Дурсамж дүүрэн, хуучин 2012 он улиран одож, шинэ 2013 он гарлаа. Шинэ он гарах буюу он солигдох тэр мөчид хаана, юу болов?. Монголчуудад хамааралтай сонин хачныг 24 баримтаар дэлгэн харууллаа.
1. Шинэ жилийн өдөр нийслэлийн амаржих газарт нийтдээ 64 эх амаржжээ. Клиникийн нэгдүгээр амаржих газарт найман эх төрсөн бол хоёрдугаар амаржих газарт 18 эх, Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 18, харин ЭХЭМҮТ-д 20 эх нярайлжээ.
2. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд Төрийн дээд одон медаль олгосон юм. Шагналын эздээр Никитон-ы Б.Баачка, дуучин Ч.Амаржаргал, жүжигчин Бооёо нар тодорсон юм.
3. Мөн сэтгүүлчдийн "Болор үзэг", "Алтан шонхор" наадмууд болж шилдгүүдээ тодруулсан.
4. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг хоёр оны босгонд асрамжийн газрын хүүхдүүтэй уулзан, нэг өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөлөө.
5. Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зөв зохицуулах зорилгоор арванхоёрдугаар сарын 31-ний даваа гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлсэн. Тиймээс баярын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлээгүй юм.
6. Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд нийслэлийн шинэ жилийн цэнгүүн болсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас Улаанбаатар хотын иргэддээ зориулан шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулсан билээ. Цэнгүүнд өвлийн өвгөн цасан охид хүрэлцэн ирж нийслэлийн иргэдэд зориулсан сонирхолтой бэлгээ задласан ба урлагийн одод нэгэн тайзнаа чуулж он солигдох мөчийг хамтдаа угтсан юм.
7. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл он солигдох торгон агшинг Нийслэлийн иргэдтэйгээ хамт тоолж, шинэ оноо Сүхбаатарын талбай дээр угтлаа.
8. Эрүүл мэндийн яамны удирдлагууд 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр төрөх эмнэлгүүдээр орж, тус өдөр мэндэлсэн бяцхан үрсэд баяр хүргэсэн юм.
9. Шинэ жилийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилсэн. Өөрөөр хэлбэл, өглөөний 08.00 цагаас оройны 22.30 цагт хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарчээ. Энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлд 66, хот орчмын 13 чиглэлд их багтаамжийн 651, туслах 22 чиглэлд баг оврын 200 буюу нийт 851 автобус үйлчилгээнд гарсан юм.
10. Шинэ жилийн үеэр “Сайны хажуугаар саар” гэгчээр БНСУ-д аялал жуулчлалын визээр нэвтрэн орж ирээд байхдаа хулгай хийсэн Монгол улсын иргэн ээж , охин хоёрыг Пусан хотын цагдаагийн газраас саатууллаа.
11. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны анхны өдөр Цэцээ гүний оргилд гарч хийморио сэргээлээ. Тэрбээр уулын оргилд гарахдаа жиргээчидтэй хамт явжээ.
12.Нийгэм улс төрийн оны онцлох хүнийг нэрлэдэг "Алтан сарнай" наадмийг МАН-ийн залуучуудын байгууллага жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Ингээд улс төрийн салбар дахь оны онцлох хүн "Алтан сарнай"-н эзэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол боллоо.
13. Тэгвэл соёл урлагийн салбарт дуучин Б.Амархүү “Алтан сарнай”-н эзэн болж Спортын салбарт Х.Хатанбаатар оны онцлох хүн боллоо. Тэрбээр Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, тэргүүн, Дэлхийн оюун ухааны олимпийн хошой аварга, түргэн бодолт, цээж бодолт гээд оюун ухааны спортын төрлүүдээр дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоосон.
14. МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно” цом гардуулах ёслолын арга хэмжээ болсон. Тухайн жилдээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчинд олгодог энэхүү шагналын шилдэгийн шилдэг тамирчнаар олимпийн хос медальт Н.Түвшинбаяр шалгарсан билээ.
15. Шинэ оны эхний шөнө зам тээврийн ослоор 16 хүн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон байна.
16. Согтуурч хүний амь нас санаатайгаар хохироосон хэрэг гурав гарсан байна.
17. Өнгөрсөн жил салют болон бенгалийн галд түлэгдэж амь насаа алдах наашлаад гар хуруугаа түлэх тохиолдод их гарсан бол энэ жил энэхүү эд зүйлүүдээс болж хүний амь нас хохирсон хэрэг гараагүй байна.
18. Шинэ оны эхний шөнө нийслэлийн Цагдаагийн газар ачаалал ихтэй ажиллажээ. 12 дугаар сарын 31-ны өдөр нийслэлийн хэмжээнд 154 хүнийг эрүүлжүүлэх байранд саатуулсан байна. Үүнээс 19 нь эмэгтэй хүн байсан ажээ.
19.Мөн шинэ жилийн орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан 24 иргэний автомашиныг журамлан шалгаж байгаа юм байна.
20. Цагдаагийн алба хаагчид баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бол Замын цагдаагийн албан хаагчид уртасгасан цагаар ажилласан юм. Харин ОБЕГ-ын 400 гаруй албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажилалаа.
21. Томоохон худалдааны төв, захуудын хувьд шинэ жилийн өдөр ажилласан бол өчигдөр, өнөөдөр амарч байгаа юм.
22. Хамгийн эрэлттэй бараанд мэдээж хүнсний зүйлүүд орно. Ширээ чимэглэх амттангаас эхлээд баярын торт хүртэл эрэл хэрэгцээ ихтэй байлаа. "Жүр үр", "Бат байгаль"-ийн бялуунд ойчир дараалал хүртэл үүсч, үнийн өсөлт хүртэл анзаарагдаж байв.
23. Баярын энэ өдрүүдэд хүйтний эрч улам хүйтэрсээр байгаа хэдий ч хүн, мал осгож үхсэн гэх мэдээлэл байхгүй байна. Тиймээс ирэд болон хөдөө орон нутгийн малчид маань хувийн бэлтгэлээ сайн базааж байгаа бололтой.
24. Энэ сарын 1-нд буюу өчигдөр Булган аймгийн Сайхан сумаас зүүн хойшоо 21 км-т “Бөөрийн хөл” гэдэг газар 09 цаг 27 мин 27 секундэд У- 480 75/ 00// Ө-1020 87/ 00// 2,7 магнитудын, мөн энэ газартаа дахиад 10 цаг 08 мин 56 секундэд У- 480 07/ 00// Ө- 102 0 89/ 00// 3,42 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)