ШӨХТГ-ын даргаар томилогдоод хийсэн ажлаараа оны онцлох хүн болоод байгаа О.Магнай чухам юу хийж амжуулсныг сонирхоцгооё. Хууль сахиулахын тулд О.Магнай хэн, хэнтэй "дайн" зарлав?
1. Өнгөрсөн хавар үгсэн хуйвалдаж бензин, шатахууны үнийг нэмсэн нэр бүхий компаниудад оногдуулсан торгуулийн арга хэмжээг цуцалж орхисон билээ. Тэгвэл ШӨХТГ-ын шинэ дарга “Сод Монгол”, “МТ”, “Жаст ойл”, “Петро жамп”, “Эм ойл”, “Ник”, “Ойн бирж” зэрэг найман компанид оноосон 17.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр болж, энэ торгуулийг цуцалсан ажилтнуудыг АТГ-т шалгуулахаар хандсан юм.
2. Он удаан жил “Нарантуул”, “Хархорин” захын хаалгаар орохдоо иргэд 50 төгрөг төлдөг байсан. Хэний халаасанд ордог нь үл мэдэгдэх энэ мөнгийг авах нь хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэн ШӨХТГ-аас шаардлага хүргүүлсэн. Одоо иргэд том худалдааны төвүүдэд орохдоо татвар төлөхөө больсон.
3. Улаанбаатар хотод байдаг цөөхөн хэдэн кино театрыг монополь, давуу эрхтэй байна гэж үзэн О.Магнай хараандаа аваад байна. “Тэнгис”, “Өргөө”-гөөс өөр кино үзэх газаргүй тул энэ байдлаа ашиглаж “даварч” магадгүй гэж үзжээ. Киноны уран бүтээлчид киногоо гаргая гэхэд “Тэнгис” ашгийн 60 хувийг нь авна гэж монопольддог гэнэ.
4. “Петровис” компаний захирал Халиунбат хэдвэлээр удаа, дараа хариуцлагагүй мэдээлэл хийж, шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн гэж өрсөлдөөний тухай хуулийн дагуу 4.9 тэрбум төгрөгөөр торгожээ. О.Магнай “Улсын хэмжээнд нөөц хангалттай байсан байна. Зах зээл дээр давамгай байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгэж зохиомол хомсдол үүсгэвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг. Төрийн бодлогын хүрээнд ажиллана гэвэл энэ торгуулийг төлөөд цаашид үнэ тарифтай холбоотой асуудлаа төрийн байгууллагтай байнга зөвшилцөж ярьж асуудалд хуулийн хүрээнд хандах ёстой” гэжээ.
5. “DDish” кабелийн телевизийн хэрэглэгчид мөнгөө төлөөгүй тохиолдолд зөвхөн үндэсний телевиз гэсэн нэг сувгийг үнэгүй үздэг байсныг болиулж 10 суваг болгож өргөтгөсөн. 2 сарын 1-нээс эхлээд тухайн хэрэглэгч мөнгөө өгөөгүй байсан ч Монголын 10 сувгийг үнэгүй үзэх юм байна. Энэ нь тус компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг аж. Өмнө нь техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан байсан учир энэ үүргээ биелүүлж ирээгүй юм байна.
6. Өмнө нь “Номин”, “Миний дэлгүүр” нь үйлдвэрлэгч, импортлогчдоос бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс 1 хувийг авдаг байжээ. Тэгээд тэр үнэн дээр жижиглэнгийн үнэ зохионо гээд дахин үнэ нэмдэг байсан байна. Энэ нь хэрэглэгчдэд очих барааны үнийг нэмэгдүүлэхээс гадна өрсөлдөөнд хязгаарлалт үүсгэж байгаа учраас 12 сарын 1-нээс үүнийг болиулахаар болжээ. Өөрөө хэлбэл тухайн үйлдвэрлэгч, импортлогчийн үнэн дээр үнэ нэмж зарахгүй.
7. Мөн ам.долларын албан ханш 1400 төгрөг байхад задгай долларыг 1200 төгрөгөөр авч байдаг асуудлыг шийдвэрлэсэн байна. ШӨХТГ-аас өрсөлдөөний тухай хэд хэдэн хууль боловсруулж байгаа юм байна.
8. О.Магнайгийн санаачилгаар Чингис хаан болон Соёмбо гэсэн нэрний патентийг төр өөрийн мэдэлд авч, удахгүй архи, тамхи болон үйлчилгээний байгууллагын аль нь ч энэ нэрийг хэрэглэхгүй болж байгаа юм байна
9. Мөн Чингис хааны албан ёсны хөргийг барааны шошго, рекламд ашиглахад Засгийн газраас зөвшөөрөл авч байх журмыг ч санаачлаад байна.
10. Вьетнам авто засварын газрууд амандаа орсон үнийг хэлж иргэдийг хохироодог, авто засварын газрын ажлын байрны наад захын шаардлагыг хангадаггүй, бусад засварын газраас 2-3 дахин өндөр үнэтэй байдаг атлаа улсад татвар гэж төлөөд шалисан зүйлгүй” гэх зэрэг олон гомдол гардаг. Тэгвэл саяхнаас вьетнам авто засварын газрууд үнэ, тарифаа гаднаа хаддаг болоод байна.
