Таван толгойгоос төмөр зам тавих ажил эхлэх гэж буй энэ үед Зам тээврийн сайд А.Гансүх олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Улс төрчийн хувьд залуу, зарим хүний хувьд дөнгөж танилцаж буй Зам тээврийн сайд А.Гансүх гэж хэн бэ?
1. Зам тээврийн сайд А.Гансүх бол АН-ын ҮЗХ-ны гишүүн. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймгаас нэр дэвшинэ гэж яригдаж байсан ч намын жагсаалтанд 14-т буюу нэлээд дээгүүрт бичигдсэн.
2. Тэрбээр хуульч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
3. Улс төрд түүнийг УИХ-ын дарга З.Энхболд хөтөлж оруулсан гэдэг. Тэрбээр З.Энхболд гишүүнийг Төрийн өмчийн хорооны дарга байхад Хууль эрх зүйн албанд ажиллаж байсан бөгөөд 2004-2006 онд ТӨХ-ны Газрын даргаар ажиллаж байсан.
4. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
5. Өмнөх МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын үед Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байв. Өөрөөр хэлбэл Х.Баттулгыг хятад, солонгосчуудтай нууц гэрээ хийсэн гэж яригдах үед.
6. А.Гансүх 1990 оны ардчилсан хувьсгалд уриа лоозон барьж явсан. Гэхдээ АН-д зургаан жилийн өмнө буюу 2007 онд элссэн.
7. Тиймээс түүнийг гэнэт суга дэвшиж дэд сайд, сайд болсныг олон хүн сонирхож бас харддаг.
8. 2012 онд АН-ын НИТХ-ын сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан.
9. Тэрбээр саяхан өвөө нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул ардын хувьсгалын партизануудын нэг гэдгийг зарласан. Дорноговь аймгийн музейд өвөөгийнх нь хэрэглэж байсан эд зүйлс хадгалагдаж байдаг аж.
10. Орос, англи хэлний мэдлэгтэй. 2001 онд МУИС-ын Хууль зүйн дээд сургуулийн Хуулийн магистр цол хамгаалсан.
11. А.Гансүх Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд байхдаа “Өдрийн шуудан” сонинд гарсан нийтлэлтэй холбогдуулан АТГ-т өөрийгөө шалгуулжээ. “Өдрийн шуудан” сонины “Монгод хэн баян бэ” гэх гарчигтай нийтлэлд “2010 онд 270 төрийн өндөр албан тушаалтны тав нь нийт орлогын 70-80 хувийг олсон байна” гээд тэдгээрийн нэг нь А.Гансүх сайд хэмээн бичсэн аж. 2008 онд дэд сайдаар томилогдсоноос хойш А.Гансүхийн хөрөнгө орлого дэд сайд болсноос нь хойш өөрчлөгдөөгүй болохыг нотолжээ.
12. Тэрбээр Хууль зүй албаны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтангадас” одон, МӨХ-ны “Өмгөөлөгчийн алдар алтан медаль, Монголын тэргүүний өмгөөлөгч шагналтай.
13. Мөн шинэ оны өмнө зам, тээврийн салбарын 2012 оны онцлох хүнээр шалгарсан.
14. Тэрбээр ерөнхий сайд асан Сү.Батболд гишүүнтэй базууд.
15. Хамгийн сүүлд тэрбээр “Монголын төмөр зам” компаний захирлаар ажиллаж байсан М.Энхсайханыг албан тушаалаас чөлөөлсөн. Үүнээс болж хэл аманд өртөөд байна.
16. Түүний хувиараа бизнес эрхэлдэг эсэх талаар мэдээлэл байдаггүй. Мөн улс төрийн талаар үзэл бодлоо барагтай бол ил болгож ярьдаггүй.
17. Тухайлбал М.Энхсайханыг яагаад Ерөнхий сайдад мэдэгдэлгүй халсан тухайд сэтгүүлчид асуухад хариулт өгөхөөс зугтаж одсон юм.
18. УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл хийхэд “Шинэ төмөр зам” төслийн талаар А.Гансүх биш, хуучин сайд Х.Баттулга нь эрх мэдэлтэйгээр ярьж байсан нь түүнийг ажлаа хийж чадахгүй байна гэх дүгнэлтэнд хүргэжээ.
19. Зарим хэвлэлүүд түүнийг сайдын албанаас нь чөлөөлөх тухай бичиж эхэлсэн ч ямар ч албан эх сурвалж үүнийг батлаагүй юм.
20. Төмөр замын төслийн ажлыг хуучин сайд Х.Баттулгын үгээр хэлж байгаа тул түүнийг Х.Баттулгын хүн гэж нэрлэх боллоо. Учир нь сайдын хийх ажил, ярих үг Х.Баттулгын гараар хийгдэж, амнаас нь унаад байна.
21. Тэрбээр МоАХ-ны фракцид багтдаг.
22. А.Гансүх залуу хүн ч Монголын буурал үстэй улс төрчдийн тоонд орно.
23. “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх ажлын хэсгүүдийн Монголын талын ахлагчаар Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байсан.
24. “Монгол бальзат”-ийн Ариунболд гэгчтэй нэгэн үдэшлэг дээр муудалцан зодоон үүсгэж шуугиан тарьж байсан. Эхнэрийнх нь биед халдсан учир яах аргагүй зодолдсон гэж үүнийгээ тайлбарласан байдаг.

Т.Гэрэл
24tsag.mn
24tsag.mn
Сэтгэгдэл (44)