эйрланз группын төв офис байгаа газрыг эзэмшдэг байсан. Одоо бүгдийг нь хувьцаа, мөнгө болгосон гэдэг.
24. Ч.Хоролсүрэнг МИАТ-аас шамшигдуулан угаасан мөнгөөр Mongolian Airlines-ийг байгуулсан гэж сэрдэн шалгаж байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (8)