Аав, ээж, эгч нь урлагийн хүмүүс.
Урлагийн гэр бүлээс гаралтай чадварлаг жүжигчин, орчин үеийн "Гамлет"
гэхээр хүн бүхний санаанд С.Болд-Эрдэнэ буух биз ээ. Тэгвэл хүн бүр
таньдаг хэдий ч , өөрийнх нь талаар мэдээллийг бага авдаг жүжигчин гэвэл
мөн л Болд-Эрдэнийг нэрлэнэ. Ингээд нууцлагдмал, ил тод биш, хаагдмал
жүжигчин С.Болд-Эрдэний 24 баримттай танилцъя.
Аав, ээж, эгч нь урлагийн хүмүүс. Урлагийн гэр бүлээс гаралтай чадварлаг жүжигчин, орчин үеийн "Гамлет" гэхээр хүн бүхний санаанд С.Болд-Эрдэнэ буух биз ээ. Тэгвэл хүн бүр таньдаг хэдий ч , өөрийнх нь талаар мэдээллийг бага авдаг жүжигчин гэвэл мөн л Болд-Эрдэнийг нэрлэнэ. Ингээд нууцлагдмал, ил тод биш, хаагдмал жүжигчин С.Болд-Эрдэний 24 баримттай танилцъя.
1. С.Болд-Эрдэнэ нь 1976 оны зургаадугаар сарын 29-нд төрсөн. Байгууллагын
тэргүүний уран бүтээлч, МЗ
холбоо Тэргүүний алтан медаль, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан.
2. 1999 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөөд Драмын театрт ажилласан. Түүнээс хойш 13 жил өнгөрсөн байна.
3. Энэ хугацаанд 60 гаруй жүжиг, 20-иод кинонд тогложээ. Мөн "Драмын дөрвөл" хамтлагийн байгуулж, бие даасан уран бүтээлээр хоёр ч цомог гаргасан.
4. За тэгээд цомог гаргаад зогсоогүй 1990-ээд оны сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг дуулж, нэгтгээд "UB Palace"-д хоёр удаа тоглолт хийж байсан.
5. Үзэгчдийн хамгийн их хүсэмжит таван жүжигний нэг бол яахын аргагүй С.Болд-Эрдэнэ.
6. “Хайрлаагүй амь”, “Дэв”, “Эзэнгүй бөгж”, “Орхидос”, “Нар сарны зааг” гээд ер нь драм гэхээсээ илүү дэлгэцийн урлагт одтой нэгэн гэж дуудуулах нь элбэг.
7. Түүний аав бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Сугар. Одоо СУИС-д уран чадварын багшаар ажиллаж байна. Ер нь Боогийгийн гэр бүлийнхэн урлагийн хүмүүс байдаг. Ээж эгч хоёр нь ч жүжигчин. Мэдээж тэд түүнд их зүйл зааж зөвлөдөг.
8. Ээж нь Соёлын тэргүүний ажилтан Нэргүй. Драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад одоо мөн л Соёл урлагийн их сургуулийн багш болсон.
9. Болд-Эрдэнэ энэ киногоор ашиг олвол тэдэн хувийг нь авна гэж тоглодоггүй. Учир нь өмнө нь хөлс мөнгөө авчихдаг. Тийм болохоор түүний зүгээс шатна гэж байхгүй.
10. Түүний мөрөөдөл бол кино. Ганц сайхан кино хийх юм сан гэж мөрөөддөг болоод удаж байгаа гэсэн. "Сайн уран бүтээл хийхийн тулд удаан бодох төлөвлөх хэрэгтэй" хэмээн тэр бодсоор л байгаа.
11. Драмын бүтээлийн ноён оргил болсон дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт "Гамлет" жүжгийн Гамлетийг дүрийг маш чадварлаг бүтээсэн.
12. Тэрбээр Гамлет дүр бүтээх болсоныхоо дараа “Гамлетад тоглоно гэдэг бол жүжигчин хүн болсны бас нэг утга учир, хүсэл зорилго минь биелж байна гэсэн үг. Хэн хүнд олдохгүй хувь зохиол, бахархал, маш том сорилт” гэсэн юм.
