Үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг татсан, чадварлаг жүжигчин, жинхэнэ монгол эр хүний шинжийг агуулсан гэгдэх дуучин, жүжигчин М.Мягмарын 24 баримтыг хүргэж байна.
1. “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийн жүжигчин, “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар тавдугаар сарын 15-нд төрсөн.Дээрээ хоёр эгчтэй.
2. Хүн бүхний хувьд хүүхэд нас хамгийн аз жаргалтай, дурсамжтай үе. Тэгвэл Мягмарын хувьд ч гэсэн хүүхэд насандаа очих юмсан гэсэн хэзээ ч бүтэхгүй мөрөөдлийг мөрөөддөг.
3. Тэрбээр уул, ус, газар, шороо, од гарагтаа залбирч явдаг аж. Түүнээс биш будда, христ, лалын шашин шүтдэггүй.
4. Мягмарын унаган зан нь түргэн зантай, уурлачих гээд байдаг. Одоо бол аливаа асуудлыг аль аль талаас нь хараад, бодож үздэг болсон.
5. Арван хэдэн жилийн өмнө 18,19 настай хvvхдvvд хамтлаг байгуулж, дараа жил нь бие даасан тоглолтоо хийж байлаа.
6. Энэ бол Guys хамтлаг. Хамтлаг 1997 оны 11 сарын 16 нд байгуулагдсан. Урын сандаа олны таашаалд нийцсэн 4 цомог,50 гаруй дуутай. Мөн бүрэн хэмжээний 4 тоглолтыг үзэгч олны хүртээл болгосон.
7. Тэд “GS6”, “E vitamin”, “70 baby” гэх мэт цомгууд гаргасан. “Зун орсон цас” гэсэн нэг DVD-тэй.
8. Хамтлаг дуучид зөвхөн дуу, клип, тоглолт хийдэг гурван л хөтөлбөртэй бол тэд мэргэжлийн уран бүтээлчид гэдэг утгаараа тайз дэлгэцийн бүтээлийг ч орхилгүй ажиллаж яваа.
9. Тэрээр 2008 онд өгч байсан ярилцлагадаа: Бидний хувьд урлагийн замыг дагасан нь зүгээр сонирхол. Амьдрахын тулд урлагаар хөөцөлдөнө гэвэл Монгол улс шиг жижигхэн зах зээлтэй газар угаасаа бүтэхгүй. Монголын хүн амын хэдэн хувь нь залуус, тэдний хэдэн хувь нь рок поп сонирхох, тэдний хэдэн хувь нь манай хамтлагийг сонсох вэ гээд бодоод үзэхээр маш бага тоо гарна. Тэгээд уран бүтээл хийж байгаа хамтлаг дуучид нь маш олон. Шинэ залуу хамтлаг дуучид, уран бүтээлчид зөндөө их гарч байна” гэж байсан.
10. Мөн дээрх шалтгаанаас үүдэн “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл” хамтлагийг байгуулсан.
11. Анх “Guys” хамтлаг “Guys 666” нэртэй байснаа яваандаа “Guys ” болсон. Энэхүү нэрийг үгчлээд орчуулвал “Муу ёрын залуус” гэсэн утгатай. Гэхдээ тэд тэр утгаар нь биш хэрвээ муу ёр гэж байдаг бол түүний цаана хэнд ч дийлдэшгүй бас нэг далдын хүч байдаг байх. Тэгэхээр далдын хүчийг өөртөө агуулсан залуус гэдэг утгаар нь билэгдэж өгье гэж санасан гэдэг.
12. Хэдэн жилийн өмнө ““Хамтлаг бол хамтаараа лаг байх” гэсэн утгатай. Бид СУИС-ийн жvжигчний ангид дєрвєн зvгээс ирж, хvсэл зорилгоороо нэгдсэн хамтлаг. Нэг нэгнийхээ хоосон орон зайг нөхөөд сурчихсан болохоор бид тус тусдаа уран бvтээл хийхгvй” хэмээн ам бардам хэлж байсан. Одоо бол бүгд л өөрийн карьераа хөөж, уран бүтээл хийж яваа.
13. Тэрбээр тайзан дээр гарах дуртай. Гэхдээ хүмүүс өөрийг нь хараад байхаар нүдээ аньчихдаг гэнэ. Учир нь тэрбээр дуулж буй дуундаа л анхаарлаа хандуулдаг.
14. Хөгжилтэй явдал. Түүнийг тайзан дээр дуулж байхад нь хүмүүс нүдний шил, малгайг нь авч байсан гэдэг. Тэр ч бүү хэл татаж байгаад үнссэн ч тохиолдол гарч байжээ.
15. Муухай дурсамж: Хамтлагийн залуус 2007 онд хар тамхины хэргээр хальт шалгагдаад авсан. Гэхдээ тэр нь нотлогдоогүй ч тэд тэрүүхэндээ том цохилт авч байсан нь ойлгомжтой.
16. Тэрбээр охид, бүсгүйчүүдээс мэссэж ирэхэд эхнэрийнхээ хажууд чөлөөтэй уншиж, юугаа ч нуудаггүй гэнэ. Учир нь түүний эхнэр хар багатай бөгөөд Мягмарыг ойлгодог.
17. Хоёр хос маань Хантүшиг гэдэг хөөрхөн хүүтэй.
18. 2008 онд Төрийн дайсан МУСК-ы гол дүрд тоглож байсан.
19. “Сайн уу амьдрал минь” киноны гол дүр болох Жигжидийн Билэгт гэх залуугийн дүр бүтээсэн.
20. Зун орсон цас мюзикл жүжиг тавьж нэг хэсэгтээ л олны шуугиулж байсан.
21. Түүний хувьд бол Монгол эр хvн гэж А.Сүхбат аварга шиг хүнийг хэлнэ. Тэрбээр facebook хуудаснаа даян аварга А.Сүхбатыг “Монгол эр хүн гэж эгэл мортлоо энгvй их аваргыг хэлнэ” гэж бичжээ.
22. “Хайр гэдэг бол гэгээн хөгжим. Энэ хөгжим хэрхэн дуугарах вэ гэдэг нь эзнээс нь их хамаарна. Хөгжимөө гоё дуугарахын тулд хөгжим чинь зүрх сэтгэлээсээ тоглох ёстой.Хайр булаг шиг сэтгэл зүрхнээс ундардаг зүйл. Хайр мөхсөн цагт л хүн төрөлхтөн мөхөх байх даа” гэжээ.
23. Олон хүн дуучин, жүжигчин Мягмарыг шилийн сайн эр, жинхэнэ монгол эр хүн хэмээн хүндэлдэг.Тэгвэл тэрбээр эмэгтэйчүүдийн талаар,” Мөнгөнд шуналтай, хялбар амьдрал хөөсөн эмэгтэйчүүд бас их олон болсон нь ажиглагддаг юм. Тэднийг харахаар өрөвдмөөр бас, харамсмаар байдаг” гэжээ.
24. Мэдээж энэ бүхний эцэст “Ану хатан” киноны Галдан хааны дүрд тоглосныг нь дурьдалгүй өнгөрч яавч болохгүй.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (19)