Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийхдээ төрийн албан хаагчдын халж байгаа асуудлыг хөндсөн юм. Шинэчлэлийн Засгийн газар олон төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж халсан зүйл байхгүй гээд "Тэр өргөдлөө өгөөд явсан хүмүүс өөрсдөө явсандаа харин ч баярлах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хангалттай болох, бүтэхгүй зүйл хийсэн. Тиймээс ч нэг ч хүн эргэж заргалдахүй байгаа биз дээ. Тэд өөрсдөө манай Засгийн газрын хурдыг гүйцэхгүй нь гээд гарсан. Зарим нь өглөө 8 цагт ажилдаа ирж чадахгүй гээд манай Засгийн газрыг зөвшөөрөөгүй. Ийм хүмүүстэй яаж хамтарч ажиллах юм бэ?" гэсэн юм. Тэгвэл МАН-ын зүгээс өгч байгаа мэдээллээр өмнөх Засгийн газар 11 яамтай, яамд нь нийт 929 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 16 яамтай, 1625 албан хаагчийн орон тоотой болсон. Өөрөөр хэлбэл зөвхөн яамны төрийн албан хаагчдын тоо 80 хувиар нэмэгдсэн гэв. Засгийн газрын олон агетлагийг татан буулгасан гэж байгаа ч тэр нь Удирдлагын академи, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, "Ой-МГЛ" улсын төсөвт үйлдвэрийн газар, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын улсын төсөвт үйлдвэрийн газар, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв улсын үйлдвэрийн газруудыг байгуулсан гэсэн мэдээлэл өгсөн юм.
Сэтгэгдэл (25)