Этгээд үгтэй дуугаараа олны анхаарлыг татсан хип хоп дуучныг Цэцэ
нэрээр нь залуус анддаггүй. Харин энэ удаагийн 24 баримтаар түүний
сонирхолтой , содон баримтуудыг дэлгэж байна.
Этгээд үгтэй дуугаараа олны анхаарлыг татсан хип хоп дуучныг Цэцэ нэрээр нь залуус анддаггүй. Харин энэ удаагийн 24 баримтаар түүний сонирхолтой , содон баримтуудыг дэлгэж байна.
1.Түүний аав нь цахилгааны инженер. Харин ээж нь орос хэлний багш мэргэжилтэй. Айлын бага бөгөөд дээрээ нэг эгчтэй.
2. Түүний өвөө П.Бямбасан алдартай багш хүн байсан бөгөөд Н.Цэцэнбилэгийг таван настай байхад л уншиж, бичүүлж сургасан. Бас цэвэрхэн хувцаслах, зурах, модоор юм хийхийг зааж өгсөн гэсэн.
3. Анх Уорон Жигийн цомгийг эгч ньтөрсөн өдрийн бэлэг болгон өгсөн бөгөөд тэр цагаас хип хопт дурласан. Тэрбээр “хип хоп дуу сонсоод алхахад зорьсон газраа арай хурдан хүрдэг. Надад эрч хүч, хэмнэл мэдрүүлдэг учраас дуртай. Түүнээс гадна би пүүзний тухай, эсвэл төрийн өндөрлөг, эх орон, ээж аав гээд юуны ч тухай дуулж болно. Уран бүтээлээрээ өөр хэн нэгнийг шүүмжилж ч чадна. Энэ бүгд нь таалагдсан” хэмээн нэгэн ярилцлагандаа дурджээ.
4. Тэрбээр өөрийн стиль имижээ “Миний хэв маяг энэ. Би жаахан намхан. Надад өргөн өмд зохихгүй. Би хип хопыг үзэмж гэж боддоггүй” хэмээн тодорхойлсон.
5. Тэрбээр бие даан “220”, “Халзан толгой хоёр соёо”, “2012”, “Нийслэл хүү” зэрэг дөрвөн цомог гаргасан бөгөөд өөрийн гурав дахь цомгийнхоо бүх орлогыг хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйн төлөө хандивлаж байсан юм.
6. Анх Америкт суралцаж байхдаа ханын шүүгээндээ студи байгуулж уран бүтээлээ эхэлсэн. Пульт, микрофон, high definition камер худалдаж аваад хоолойгоо бичиж, дүрсээ аваад Монгол руу явуулж, клип, дуугаа гаргадаг байжээ.
7. Тэрбээр өөрийн дөрвөн цомгийнхоо бүх дууны үгийг өөрөө бичсэн бөгөөд энэ түүний бас нэг хобби гэнэ.
8.Харин дууныхаа аяыг бол ихэнхдээ гадаадын сайтуудаас хүний хийсэн аяыг албан ёсны эрхтэйгээр худалдаж авдаг гэнэ.
9. Түүний анхны уран бүтээл нь “Миний пүүз”. Тэгэхдээ телевиз, радиод ярилцлага өгч уран бүтээлээ сурталчилж байгаагүй бөгөөд Facebook, youtube-ээр л хүмүүст танигдсан.
10. Анхны бие даасан тоглолтоо 2010 онд "Юу байна түвээнэ" нэртэйгээр хийж байжээ.
11. Тэрбээр “Нийслэл хүү” тоглолтоо 2012 оны 11 сарын 30-нд “АСА” циркт хийсэн. Хоёр цагийн туршид сонсогч фенүүдтэйгээ хип хоп-оор амьсгалсан. Харин энэ тоглолтынхоо дараа тэрбээр “Бороонд норсон бор туулай” нэртэй 15 дуутай шинэ цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөсөн.
12. Түүний хувьд ам барьдаггүй. Харин дуугаа тавьчихаад дагаж дуулах тохиолдол бол гардаг гэнэ. Учир нь тоног төхөөрөмж муу, шаардлага хангахгүй газруудад очиж дуулах үед ийм зүйл тохиолддог гэнэ.
13. Тэрбээр Америк улсад интерьер дизайнын чиглэлээр суралцаад ирсэн билээ. Тэрбээр тус улсад суралцаж байхдаа зургаан жил тогооч хийсэн аж. Япон хоолны тогоочоор ажиллаж сургалтын төлбөрөө төлж, уран бүтээлээ хийх зардлаа ч олсон гэдэг. Мөн тэрбээр машины наймаа ч хийж байжээ.
14. Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын холбоо, “Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллага хамтран авлигаас ангид ажиллах аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд “Монгол залуу хүний мөрдөх авлигын эсрэг 10 дүрэм”-ийг боловсруулж, сурталчилсан. Харин энэхүү сурталчилгааг манай реппер Цэцэ хийж байсан юм.
15. Түүний орон нутгийн сонгуулийн өмнө сонгуульд өрсөлдөнө гэсэн шуум тарж байсан нь хүмүүсийн ташаа ойлголт байжээ. Тэрбээр “Нийслэл хүү” нэртэй цомог гаргаж, онлайн нэвтрүүлэг хийж, залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нийслэл хотоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Нийслэл хүү” нэртэй клуб байгуулжээ. Ийн уран бүтээлээрээ нийслэл хотоо хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулахаас бус улс төржиж, сонгуульд өрсөлдөх ямар ч төлөвлөгөө байгаагүй аж.
16. Харин түүний “Нийслэл хүү” клуб нь өнчин болон асрамжийн газрын хүүхүүдэд туслан, нийслэл хотын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахад нь туслах зорилготой аж.
17. Анх Н.Цэцэ 2004 онд “Vanquish” хамтлагийг байгуулж, залуусыг байлдан дагуулсан "Excel" дууг гаргаж, 2008 онд "Hood" зэрэг дуугаа сонсогчдод хүргэж, үүний дараагаар олон олон уран бүтээлийг гаргаж байсан.
18. Тэрбээр пүүз цуглуулах хоббитой бөгөөд анх дөрөвдүгээр ангиасаа эхлэн цуглуулж эхэлжээ. Одоогоор түүний цуглуулгад 50 гаруй пүүз байдаг.
19. Түүний цуглуулгын хамгийн үнэтэй нь 500 долларын үнэтэй пүүз байдаг. Харин хамгийн хямдхан нь хямдралаар авсан пүүз байдаг аж.
20. Тэрбээр анхны хайртайгаа учирсан гэнэ. Түүний хувьд хайр бол харилцан итгэлцэл гэж боддог.
21. Харин тэрбээр найз охинтой бөгөөд үерхээд хоёр жил болж байгаа. Америкт нэг хотод байсан аж.
22. Түүний уран бүтээлийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг бол реппер GEE. Тэрбээр үүнийг өрсөлдөгчөө гэж хүлээн авч үздэг бөгөөд тэдний дунд бие биедээ зориулсан 3, 3-н дуу байдаг гэнэ. Харин өмнө нь нэг нэгнээ өдөөн хатгасан уран бүтээл хийж байжээ. Анх өдөөн хатгасан хүн бол Цэцэ.
23. Бага байхдаа сагс тоглодог байсан бөгөөд нуруу өсөхгүй болохоор тоглохоо больсон хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
24. Түүний хувьд спортоор хичээллэдэггүй бөгөөд харин түүний оронд чөлөөт цагаараа бааранд орж бүжиглэх дуртай. Гэхдээ архи уухдаа гол нь бус гэж үздэг.

Сэтгэгдэл (13)