12. О.Магнай дарга ажлаа авсан даруйдаа сүү үйлдвэрлэгч компаниуд сүүний хайрцаг дээрээ иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бичсэн гэж үзэн үүнийгээ залруулахыг шаардсан юм. Монфреш, АПУ зэрэг компанийн сүүгээ импортоор орж ирсэн хуурай сүүгээр хийдэг ч үүнийгээ үнээний цэвэр сүү гэж бичсэн байгаа нь хууль зөрчсөн гэж үзэн торгууль ноогдуулсан.
13. Мөн сүү үйлдвэрлэгч компаниуд хаяг, шошгыг хөгшин хүн харахгүйгээр жижигхэн бичсэнийг стандартын дагуу болгож өөрчлөх ёстой гэж үзсэн юм.
14. Архи, пивоны сурталчилгааны хажууд заавал тухайн бүтээгдэхүүний хор хөнөөлийн талаар санамж явах ёстой байдаг ч зарим пиво үйлдвэрлэгчид сурталчилгаандаа үүнийг хэрэглэдэггүй. Тиймээс "Боргио", "Нийслэл" пивоны сурталчилгаанд санамж бичээгүй “АПУ” ХХК-д 10 сая төгрөгийн торгууль тавьсан.
15. Сургалтын төлбөрийг өөрсдийн дураар тогтоодог их, дээд сургуулиуд энэ удаа шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж торгууль төлөх болсон. МУИС, МУБИС, ЭМШУИС, ХААИС, ШУТИС, СУИС зэрэг сургуулиудад дахиж хуйвалдааны журмаар үнэ нэмж болохгүй гэдэг шаардлагыг хүргүүлээд, 20-35 сая төгрөгийн торгууль тавьсан. Мөн бусад их, дээд сургуулиудын удирдлагад сургалтын төлбөрөө бууруулахыг шаардсан акт давхар хүргүүлсэн юм.
18. Хуучирч, муудан ашиглалтын хугацаа нь дууссан лифт хамгийн аюултай "унаа". Тиймээс ашиглагдаж буй бүх лифтүүдийг хэзээ хамгийн сүүлд зассан, баталгаат хугацаа нь хэдий хүртэл гэдгийг пайзан дээр бичиж хадахаар болсон. Энэ ажлыг бид хотын захиргаатай, БХБЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулахаар болсон. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ асуудлыг хариуцан ажилладаг ганц байгууллага ч нэг ч ажил хийгээгүй гэж О.Магнай дүгнэсэн байна.
19. "Хархорин", "Шонхор" зэрэг зах дээр лангуу түрээсэлж, амьдарлаа залгуулдаг иргэд гомдол гаргасан мөрөөр О.Магнай хамгийн түрүүнд “Шонхор” захын түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалж, удирдлагуудын тулган шаарддаг үйлдлийг зогсоохоо мэдэгдлээ. Түрээсийн мөнгөө өөрсдийн дураар нэмдэг, түрээслэгчдийг дарамталдаг гэх тэднийг Монголын үйлдвэрчийн эвлэлийн холбоотой хамтран хууль мөрдүүлнэ гэлээ.
20. Цагдаагийн ерөнхий газартай хамтарч нь аж ахуйн гэмт хэрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болон захиргааны зөрчлийг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр хоёр байгууллага хамтарсан хяналт шалгалт хийх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн зөвлөмж, зөвлөгөө өгөх, гарын авлага, сэрэмжлүүлэг тарааж, нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах юм.
21. Үүрэн холбооны оператор компаниуд минутаас хэтэрсэн бол нэг бүтэн минутаар тооцдог байсныг энэ оны гуравдугаар сарын нэгнээс болиулахаар болов. Бид удахгүй утасны төлбөрийг секундээр нь хэмжиж төлдөг болно.
22. Дараа төлбөрт хэрэглэгчээс үүрэн холбооны операторууд барьцаа мөнгө авдаг. “Мобиком корпораци”, “Юнител групп”, “Скайтел”, “Жи Мобайл” ХХК-иудад нийтдээ найман тэрбум төгрөг төвлөрчээ. Үүний сарын хүү нь 300 сая төгрөг болно. Тиймээс дээрх хүүг гар утасных нь төлбөрөөс хасч тооцохоор шийдвэрлэсэн. Энэ нь 11-р сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн ч одоогоор сураггүй байна.
23. “Сод Монгол” компани онгоцны түлшнээс давуу эрх эдэл, их хэмжээний ашиг олсныг тогтоожээ. Бээжинд нэг тонн түлш 850-900 ам.доллар байхад Монголд 1700 ам.доллар байна. “Сод Монгол” компанитай холбоотой шалгалт дууссаны дараа ямар арга хэмжээ авахаа шийдэх аж.
24. Зохиогчийн эрхийг зөрчсөн, бусдын оюуны бүтээлийг хулгайлсан гэж нэр бүхий 16 сайтын үйл ажиллагаан эрхийг цуцалсан.

Сэтгэгдэл (36)