“Хайр яагаад ийм зөөлөн юм бэ. Хагацлын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу? Хэмээн хүмүүс амандаа аялах. Энэ дууны эзэн хүн төрөлхтөний мөнхийн сэдэв болсон агуу хайрын үнэ цэнэ, утга учрыг магтан дуулж яваа залуу дуучин А-Сооl . Дуу бүхэндээ зүрх сэтгэлээ шингээж, чин сэтгэлээсээ энгийн хэрнээ эгэлгүй амьдралыг дуулж яваа залуу дуучин А-Сооl-ийн 24 баримтыг дэлгэж байна.
1. Айлын ганц хүү. Улаанбаатар хотод 2-р төрөхөд төрсөн. Мөн Нийслэлийн Багануур дүүрэгтэй салшгүй холбоотой. Таван настайдаа Багануур дүүрэгт ирээд “Боловсрол цогцолбор” 64-р дунд сургуульд суралцаж 10-р ангиа төгссөн.
2. Түүний хайртай аавыг Баттулга гэдэг. Аав нь түүнийг хоёр настай байхад өөд болсон. Харин ээжийг нь Дуламсүрэн гэдэг. Төв аймгийн хүн.
3. Түүний хүсэл: “Эцгийн хайрыг үзээгүй ч гэсэн дотроо аавынхаа өгч чадаагүй хайрыг ээждээ өгөх юмсан гэж үргэлж боддог. Өдий зэрэгтээ төрүүлж өсгөсөн ээждээ бурхан шиг залбирч, баярлаж явдаг” хэмээжээ.
4. Түүний эмээ бүжигчин байсан бол аав нь бөмбөр тоглодог, урлагийн их мэдрэмжтэй хүн байжээ. А Cool-ийн хувьд долоо, наймдугаар ангиасаа л Монголдоо төдийгүй дэлхийд алдартай дуучин болно гэж мөрөөддөг байжээ.
5. 10 жилд байхдаа найзуудтайгаа нийлээд “МСМ” гээд бүжгийн хамтлагтай байжээ. Тэд “Шинэ бүжиг” гээд кинонд хүртэл тоглосон аж. Үүгээр ч зогсохгүй тэр үед хэд хэдэн дуу зохиож, хамтлагаараа дуулдаад хүртэл амжжээ. Урлагийн янз бүрийн тоглолтонд ороод жил бүр өвлийн өвгөн ааваас бэлэг авдаг байсан нь одоо сайхан дурсамж болон үлдсэн биз ээ. А Cool-д.
6. СУИС-ын бүжигчний ангийг төгссөн. Арван жилд байхын л дуулж, бүжиглэхдээ авъяастай хүүхэд байжээ.
7. А Сооl оюутан байхдаа найрамдал зусланд бүлгийн багш хийдэг байв.
8. Тэрээр Их засаг их сургуулийн маркетингийн албаны даргаар ажилладаг. Бас "Рояал HD" телевизэд нэвтрүүлэг хөтөлдөг. Зарим хэвлэлд түүнийг олон талын авъяастай "Universal" залуу ч гэж бичсэн байдаг.
9. Хамгийн богино хугацаанд хамгийн нөлөөтэй болж, залуусын дунд хамгийн ихээр хайрлагдах болсон дуучин А Cool хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож хөгшид, хүүхдүүдэд туслах сайн үйлсээрээ бусдад үлгэрлэж чаддаг нэгэн.
10. А Cool анхны тоглолтоороо УБ паласын концертын их танхимыг дүүргэж чадсан чадварлаг дуучин юм. 30 насны босгыг алхаж байгаа.
11. Б.Анхбаяр буюу А Cool нь уран бүтээлээ "Сool" байгаасай гэж бэлгэдэн А Сооl нэртэй болжээ.
12. А Cool Холливүүдийн алдарт жүжигчин Чаки Чанийн улаан фэн. Тэдэнд адил төстэй нэг чанар бий. А Сооl, Чаки Чан хоёр хоёулаа хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог.
13. Зөөлөн хайр дуу нь залуусыг байлдан дагуулсан. Хамгийн сонсох дуртай, хамгийн дуулах дуртай гээд л хамгийн, хамгийн дуу болсон. Үргэлжлүүлээд тэр “Аниргүй итгэл”, “Энхрий”, “Хайртай бол эргэж хараарай” "Цэцэгчний хүслэн" зэрэг олон уянгын дуу гаргасан. Тэрээр "Зөөлөн хайр" дуугаа аавдаа зориулж бичсэн гэдэг.