13. "Яг юу бодоод яваад байгаа нь ойлгогдохгүй ч буруу юм хийж байна уу гэхээр тийм биш. Нэг л үл ойлгогдох ертөнц байдаг” гэж найз нөхөд нь түүнийг дүгнэдэг. Тэгвэл С.Болд-Эрдэнэ үл ойлгогдох Гамлетыг үзэгчдийн өмнө ёстой л нэг сэрээж чадсан жүжигчин.
14. ХХI зууны Гамлетыг бүтээж буй Драмын театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнийг "Алтангадас" одонгоор шагнасан билээ. Ц.Оюунгэрэл сайд түүнд Алтангадас одон зүүж өгч байхыг хүн бүр сэтгэл догдлон харсан биз ээ. Тэгвэл бас нэг бахархамаар, догдолмоор мөч бол тэрээр ээжтэйгээ нэг өдөр энэхүү одонгоор шагнуулсан явдал юм.
15. Тэрээр Гамлетийн дүрд насан туршдаа тоглоно гэсэн шүү. Болд-Эрдэнэ "Гамлетын дүрд би насан туршдаа ажиллаж таарна. Өтөлж хөгшрөөд энэ дүр намайг голоод хаях хүртэл ажилласаар л байх болно. Тоглож болох хугацаа нь хэдий болтол байх нь вэ тэр болтол ажиллаад улам баяжуулж сайжруулаад байх боломжтой дүр бол яах аргагүй Гамлет байхгүй юу. Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай бас тэгж байсан шүү дээ" гэсэн билээ.
16. Өөрийн үеийн жүжигчид дундаа ур чадвар, авъяас билгээрээ дээгүүрт ордог тэрээр чадварлаг жүжигчид шалгаруулдаг наадмуудаас гар хоосон буцдаггүй.
17. С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг хоёр. Анх “Надаар тоглосон хайр”, “Цэцэрлэгт учирсан хоёр” хэмээх уран бүтээлүүдийн гол дүрд хослон тоглож байсан С.Болд-Эрдэнэ, Ганцэцэг нар одоо цагийн театрын өнгө төрхийг тодорхойлогчид. Ёстой л алтан хамтрагчид гэж тэднийг л хэлэх байх.
18. Тэрээр хөгжилтэй, эмгэнэлтэй, бүр эротик дүр ч бүтээж байсан. Түүний тоглосон “Үл таних эмэгтэй” уран сайхны кинонд эвгүй, эвгүй хэсэг цөөнгүй гардаг шүү.
19. СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ, СТА жүжигчин Г.Эрдэнэбилэг, СТА жүжигчин Б. Амарсайхан нар нэг ангийнхан.
20. Жилд ганц удаа болдог “Гэгээн муза” наадмаас жүжигчин залуу маань 2003 шилдэг эрэгтэй жүжигчин, 2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн зайрангийн дүрээр шилдэг туслах эрэгтэй дүр шагналыг хүртсэн.
21. Кино, жүжгийн урилгад дарагдаад сууж байдаг авьяаслаг жүжигчин маань өөрийгөө тоож, элдвээр магтаад байдаггүй ч, чамгүй их хөдөлмөрийнхөө ачаар санхүүгийн хувьд биеэ даасан гэдгээ бардам хэлдэг юм билээ.
22. Монголын театр, киноны урлагт авьяас чадвар, дүр төрх, царай зүсээрээ хэн хэнээсээ дутахааргүй олон шижигнэсэн залуус бий. Драмын дөрөв гэгддэг Амгаа, Эби, Паараа, Боогий буюу жүжигчин Ц.Амгаланбаяр, Г.Эрдэнэбилэг, Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ нарын Драмын театрын гол дүрд ээлж дараалан эзэн сууж буй эдгээр залуус дур булаам эрчүүдийн жагсаалтыг тэргүүлдэг.
23. Тэрбээр эхнэр, хүүхэдтэй. Гэвч өөрийн хувийн амьдрал, гэр бүлийнхээ талаар дэлгэх нь ховор.
24. Ямартай ч зарим нэг эх сурвалжуудын хэлж буйгаар түүний хадмынх Баянхошууны шинэ эцэст байдаг аж. Жүжигчин маань ганган хөлгөөрөө давхиж очиж хадмуудаа эргэчихээд төд удалгүй буцдаг сурагтай.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (22)