
1. Б.Обамагийн тангараг өргөсөн нэгдүгээр сарын 21-ний өдөр нь АНУ-ын хувьд түүхэн, тэмдэглэлт үйл явдал давхацсан гэдгээрээ онцлог боллоо. Яг энэ өдөр 150 жилийн тэртээ тус улсын ерөнхийлөгч асан Аврам Линкольн боолчуудыг чөлөөлөх гэрээнд гарын үсэг зурж байжээ.
2. Тэгвэл мөн энэ өдөр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэж, "Надад мөрөөдөл бий" алдарт итгэлээ тавьсан санваартан, хуульч Мартин Лютер Кингийн төрсөн өдөр юм. Америкчууд энэ өдөр Мартин Лютер Кингийн хөшөөнд цэцэг өргөсөн.
3. Б.Обамаг 2008 онд анх удаа ерөнхийлөгч болоход түүний тангараг өргөх ёслолыг 1,8 сая хүн үзэж байжээ. Тэгвэл энэ удаа төсөв хэмнэх үүднээс 600-800 мянган хүн оролцохоор төлөвлөсөн ч энэ тоо өчигдөр саяд хүрсэн юм.

5. Ерөнхийлөгч нь ямар библи дээр гараа тавьж тангараг өргөхийг хуулинд заагаагүй. Б.Обама ерөнхийлөгч асан Аврам Линкольн болон хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг нарын библи судар дээр гараа тавин тангаргалсан юм.
6. Энэ ёслолын ажиллагаа болон хүлээн авалтанд нийт 1,8 сая доллар зарцуулсан байна.
7. Мөн ёслолыг зохион байгуулахад 30 мянга орчим хүн оролцжээ. Ерөнхийлөгч асан Билл Клинтоны охин Челси Клинтон ч энэ ажилд оролцсон байна.
8. 2008 онд тангаргын ёслолын үеэр Вашингтон хотод байдаг тансаг зэрэглэлийн бүх зочид буудал дүүрсэн байсан бол энэ жил цөөн зочин урьсантай холбоотойгоор буудлын өрөөнүүд дүүрээгүй гэнэ.

10. Б.Обама өмнө нь улаан зангиатай тангаргаа өргөж байсан бол энэ жил ажиглагчдын таамаглаж байсанчлан цэнхэр өнгийн зангиа зүүсэн байлаа. Цэнхэр өнгө нь түүний намын билэгдэл өнгө билээ.
11. Тэгвэл тэргүүн хатагтай Мишель Обама хөх өнгийн даашинзтай байлаа. Түүний энэ даашинз бусад тэрүүн хатагтай нарын даашинзны адил Цагаан ордны музейд тавигдах юм.
12. Ёслолд амьд сэрүүн байгаа АНУ-ын ерөнхийлөгч байсан хүмүүс уригдсан ирсэн ч хоёр Буш ирээгүй юм. Учир нь Эцэг Бушийн биеийн байдал тааруу байгаа аж.
13. Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлийн Хоёрдугаар заалт дахь тангарагын үг нийт 35 үгтэй байдаг. “АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэн бүхий л хүчин чадлаараа Америкийн Нэгдсэн улсын Үндсэн хуулийг дэмжин хамгаалж, сахих болно гэдгээ баяр ёслолтойгоор тангараглая” гэсэн байдаг аж.
14. Тангараг өргөсний дараа “Ерөнхийлөгчийн марш” (Hail to the Chief) ая эгшиглэн, 21 удаа ёслолын буудлага бууддаг байна.

16. Б.Обамаг 1,2 сая хүн ажилгүй орон угтаж байна. Тиймээс хүнд эдийн засгийг хэрхэн босгох вэ гэдгийг нь олон улсын ажиглагчид харж байгаа.
17. Түүний дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Жой Байден мөн улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаална хэмээн тангараг өргөсөн юм.
18. Ёслол болсон Вашингтон хотын харандаан хөшөөний өмнө Капитол ордонд нэвтрэхэд 70-80 доллар байдаг аж. Харин энэ жил үнэ нь өссөн бөгөөд дамын наймаачид 100 доллар хүргэжээ.
20. Энэ арга хэмжээнд дуучин Бионси нөхрийнхөө хамт ирж, ая дуугаа өргөсөн. Тэрбээр Б.Обамагийн сонгуулийн компанит ажлыг дэмжиж, их хэмжээний хандив өргөсөн.
22. Мөн дуучин Келли Кларксон, Жэймс Тайлор нар ирсэн байлаа.
23. АНУ бол дуучид, дэлхийн хэмжээний оддоор дүүрэн орон. Гэтэл энэ удаа Өмнөд Африкаас хамтлаг, дуучид урьсан нь олны анхаарлаг татаж байлаа.
24. Б.Обама гэргийн хамт албан ёсны 10 хүндэтгэлийн зоогонд уригдсан байдаг. Үүнээс гадна олон баярын ажиллагаа тэднийг хүлээж байгаа юм.
Сэтгэгдэл (1)