Ачигч, ганзгын наймаачин, жуулчдын ахлагч, баарны эзэн, компаний
менежер, захирал, УИХ-ын гишүүн, хоёр дахь удаагаа сайд болсон Эрчим
хүчний сайд М.Сономпилийн сонирхолтой содон 24 баримтыг толилуулж байна.
1. М.Сономпил нь 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн ч 14 настайгаасаа Дархан хотын уугуул иргэн болж, 1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгсчээ.
2. Багадаа волейболын спортоор хичээллэдэг байсан бөгөөд шаггүй сайн тамирчин байжээ. Тэрбээр Дарханы шигшээд багтсан, хот улсын чанартай тэмцээнүүд оролцдог байсан бөгөөд волейболын нэгдүгээр зэрэгтэй.

Ачигч, ганзгын наймаачин, жуулчдын ахлагч, баарны эзэн, компаний менежер, захирал, УИХ-ын гишүүн, хоёр дахь удаагаа сайд болсон Эрчим хүчний сайд М.Сономпилийн сонирхолтой содон 24 баримтыг толилуулж байна.
1. М.Сономпил нь 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн ч 14 настайгаасаа Дархан хотын уугуул иргэн болж, 1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгсчээ.
2. Багадаа волейболын спортоор хичээллэдэг байсан бөгөөд шаггүй сайн тамирчин байжээ. Тэрбээр Дарханы шигшээд багтсан, хот улсын чанартай тэмцээнүүд оролцдог байсан бөгөөд волейболын нэгдүгээр зэрэгтэй.
3. Тэрбээр Махкомбинатад ачигч хийж байсан бөгөөд 1991 онд “Залуу Монгол” –ыг хэсэг нөхөдтэйгээ нийлж байгуулжээ.
4. Түүний гэргийг Д.Батгал гэдэг. Тэрбээр хүү, охинтой. Ууган хүү С.Даян-Очир Америк, Германд дээд боловсрол эзэмшсэн. Харин эрх танхи бага охин нь мөн л харьд боловсрол эзэмшихээр хүлгээ жолоо атгасан.
5. Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгөөд Өмнөговь аймагт салаан захирагчаар очжээ. Улмаар офецор байхдаа халагдаж, бизнесийн салбарт хөл тавьжээ. Ахтайгаа хамтарч аялал жуулчлалын компани байгуулж, хойш нь, урагш нь хүмүүс явуулж эхэлсэн. Улмаар баар ажиллуулж, удалгүй гурилын үйлдвэр, гоймонгийн цех ажиллуулсан.
6. Тэрбээр 1988-1991 онд Ардын армийн ангид салааны захирагч, техникийн орлогч, 1991-1995 онд “Залуу Монгол” ХХК-д менежер, захирал, 1995-2004 онд “Залуу Монгол” Корпорацийн ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.
7. Түүний "Залуу Монгол" корпораци нь "Чингис" шар айргаараа алдартай бөгөөд "Монте Карло", "Магна" зэрэг тамхинуудыг Монголд оруулж ирж байсан. Энэ утгаараа тэрбээр пиво, тамхины бизнесээрээ олонд танигдсан.
8. Түүнийг нэг хэсэг манай цоохор хэвлэлийнхэн “Бvтээн байгуулалт, хєгжлийн сан”, “Глоб кредит” зэрэг Хадгаламж зээлийн хоршооноос их хэмжээний зээл аваад тєлєлгvй зугатсан, цагдаад гэрчийн мэдvvлэг єгєхгvй байгаа мэтээр бичиж байсан. Гэвч тэрбээр энэ талаар тайлбар өгч, УМБГ-ын Хvнд гэмт хэрэг мєрдєх хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаярын гарын vсэгтэй, “Сайд М.Сономпил УМБГ-т шалгагдаж байгаа “Бvтээн байгуулалт хєгжлийн сан”, “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбогдолгvй болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг үзүүлж байсан.
9. Анх 2004 онд Дархан-Уул аймгаас АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болон сонгогдож, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан. Анх нэрийг дэвшүүлж байсан АН-аасаа урваж, шинэ нам байгуулж байсан.
