

1. Жүжигчин Г.Ундармаа хөдөөний охин байв. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн бөгөөд түүний хүүхэд нас тэнд өнгөрчээ.
2. Түүнийг аав нь эмч юм уу, инженер болгоно гэдэг байсан гэсэн. Харин өөрөө жүжигчин болно гэж багаасаа мөрөөддөг байсан аж.
3. Жүжигчин Г.Ундармаа хүүхэд байхдаа “дугуй цагаан” гэдэг хочтой байжээ.
4. Түүний ээж Туяа УДЭТ-ын урдаа барьдаг авьяаслаг жүжигчдийн нэг бас мундаг бүжигчин байжээ.
5. Тиймээс Г.Ундармааг цэцэрлэгт байх үеэс нь багш нар нь “Чиний ээж бүжигчин юм чинь чи авъяастай л байж таарна” хэмээснээр урлагийн арга хэмжээнд оролцож эхэлсэн гэдэг.

7. Харин хошин урлагийн сайхан бүсгүй Г.Ундармаа Гончиг, Туяа гуай хоёрыг өвөө эмээ болгоогүй л явна.
8. Тэднийх ам бүл гурвуул. Нөхөр, дүү охин Бэрцэцэгийн /9 настай/ хамт амьдардаг аж.
9. Тэрбээр СУИС-ийг 1992 онд төгсөөд Эрдэнэт хотын театрт ажиллажээ. Энэ хугацаанд хүүхэлдэйн, инээдмийн, драмын жүжгийн туслах болон гол дүрд тоглож амжжээ.
10. Г.Ундармаа Эрдэнэтийн театрт гурван жил ажиллаад хошин урлагийн салбарт шууд хөл тавьсан байна. Учир нь тухайн үед залуу жүжигчдэд хошин урлагийн салбар нээлттэй байв.
1

12. Түүнийг тус дэлгүүрийн худалдагчаас нь авахуулаад борлуулалт хариуцсан захирал хүртэл хийж үзсэн.
13. Тэрбээр Монголын уран сайхны зургаан кинонд дүр бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд “Буруу эргэлт” кинонд цагдаагийн ахмад, “Үлгэрийн хайр” кинонд тоглосон.
14. Ээж болох "төлөвлөгөө". Түүний хамгийн ойрын төлөвлөж байгаа зүйл бол хүүхэдтэй болох гэнэ. Цаг хугацаа нь ч болсон гэж үзэж байгаа гэнэ.
15. Түүнийг нөхөр нь ном шиг гэдэг. "Таних, танихгүй хүмүүст долоон булчирхайгаа тооччихдог, хэн ч уншиж болохоор сайн зохиолчийн дэлгэрэнгүй бүтээл" гэж шоолдог гэнэ.

17. Г.Ундармаа мөн тэмдэглэл хөтлөх дуртай. Сүүлийн 12 жилийн турш хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэр байгаа. Тэр ч бүү хэл, 1986 онд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч байхдаа хөтөлж байсан дэвтэр нь ч одоо хүртэл байдаг.
18. Тэрбээр өөрийгөө “Би зарчимч тал руугаа. Хариуцлага хүлээх чадвартай гэж боддог. Ямар нэг ажил бүтээхийн тулд ов мэх гаргахыг хүсдэггүй. Аливаад туйлбартай, үнэнч шударга ханддаг” гэж дүгнэжээ.

20. Харин нөхрийнх нь хувьд анх Г.Ундармаагийн хөлийнх нь хуруунд “татагдсан”. Сүүлд гэр бүл болсон хойноо Г.Ундамраа нөхрөөсөө “Чи хэзээнээс намайг эр хүний нүдээр харж эхэлсэн бэ” гэж асуухад, нөхөр нь “Нэг удаа чиний хөл рүү харсан чинь чигчий хуруу чинь сандаалныхаа улнаас илүү гараад шалан дээр гишгэж байсан. Тэгээд их эгдүүтэй санагдаад, тэрнээс хойш л өөрийн мэдэлгүй хараад байдаг болчихсон” гэж хэлсэн гэдэг.
21. Үзэгч түмэндээ инээд бэлэглэж, нийгмийг эрүүлжүүлэхээр зорьж яваа СТА Г.Ундармаа 2010 онд алтан гадас одонгоор энгэрээ мялаалгасан.
22. Жүжигчин Ундармаа “”MCS”-ын Оджаргалын үеэл дүү.
23. Бизнест одтой тэрбээр өнгөрсөн жил Яармагийн гүүрний баруун талд шинээр баригдаж байгаа хорооллын бүхий л дэлгүүр, үйлчилгээний газруудыг авах гэрээ хийжээ. Энэ хорооллыг “MCS” компанийнхан ажилчиддаа зориулан барьж байгаа юм байна.
24. Хошин урлагийн чадварлаг бүсгүйчүүдийг манлайлж буй жүжигчин бүсгүйг тун удахгүй гавъяат болох гэж байгаа талаар гадуур яригдах болжээ. Үе тэнгийн шилдгүүд нь бүгд төр түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлсэн учир авъяаслаг бүсгүй маань тун удахгүй энгэрээ цоолох биз ээ.
Д.Идэр
ww.24tsag.mn
ww.24tsag.mn
Сэтгэгдэл (1225)