Өрсөлдөөн ихтэй загварын ертөнцөд үеийнхээ бүсгүйчүүдээс цахиур
хагалж, амжилтад хүрсэн энэ бүсгүй бодож байснаас минь тун энгийн нэгэн.
Дэлхий ертөнцөд дэх залуусын үзэл бодол, хэв маяг, загварын чиг хандлага өөрчлөгдөн хувьсаж байгаатай мөр зэрэгцэн оршиж,
монголын загварын чиг хандлагад санаа сэтгэл гээд бүхий л зүйлээ
зориулж чаддаг Д.Эрдэнэтуяагийн тухай 24 баримтыг хүргэж байна. Хүмүүс
түүнийг “Эра”-ийн Д.Эрдэнэтуяа гэж дууддаг.
Өрсөлдөөн ихтэй загварын ертөнцөд үеийнхээ бүсгүйчүүдээс цахиур хагалж, амжилтад хүрсэн энэ бүсгүй бодож байснаас минь тун энгийн нэгэн. Дэлхий ертөнцөд дэх залуусын үзэл бодол, хэв маяг, загварын чиг хандлага өөрчлөгдөн хувьсаж байгаатай мөр зэрэгцэн оршиж, монголын загварын чиг хандлагад санаа сэтгэл гээд бүхий л зүйлээ зориулж чаддаг Д.Эрдэнэтуяагийн тухай 24 баримтыг хүргэж байна. Хүмүүс түүнийг “Эра”-ийн Д.Эрдэнэтуяа гэж дууддаг.
1. Эмэгтэй хүний насыг ил хэлдэггүй гэдэг учраас тодорхой бичсэнгүй. Тэрээр 30 нас хол гарч яваач одоо ч загварын охидоос ялгаралгүй гунхаж явна.
2. Нарлаг хотхонд хүүгийнхээ хамтаар амьдардаг. Түүний хүүг Э.Бишрэлт гэдэг бөгөөд нэгэн нэр хүнтдэй хувийн сургуулийн ахлах ангид суралцдаг.
3. Д.Эрдэнэтуяа найз нөхдийн хүрээ өргөнтэй. Тэр дундаа урлагийнхантай ойр дотно харилцаатай байдаг.
4. Анх 1995 онд миссийн тэмцээнд орж, мөнгөн эрдэнийн титэм хүртсэн. Улаанбаатарын мисс өргөмжлөлтэй.
5. Миссийн тэмцээнд оролцсоныхоо дараахан нөхөртэй болж гэрлэж байсан. Гэсэн ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй юм. Гэхдээ тэд хоёр тийш болсон ч одоо болтол холбоотой байдаг аж.
6. Тэрээр “Ганцаараа амьдарч байгаадаа би гутардаггүй. Мөнгө олж, юугаар ч дутахгүй, хангалуун амьдрах юмсан гэж сэтгэлээ ч зовоодоггүй. Үнэтэй орд, харш миний хүсэл, мөрөөдөл биш. Надад дуртай зүйлээсээ таашаал авч амьдрах шиг жаргал хаа ч байхгүй юм шиг санагддаг” гэж хэвлэлд ярьж байсан удаатай.
7. СЭЗДС-ийг маркетингийн менежмент чиглэлээр суралцаж төгссөн.
8. Д.Эрдэнэтуяа одоогоор гэрлэх тухай огт бодохгүй байгаа гэжээ. Учир нь тэрээр хайр дурлалд маш үнэнч, шударга ханддаг. Хэн нэгний гэр бүл үймүүлж, сэтгэлийг нь эмзэглүүлж амьдрахыг үнэхээр хүсдэггүй гэнэ.
9. Түүнд биеэ зөв авч явдаг соёлтой хаврын тэнгэр шиг олон аашгүй, амьдралын ухаантай, мэдрэмжтэй, сэтгэлийн хаттай, бас зорилго, тэмүүлэлтэй, хүчирхэг эрчүүд таалагддаг.
10. Буддын шашинтай. Бурханч лам Г.Пүрэвбатын “Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд” номыг унших дуртай.
11. Загварын бүсгүйчүүдинй ихэнх нь хоолны дэглэм барьдаг бол Д.Эрдэнэтуяа огт дэглэм барьж өөрийгөө зовоодоггүй гэнэ. Тайзан дээр загвар өмсдөг байхдаа ч амттай зүйлээсээ татгалзаж байгаагүй байна.
12. Махтай, илчлэг ихтэй хоолноос татгалзаж, ногоо, сүү, тараг голдуу хэрэглэдэг. Зав гарвал усан бассейнд сэлэх дуртай.
13. Дотуур хувцасны “Lingerie show ”-г анх 1999 онд “Баянгол” ресторанд хийж байсан.
14. Өөдрөг бодол, эрүүл, элэг бүтэн тайван амьдрахыг туйлаас хүсдэг.
15. Анх 2001 онд “Эра” агентлагийг байгуулсан. Тус төвийн анхны загвар өмсөгчид бол “Дэлхийн мисс” уралдаанд оролцож байсан Б.Батцэцэг, Э.Сэлэнгэ зэрэг чадварлаг загвар өмсөгч юм.
16. Арван найман жил загварын багш хийсэн байгаа.
17. АН-аас Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байсан. Гэхдээ тэрээр өөрийгөө улс төрийн боловсрол нойл гэж дүгнэдэг. Угаасаа улс төрийн боловсролтой хүн биш.
18. Нийгмийн болоод олон нийтийн ажилд идэхтэй оролцдог. Сүүлийн үед ДОХ-ын эсрэг уриалга гаргаж, "Оюунлаг гоо сайхан"-ыг сурталчилж байгаа.
19. “Эра” төвөө байгуулаад "New face" уралдааныг асралтгүй 13 жил зохион байгуулж байгаа. Тус тэмцээнээс тухайн жилийн шинэ дүр төрхтэй моделиуд төрдөг билээ.
20. Д.Эрдэнэтуяаг хүмүүс нээлттэй, шулуун зантай гэдэг.
21. Түүнийг нэг хэсэг “Женко” Х.Баттулгын хүү Б.Жавхлантай хайрын романс үүсгэж байсан гэж хэвлэлээр бичиж байсан.
22. Хэлэх дуртай үг нь “Хэзээ ч үгүй гэж битгий хэл”.
23. Хамгийн дургүй зүйл нь заваан байдал, залхуу зан.
24. Хос хун цуглуулах хоббитой.

24tsag.mn
Сэтгэгдэл (15)