10. Батцэрэг, Энхсайхантай хамтран МҮАН-ыг байгуулж байсан. Гэхдээ тэрбээр Батцэрэг, Энхсайхан хоёроос нэг л зүйлээрээ ялгаатай. Учир нь тэрбээр хамтран байгуулсан МҮАН-ынхаа даргыг албыг хашиж байгаагүй.
11. Түүний Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед яамны нэг онгоц сүйрсэн бөгөөд үүнийг түүнтэй холбон тайлбарладаг. Үүгээр зогсохгүй БХЯ-ны мэдэлд байдаг Барилгын 182, 022-р ангиудыг дур мэдэн зарж, мөнгөөр Дархан дахь хувийн компаниа санхvvжvvлсэн хэмээн шуугицгааж байсан юм.
12. Тэрбээр машинд нугасгvй нэгэн. Баячуудын нэгэн адил тvvнд vнэтэй автомашин олон байдаг. Тухайлбал, гангараандаа хэрэглэдэг “бух бенз” нэг, “Лексус 470” жийп нэг тус тус мань гишvvний нэр дээр албан ёсны бvртгэлтэй байдаг. Энэ хоёр нь 120 сая тєгрєгєєр vнэлэгдсэн аж. Харин бусад “хэрэглээ”-ний том жижиг автомашинууд компанийнх нь гражаар нь дvvрэн байдаг гэсэн. Мєн тэрбээр машины уралдааныг мєнгє хайрлахгvй ивээн тэтгэж єєрєє хvртэл биеэрээ оролцдог гэдэг. Түүний энэ хобби хэрээс хэтэрч БХЯ-ны сайд байхдаа Онцгой байдлын газар ашиглагдаж байсан Хаммер жипийг өөрийнхөө яамны 37 машинаар сольсон.
13. Түүний бас нэгэн хобби бол казино. Энэ талаараа ч тэрбээр “хорхойгоо дарах гэж мєрийтэй тоглоом тоглодог минь vнэн тэгээд яах гээд байгаа юм” гэж хэвлэлээр зарлаж байсан. Тэрбээр Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан ОХУ-д очоод казино тоглон нэг орой л 850 доллар доллар салхинд хийсгэж хэмээн нэг хэсэг шуугиж байсан юм.
14. Түүнийг УДЕТ-ын жvжигчин Эрдэнэцэцэгтэй амрагийн холбоотой байсан гэж нэг хэсэг шуугьсан. Дараа нь залуу дуучин охинтой “Эрхvvгийн амралтын тєв”-д дуулж явах болсон тухай яриа ч бас vе vе гарч байсан.
15. Энэ талаар түүний гэргий нэгэн сонинд нь “Миний нөхөрт санаархдаг эмэгтэйчүүдийг мэднэ. Намайг тайван байлга” хэмээн ярилцлага өгч байжээ.
16. Төрийн хамгаалалтын хувцасыг солих нэрээр ойрын хүндээ тендерийг өгч чамгүй их мөнгө “унагаасан“ хэмээн бичигдэж байсан. Мөн Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа монгол цэргүүдэд олгогддог нормын хувцасаар бизнес хийсэн явдал юм. Тодруулбал, Иракт алба хаасан гэрээт цэргүүдэд олгогддог гутал хувцас хэрэглэл зэрэг нормын хоёр ээлжийн хувцасны нэг ээлжийнхийг нь сэмээрхэн Монгол руу гулгуулчихдаг байсныг Иракт алба хаагаад ирсэн цэргүүд бүгд хэлдэг гэсэн.
17. Тэрбээр өөрийн тойрогт сонгуулийн пи араа эхэлж багийн засаг дарга нарт тал засч, гарыг нь хvнрvvлж байгаа нь энэ гээд ажилдаггvй хуучин компьютер тарааж нvдний булай болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан.
