
Тус хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд 27 нэр бүхий ажлыг шаардагдах хөрөнгө, хугацаа хариуцах эзэнтэй нь тодорхой тусгаж оруулсан байна. Хөтөлбөрт 2016 он хүртэл хийх ажлыг тусгажээ.
Эхний ээлжинд:
• Гэр хороололд хяналтын камер байрлуулах. Хотын захын хорооллыг бүрэн камержуулах
• Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн төвлөрсөн цэгийг түшиглэн барилгын хог боловсруулах үйлдвэр байгуулах
• Ашиглалтаас гарсан автомашин, электрон, цахилгаан барааны цех байгуулах, Малын гаралтай хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалтын тогтолцоог боловсронгуй болгож зориулалтын төвлөрсөн цэгийг эмээлтэд байгуулах
• Алслагдсан хороо, дүүрэгт хогийн төвлөрсөн цэг байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэх аж.
2016 он гэхэд 423 камерыг хогийн цэгүүд дээр байрлуулахаар төлөвлөжээ.
Дээрх хот тохижилтын зардалд 11 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгажээ. Одоо иргэдээс авч байгаа 2500 төгрөг хог ачиж тээвэрлэх ажилд хүрэлцэхгүй байгаа учир энэ мөнгийг нэмэж авах талаар ярилцаж байгаа юм байна.
Т.Хулан