

1. Монголын эрэгтэй загвар өмсөгчдийн дунд царай зүс бие хаагаарай илүүрхэн үнэлэгдэж байдаг загвар өмсөгчдийн нэг бол А.Чингүүн.
2. А.Чингүүн багаасаа хөдөө орчуулагчаар явж бас CTI гэдэг зан чанарын харилцаа заадаг газарт орчуулагчаар, харилцааны соёл заах багшаар нэг хоёрдугаар курсээсээ ажилладаг байсан.\
3. Олны танил хосуудад зүй ёсоор багтдаг байсан загвар өмсөгч А.Чингүүн, мисс Ч.Содтуяа нарын амьдрал сайнаар биш саараар дууссан. Тэд 2008 оны гэр бүл болж байсан боловч жил гаруйхны дараа амьдралдаа цэг тавьснаар хөөрхөн охиноо өнчрүүлсэн билээ.

4. Ч.Содтуяа "Өөр бүсгүйд харц унагаан одсон ч бяцхан охиноо гэх сэтгэл гаргаж эргэж тойрох тэнхээгүй экс нөхөртөө ихэд гомдож явдаг"аа хэвлэлийнхнээс нуудаггүй.
5. Хосуудыг салсны дараа загвар өмсөгч Чингүүнд Монголын нэр нөлөө бүхий бүсгүйчүүд хайр зарлаж гүйсэн гэдэг шүү.
6. Тэрбээр Сингапур улсын “Angels” загварын агентлагтай гэрээгээр ажилладаг. Европ, Оросын моделуудтай хөл нийлүүлэн алхаж Монголынхоо нэрийг гаргаж байсан.
7. Тэнд моделуудыг сургах биш мэргэжлийн түвшинд хүрсэн моделуудыг сурталчилж зардаг гэнэ. Чингүүн анх гэрээгээ хийхдээ 1000 доллараас дээш үнэтэй, дандаа дээд зэрэглэлийн шоунд оролцоно гэж хийсэн болохоор зөвхөн том шоунд л орж байсан аж. Тэр нь сардаа хоёроос гурван удаа л зохион байгуулагддаг.
8. Сингапурт байхдаа бодибилдингийн бэлтгэл сайн хийсэн аж. Тэрээр “Завгар өмсөгч Чингүүн бодигийн тамирчин болчихоод л явж байна” гэж хэлж байсан удаатай.

10.Шинэхэн хосуудын хайр сэтгэлийг мөн л олны хэл амыг их дагуулсан юм. Чингүүн мөнгөний шуналтай учир Учралтай нийлсэн. Учралын аав Ням-Осор зөвшөөрөхгүй байх гэх мэтийн яриа хаа сайгүй тархсан.

11. Тэрээр "UBS" телевизийн хөтлөгч Н.Ундралтай хайр сэтгэлийн холбоотой болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. "Их засаг" их сургуулийн захирал Н.Ням-Осорын ганц охиныг өөрийн болгосон А.Чингүүн хайр сэтгэлийнхээ бэлэгдэл болгон зүүн гарынхаа булчинд хайртынхаа хөргийг шивүүлжээ. "Миний хайр надтай үргэлж хамт байдаг" гэх утгыг энэ шивээс илэрхийлэх аж.

13. Өөрийгөө Монголын номер нэг загвар өмсөгч хэмээн өргөмжилдөг . Бардам зантай , өөртөө хэтэрхий их итгэлтэй гэж ойр тойрныхон нь дүгнэдэг.
14. Воллейбол, сагс сайн тоглодог, олон ч тэмцээнд орж байсан гэдэг.
15. Тэрээр Орос, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Орчуулагч хүн. Сүүлд TOEFL-ын шалгалт өгөөд 490 оноо авсан гэдэг шүү.
16.Загвар өмсөгч маань ”Боловсрол” телевизэд амралтын өдрүүдэд цаг агаарын мэдээ дамжуулдаг. Тун удахгүй телевизэд өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болох гэж байгаа. Дээрээс нь түүний харилцааны чиглэлээр бичсэн ном байдаг аж.
17. Ганц нэг кинонд тоглосон болохоор байнга кинонд тоглох урилга ирдэг. Тэрээр өөрөө ч кинонд тоглох сонирхолтой.
18. Тэрээр үнэндээ ямар нэгэн загварын дамжаа, агентлагт сураагүй. Өөрийгөө хөгжүүлж явсаар загвар өмсөгч болчихсон гэж ярих дуртай.
19. Чингүүний охин Содонгоо одоо 5 настай.

21. Хүмүүс загвар өмсөгч Содтуяаг Чингүүнийг загвар өмсөгч болоход тусалсан гэцгээдэг. Тэгвэл Чингүүн үүнийг эрс эсэргүүцдэг. Тэрээр “Намайг дэмжээд загвар өмсөгч болгосон гэдэг худлаа. Содоотой уулзахаас өмнө би загвар өмсөгч болчихсон байсан” гэв.
22. Чингүүнийг Содтуяатай суухаас өмнө хүүхэд шахуу байхдаа бас нэгэн хүний бүсгүйг өөрийнхөө үртэйгээ хаяж байсан тухай яриа байдаг. Түүний анхны эхнэрийн хүүхэд нь аавтайгаа усны дусал шиг адилхан хүүхэд байдаг ба Чингүүнийг хэн ч таньдаггүй байсан үе болохоор тэр салалт ямар ч чимээ гаргаагүйгээр төгсчээ.
23. Чингүүн ч үүнийгээ амь тавин нууцалдаг аж. Хэрэв үнэн бол өмнөх гашуун түүхээсээ сургамж авч одоогийн эхнэр, хүүхэд хоёртоо бүх зүйлээ зориулах биз ээ.
24. “Хүн чинь төрөхдөө нүцгэн төрдөг. Үхэхдээ ч нүцгэн үхдэг” гэж хэлэх дуртай.
Сэтгэгдэл (38)