тӨнөөдөр шүүх хурал нь болж байгаа Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн сонирхолтой, содон 24 баримтыг хүргэж байна.
1. Тэрбээр Хөвсгөл аймгийн уугуул иргэн бөгөөд нэг хэсэг өөрийн төрсөн нутагтаа иргэний харьяалалаа шилжүүлж амьдраад байсан.
2. Өөрийн төрсөн нутагтаа тэрбээр 2000 оноос фермерийн аж ахуй байгуулж, хурдан морины Хөвсгөл нутгийн угшлыг шинээр бий болгож газар тариалан, мал аж ахуйн бизнес эрхэлж эхэлсэн.
3. Түүнийг ганц АМГ-ын дарга асан гэхээс илүүтэйгээр шаггүй уяач, морины хорхойтон гэдгээр нь андахгүй.

Өнөөдөр шүүх хурал нь болж байгаа Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн сонирхолтой, содон 24 баримтыг хүргэж байна.
1. Тэрбээр Хөвсгөл аймгийн уугуул иргэн бөгөөд нэг хэсэг өөрийн төрсөн нутагтаа иргэний харьяалалаа шилжүүлж амьдраад байсан.
2. Өөрийн төрсөн нутагтаа тэрбээр 2000 оноос фермерийн аж ахуй байгуулж, хурдан морины Хөвсгөл нутгийн угшлыг шинээр бий болгож газар тариалан, мал аж ахуйн бизнес эрхэлж эхэлсэн.
3. Түүнийг ганц АМГ-ын дарга асан гэхээс илүүтэйгээр шаггүй уяач, морины хорхойтон гэдгээр нь андахгүй.
4. Түүний АМГ-ын дарга болохоос өмнөх намтар, түүхийн мэдээлэл ховор аж. Тэрбээр энэ албан тушаалд очихоосоо өмнө “Тэс Трэйд” компаний захирлаар ажиллаж байсан.
5. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баярын хуурай дүү хэмээн нэрийддэг. Учир нь С.Баяр түүнийг улс төрд татан оруулж, Ашигт малтмалын газрын дарга гэдэг албан тушаалд суулгасан гэдэг. Тиймээс ч Ц.Батхуягийн нэрийн араас байнга “С.Баярын хүн” гэсэн дагавар үг дагалдаж байдаг.
6. Түүнийг Хөвсгөлд 367 сая төгрөгөөр хөшөө босгож гантиг чулуун бөөрөн дээр нь нэрээ сийлсэн хэмээн манай цоохор хэвлэлүүд бичиж байсан
7. Түүнийг АМГ-ын даргаад ажиллаж байхад нь АТГ-аас хууль бусаар 192 лиценз олгосон хэмээн хэрэг үүсгэн шалгасан ч төд удалгүй хаагдсан.
8. Түүнийг өнгөрсөн УИХ-ын сонгуульд төрсөн нутгаасаа өрсөлдөн хэмээн яриа гарч байсан хэдий ч нэр дэвшээгүй юм. Учир нь УИХ-ын сонгуулийн өмнө түүний хэргүүд сөхөгдөж, АТГ-аас түүнийг шалгаж, өнгөрсөн таван сард цагдан хорьсон.
9. Ийнхүү цагдан хорьсоныхон дараа Ерөнхий сайд асан С.Баяр Америк орныг зорьсон. Үүнийг манай цоохор хэвлэлүүд Д.Батхуягийн баривчилсантай холбоотой хэмээн тайлбарлаж байсан юм.
10. Түүнийг Төв аймгийн урьдчилан хорих ангид МАХН-ын дарга Н.Энхбаярын хоригдож байсан өрөөнд хорьсон хэмээн нэг хэсэг шуугицгааж байсан.
11. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 35 сэтгүүлчийн багийг нутагтаа урин Хөвсгөл далайн эрэг дээр дэлгэрэнгүй ярилцлага өгөхөөр авч явсан юм. Энэ нь түүнийг ийнхүү 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн таамаглалд хүргэсэн юм.
12. Гэхдээ ганц үйл явдал түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг таамаглалд хүргээгүй юм. Тэрбээр өнгөрсөн хавар өөрийн үүрэгт ажил болох Ашигт малтмалын газрын даргын ажлаа өгсөн юм. Учир нь УИХ-ын сонгуулийн хуулийн заалтын дагуу ийм алхам хийсэн гэдэг.
13. Тэрбээр ийнхүү даргын албаа хүлээлгэн өгснийхөө дараа Ерөнхий сайд асан Сү.Батболдын орон тооны бус зөвлөхөөр томилогдсон юм.
14. Түүний 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад тэрбээр агентлагийн дарга нараас хамгийн их бэлтэй, жилийн 115 сая төгрөгийн орлоготой хэмээн цоллогдож байсан юм.
15. Тэрбээр “Хөвсгөл алтан дуулга”, “МКМ”, “Ашихай” зэрэг компаниудын хувьцаа эзэмшдэг.
16. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж тэрбээр өнгөрсөн долдугаар сард өлсгөлөн зарласан. Түүнийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн “урт нэртэй” хуулийг зөрчин нэлээд олон лиценз олгосон хэрэгт буруутгаж буй билээ.
17. Түүнийг анх цагдан хорих үед тэрбээр ямар мэдүүлэг өгөхгүй байсан ч хоёр хоногийн дараагаас мэдүүлэг өгч эхэлсэн юм. Ийнхүү мэдүүлэг өгч эхэлснийхэн дараахан Ашигт малтмалын газрын хэлтсийн дарга Л.Даваацогт буюу Д.Батхуягийн Ашигт малтмалын газрын дарга байхад тус байгууллагын Геологи уул уурхайн кадастрын хэлтэсийн даргаар ажиллаж байсан түүнийг баривчилсан юм. Үүнийг Д.Батхуягийн мэдүүлгийн дагуу баривчилсан байх магадлал өндөртэй хэмээн таамаглаж байсан юм.
18. Түүний дараахан мөн тус газрын орлогч дарга М.Ариунбаяр, Эрх зүй, хуулийн тасгийн дарга Ч.Алтанбаатар, Статистикийн тасгийн дарга Х.Батбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
19. Түүнийг шалгаж байх явцад “Саусгоби сэндс” компанийн эзэмшиж байсан хайгуулын таван лицензийг сунгах эрх нь цуцлагдах хууль зүйн үндэстэй байхад дөрвийг нь цуцлалгүйгээр эрхийг нь сэргээн, тус компанид буцаан олгосон нь тогтоогдсон юм.
20. Тэрбээр энэ хэргийг шалгаж байх явцад “192 тусгай зөвшөөрлийг олгоход миний буруу байхгүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу хамгаалалтын бүс, ойн сангийн солбицлыг Засгийн газар тогтоох ёстой. Гэтэл Засгийн газар энэ 192 тусгай зөвшөөрөл олгох үед уг солбицлыг тогтоогоогүй, хаана солбицол тогтоох нь тодорхойгүй байсан” гэж мэдүүлжээ.
21. Мөн мөрдөн байцаалтын явцад өөрт нь үүсгээд байгаа хэрэгт Төрийн ордонд сууж байгаа 10 гаруй хүн холбогдоно хэмээн мэдүүлэг өгсөн тухай яриа гарч байсан. Үүний нэг нь ЭБЭХ-ний сайд Д.Зоригт байж магадгүй гэж байсан. Учир нь Д.Зоригт нь тухайн үед уул уурхайн лицензийн асуудлыг зохицуулах комиссыг ахалж байсан гэсэн мэдээлэл байдаг.
22. Тэрбээр АМГ-ын даргаад ажиллаж байхдаа “Саусгоби Сэндс” компанийн таван тусгай зөвшөөрлийн нэгийг нь Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогттой хамтран “Зэлэм” гэх компанийн захирал, найз Н.Жаргалсайханыхаа нэр дээр шилжvvлсэн аж. “Зэлэм” компанийн мэдэлд шилжvvлсэн энэ тусгай зөвшөөрөл нь 5261 улсын бvртгэлийн дугаартай, 72000 гектар газарт, 42 сая тонн нvvрсний нөөцтэй ордынх юм байна. 2010 оныхоор бол хоёр тэрбум гаруй ам.долларын vнэлгээтэй газар гэнэ.
23. Тэрбээр хоёр ч тушаалаараа Монгол төрийн ашигт малтмалын салбарын үйл ажиллагаанд “Стоп кран” татаж ажлын 15-85 хоногийн турш зүгээр л зогсоочихжээ. Эдгээр нь “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн өргөдлийг 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хүлээн авч шийдвэрлэх тухай” болон “Монгол улсын газар зүйн солбицлын өргөргийн 45 градус 00 минут 00 секундээс ертөнцийн зүгээр урагш газар нутгаас эхлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдлийг 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс үе шаттайгаар шийдвэрлэх болсон” тухай тушаалууд юм. Эдгээр тушаалуудын нөлөөгөөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, сунгуулах, талбайг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн буцааж өгөх өргөдлүүдтэй холбоотой төрийн үйл ажиллагаа ажлын 15 хоногоор тасалджээ. Мөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн өргөдөлтэй холбоотой үйл ажиллагаа ажлын 23 хоног, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн өргөдөлтэй холбоотой үйл ажиллагаа ажлын 85 хоног тус тус зогссон байх юм.
24. Харин хамгийн сүүлийн үеийн мэдээлэл бол Ганц худагт хоригдож байгаа түүнтэй УИХ-ын гишүүн Ж.Батзандан очиж уулзлаа. Харин тэр хоёр юу ярьсан нь нууц хэвээр үлдсэн юм.

Б.Даваа
Сэтгэгдэл (19)