UBS телевизийн сэтгүүлч П.Одгэрэлийг монголчууд сайн танина. Тэр тусмаа “Universe best songs”-ийн хөтлөгч гэдгээр нь. Олон хүнийг телевизийн өмнө “уядаг” энэхүү нэвтрүүлгийг тэрбээр анхнаас нь хөтөлсөн гэдэг үүднээсээ олон хүнд хүрэхэд нөлөөлсөн гэхэд ч нэг их буруудахгүй. Ингээ П.Одгэрэлийн тухай 24 баримтыг дэлгэж байна.
1. П.Одгэрэл бага байхдаа их дотогшоо хүүхэд байсан гэдэг. Тэмдэглэл хөтөлж түүнийгээ хүн харчих вий, уншчих вий гэж бодоод байнга нууна. Түүний аав их сургуулийн багш хүн. Хүн харахад их төв хэрнээ сэтгэл хөдлөлийн хувьд яг л охин шиг ээ гэдэг. Тэгэхээр Одко аавынхаа тэр сэтгэл хөдлөлийг нь өвлөөд авчихсан байх.
2. Тэрбээр сэтгэл хөдлөл ихтэй. Гэхдээ дунд сургуульд ч оюутан байхдаа ч даруухан охин байжээ. Нэг их хүний харцанд өртөөд байдаггүй өөрийгөө болгоод л явдаг хүүхэд байсан санж.
3. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэрээр оюутан байхдаа рок хөгжим их сонирхдог байсан аж. Тэгсэн хэрнээ тэрийгээ найз нөхөддөө ерөөсөө хэлдэггүй. Бас зураг их зурдаг байсан ба тэр нь ч нууц хэвээр төгсчөө.
4. Тэрээр МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. Оюутан байхдаа азаар ч юм уу, тавилангаар ч юм уу UBS телевизэд ажилд орсон. Сэтгүүлч, редакторын алба хашдаг байсан боловч яваандаа дадлагажаад хөтлөгчийн ажилд хүчээ сорьжээ.
5. 2003 онд оюутан байхаасаа л “UBS мюзик” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Оюутан байхаасаа л хөгжмийн нэвтрүүлэг хийж байсан болохоор удирдлагууд нь хөгжимтэй холбоотой нэвтрүүлгийг түүнд өгчээ.
6. Нэгдүгээр курстээ “Сэрүүлэг” сонинд дадлага хийж байжээ. Тэр үед мэдээ бичвэл 3000, ярилцлага хийвэл 15000 төгрөг өгдөг байсан учир мөнгөний төлөө их хичээнэ. Ингээд нэг сар шахам Сэрүүлэгт дадлага хийжээ. Тэгээд хоёрдугаар курст байхдаа UBS телевизид дадлага хийж эхэлсэн гэдэг.
7. “Universe Best songs” нэвт рүүлэг бол түүнийг нэртэй нэвтрүүлэгч болоход тусалсан. Тиймээс тэрээр энэхүү нэвтрүүлгийг амьдралынхаа хамгийн дурсамжтай мөч гэж үздэг. Мөн өөрийгөө нээх нэг алхам болсон гэдэг.
8. Тэр сэтгэл хөдлөлөө барихыг хүсдэггүй. Тиймээс ч үзэгчдэд түүний сэтгэл хөдлөл тэр чигтээ хүрдэг байх. Тэрбээр догдлохоороо хашгирч, орилж ч чадна. Уйлмаар байвал уйлж л орхино. Дурангийн өмнө байгаа гэж бодоод нулимсаа хязгаарладаггүй.
9. Одгэрэл гадаад төрхөөсөө илүү дотоод сэтгэлээ нэгдүгээрт тавихыг хүсдэг аж. “Хүн бүрийн харц юуг ч юм өгүүлж чаддаг шиг миний нүд ч гэсэн сэтгэлийг минь дэлгэдэг байх” гэж дотоод сэтгэлээ илэрхийлжээ.
10. Тэрээр ихрийн орд. Магадгүй ихрийн ордных болоод ч тэрүү Одгэрэл өөрийнхөө дотор хоёр хүч чадалтай эмэгтэй байгаа гэж бахархаж явдаг нэгэн.
11. Тэр бол эмээгийн хайртай хүүхэд. Эмээ нь түүнийг сайн хүн болоорой гэж ерөөдөг байсан гэдэг. Тийм ч учраас хөтлөгч бүсгүй маань тэр ерөөлийг нь биелүүлэх гэж чадлаараа хичээдэг.