14. Гэхдээ түүний хамгийн анхны бүтээл 2006 онд хийгдсэн “Ариунзаяа” дуу бай. 2007 онд албан ёсоор клип нь гарч тухайн үедээ хүмүүсийн сэтгэлд дурсамж хөглөсөн сайхан дуу болсон. Энэ л дуу A Cool гээд залууг, ийм нэг залуу дуулах гээд урлагт гараад ирж байгаа юм байна гэсэн хүсэл эрмэлзлэлийг төрүүлсэн юм шиг.
15. "Хар сарнай" хамтлагийн Маадайтай сайн ах дүүгийн барилдлагатай. Бас ганц хоёр дуу хамтарч дуулсан.
16. Тэрбээр монгол эрчүүдийг шүтлэгтэй байх хэрэгтэй гэж боддог. Уламжлал, өөрийнхөө хийморь лундааг бодсон ч гэсэн. Тиймээс дуучин залуу маань хааяа очоод ном уншуулчихдаг. Өөрийн гэсэн багштай гэнэ.
17. А Cool ерөнхийдөө бурхан байдагт итгэдэг. “Бурханы заасан замаар явж байгаа. Гэхдээ тэр заасан замыг гэрэл гэгээтэй байлгах уу? Буруу байлгах уу? гэдэг нь тэр хувь хүнээс шалтгаална. Энийг хүмүүс туйлширч ойлгож болохгүй, тэр хүний өөрийнх нь онцлог гэж бодож байна” хэмээн өөрийнх нь хэлсэн үгээр иш татлаа.
18. Тэрбээр 90-ээд онд кабелийн телевиз дөнгөж орж ирсэн үед MTV хөгжмийн сувгийг хичээлээ тарж ирчихээд өдөр, шөнөгүй үздэг байж. Тухайн үед Backstreet boys, Britney spears, Marian Carey, 2pac зэрэг хамтлаг дуучдыг сонсоно. Харин үлгэр дууриал авдаг гадаадын дуучин гэвэл Испани улсын алдарт дуучин Enrique Eagles гэдэг. Монголоос бол МУГЖ, дуучин Сарантуяа аж.
19. Нүдний шил, малгай цуглуулдаг. Түүний байнга нүдний шилтэйгээ байдаг нь бараг рефлекс болчихсон. Одоогоор түүнд 60 гаруй нүдний шил байдаг гэнэ. Бага байхдаа тэмдэг их цуглуулдаг байжээ.
20. Мөн малгай их цуглуулдаг. Кэпкин малгай, саравчтай малгай, ковбой малгай гэх мэтчилэн олон малгайтай.
21. Хобби бол хааяа найз нөхөдтэйгээ снукер биллъярд, даам их тоглодог. Түүхэн бодит амьдралаас сэдэвлэсэн киног гэртээ авчирч үзэх дуртай, бас интернэтэд байнга сууж янз бүрийн сайтаар орж шинээр гарсан дуу клип их үздэг. Хааяа найзуудтайгаа салхинд гарах дуртай. Сагс, волейбол их тоглодог. Зун хөл бөмбөгөөр хичээллэдэг. Ер нь олон төрлийн хоббитой гэнэ шүү.
22. Дууныхаа үгийг өөрөө зохиодог.
23. А Cool залууст хандаж: Залуу хүн гэдэг бол цаанаасаа эрч хүч энергийг агуулж байдаг. Бидэнд газар ширтэх эрх байхгүй. Цоглог, хийморлог, бидний хойч ирээдүй болсон дүү нартаа үлгэр жишээ болсон эх орныхоо хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ өөрийн гэсэн салбар салбартаа тэргүүлж, манлайлах бидний цаг үе нэгэнт иржээ. Бид бие биенээ хайрлаж хүндэлж байх хэрэгтэй.
24. Эцэст нь гэж хэлэхэд түүний талаар гарсан ямар ч мэдээ, мэдээлэлд сэтгэгдэл бичигч , коммент үлдээгчид нь муугаар бичихээсээ илүү магтаж байдаг. Энэ бол олны танил хүмүүст ховорхон тохиолдох зүйл юм шүү.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (16)