18. Түүнийг Дарханы Хонгорчуудын хордсон талаар шуугиан дэгдээсэн хэмээн үздэг. Тэрбээр тухайн үед нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Дарханаас сонгогдсон Их хурлын гишүүний хувьд Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Мэдээж Хонгор сум нэлээд анхаарал татсан асуудал болчихсон нь үнэн. Намайг очихоос өмнө Эрүүл мэндийн яамны эмч нар мөн манай Батлан хамгаалах яамны цэргийн төв эмнэлэгийн эмч нар Хонгор сумын бүх иргэдэд үзлэг шинжилгээ хийсэн. Шинжилгээг зөвхөн Монголдоо биш Хятад, Солонгосын лабораторид хийсэн. Шинжилгээгээр цианит натри, мөнгөн усны хордлого илрээгүй. Хонгорын ард иргэдийн нэг хэсэг нь бид ямар нэг хоронд хордоогүй гэсэн бодолтой байхад нэг хэсэг нь цианит натри, мөнгөн усанд хордчихсон байхад эрх мэдэлтнүүд нуун дарагдуулж байна гэсэн бодолтой байна лээ. Үнэндээ бол Хонгор даяараа хордсон юм байхгүй шүү дээ. Хонгор сумын нийт 2400 иргэд хордсон юм шиг улс төржүүлээд байгаа нь зохимжгүй. Өнөөдрийн байдлаар 5-6 хүнд хордлого илэрсэн. Тэд бол тухайн үйлдвэрт сүүлийн гурван жил ажилласан хүмүүс" хэмээн ярьжээ.
19. Түүнийг АТГ-аас улсын гарьд П.Цэрэнпунцаг, Төмөрчулуун нарын хамт шалгасан. Учир нь түүнийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа төрийн мөнгө завшсан хэргээр ийнхүү шалгасан.
20. Тэрбээр АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт нэг тэрбум орчим төгрөгний хөрөнгөтэй гэж бичжээ. Өөрийн жилийн орлого нь 2 сая 508 мянган төгрөг буюу УИХ-ын гишүүний цалингийн орлоготой гэсэн байна. Харин гэр бүлийнх нь хүн 31 сая төгрөг жилд олдог аж. Түүний орон сууц нь 850 сая төгрөгний үнэтэй. Энэ нь Оргил хотхонд байдаг. Түүний гол хөрөнгө нь мэдээж “Залуу Монгол” групп. Эрхэм гишүүн “Залуу Монгол”ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэсэн.
21. Тэрбээр БХЯ-ны бүх ажилчдын цалинг нэгэн нэр бүхий банкаар хүчээр авхуулах шийдвэр гаргаж, тус салбарт хэрэгжиж байгаа 10 орчим төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хувийн компани болох “Залуу Монгол” группын байранд түрээс төлж байрлахыг хүчээр тулган шаардаж байсан хэмээн бичигдэж байсан.
22. 2004 онд АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон тэрбээр өнгөрсөн УИХ-д “Шударга ёс” эвслийн төлөөлөл болж, намын жагсаалтаар орж ирсэн.
23. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газарт багтахын тулд нэг тэрбумыг хаясан бөгөөд иймдээ Эрчим хүчний сайдын сэнтийд залраад байгаа билээ.
24. Шинэчлэлийн Засгийн газарт багтаж, Эрчим хүчний сайд болсон тэрбээр өрөөгөө голж, ажлын өрөө томоос том цэлгэр байх ёстойгоос гадна дотроо саун душтай, бас амралтын тусгай өрөөтэй байх ёстой гэсэн лүндэн буулгажээ. Шинэ сайдынхаа таалалд нийцүүлэх гэж өрөөг нь нямбайлан засч дууссаны дараа сайд эрэгтэй эмэгтэй хоёр туслах, зөвлөх гээд гурван хүн дагуулж ирэн тэдэнд тусгай өрөө гаргаж өгөх тушаал буулгаж. Тэгснээ “Миний өрөөнд цэцэг битгий тавиарай. Манай эхнэр цэцэгчин хүн. Өөрөө цэцэг авчирч тавина” гэжээ.
Б.Даваа

Сэтгэгдэл (31)