12. Одко шүтлэг бишрэлтэй. Айж ичихээрээ уншдаг тарни мэгзэм цээжинд нь хадаастай байдаг.
13. Түүний хувьд махан бүтээгдэхүүнийг хязгаарладаг. Бас муу бодол, муу сэтгэл өвөрлөх вий гэж өөрийгөө хязгаарладаг.
14. П.Одгэрэл аавынхаа хувьд дуучин охин нь. Багадаа аавдаа зориулж “Нутаг амьтай аав” гэдэг дууг дуулдаг байжээ. Одоо бол найзуудтайгаа караокед орж дуулдаг нь ойлгомжтой.
15. Ануш буюу Гантулгатай заяасан юм шиг хамтрагчид. Түүний хэл халтирахад залруулж, эвгүй гишгэхэд тохойноос түшээд авдаг нэгэн бол Ануш. Тиймээс ч Одгэрэл Анушаас өөр хүнтэй “Universe Best songs” нэвтрүүлгийг хөтлөх талаар огт төсөөлж байгаагүй гэнэ.
16. Заримдаа түүнийг үсээ босгоод засуулчихдагийг бүгд л анзаарсан байх. Тэгвэл Одгэрэлд энэ засалт нь маш их таалагддаг бөгөөд өөртэй итгэлтэй, цоглог хөтлөхөд тусалдаг.
17. П.Одгэрэл цагаан хоолтон. “Universe Best songs” нэвтрүүлэгт оролцсон н.Соёмбо тэнцэж гарч ирсний дараа үзэгчдэд хандан “Би цагаан хоолтон, цагаан хоолтон дуулж чаддаг юм байна шүү” хэмээн хэлсэн бол хөтлөгч П.Одгэрэл “Би ч гэсэн цагаан хоолтон, цагаан хоолтон ч гэсэн хөтөлдөг юм байна” хэмээн үзэгчдэд өөрийгөө цагаан хоолтон гэдгээ зарлаж байсан.
18. Хэрвээ Одгэрэл сэтгүүлч болоогүй байсан бол загвар зохион бүтээгч, эсвэл зураач болох байсан. Хүүхэд байхаасаа л зурдаг, одоо ч гэсэн цаг зав гарвал зураг зурж, шүлэг бичиж суудаг бүсгүй. “Зүрхэнд гэрэлтэх од” киноны дууны үг бол Одкогийн зохиосон шүлэг.
19. Тэрээр найз залуутай. Олны танил, царай зүс, бие хаа сайтай түүнийг эргүүлэх залуус мундахгүй биз. Харин Одгэрэл насны хайраа олсон гэнэ. Гэхдээ таньд шивнэхэд, Одгэрэлд дуу цөөтэй, хямсгар залуус таалагддаг гэсэн.
20. Хөтлөгч, редактор, сэтгүүлч гэсэн гуншинтай бүсгүй маань сэтгүүлч Одгэрэл гэж дуудуулахдаа илүү дуртай.
21. Сэтгүүлч бүсгүйн туйлын мөрөөдөл нь өөрийн эмээ, өвөө шиг настнуудыг асардаг сувилалтай болох аж.
22. Бүсгүй хүн өөртөө 100 хувийн сэтгэл хангалуун байдаг нь ховор биз ээ. Тэгвэл Одгэрэлийн хувьд өөрийнхөө фэн нь. Түүний хэлснээр “Надад ээж ааваас өгсөн эрүүл саруул бие бялдар, гоо үзэсгэлэн, бурханаас өгсөн өчүүхэн авъяас, амьдралаас олж авсан чамгүй туршлага, ухаан бүгд байгаад би үнэхээр баярладаг. Заримдаа өөртөө итгэлтэй байдал минь хэтэрчих гээд байдаг юм” гэжээ.
23. Дээрээ хоёр эгч, нэг ахтай, дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь болохоор маш эрх. Мөн эмээгийн хайртай охин.
24.Эцэст нь гэж хэлэхэд П.Одгэрэл “хэлээ хазаж ярьдаг”, “хөдөөний” гэх мэтчилэн үзэгчдэд нэлээд шүүмжлүүлж байсан удаатай.

/24tsag.mn/
Сэтгэгдэл (77)