Мөнх ногоон гацуур модоо чимэглэж, өвлийн өвгөн ааваа, цасан охидтой нь тэсэн ядан хvлээж, оргилуун дарсаа буудуулж, амтат бялуугаа амтархах шинэ жилийн баярын өдөр. Хvн төрөлхтний жил бvр уламжлал болгон тэмдэглэж ирсэн хамгийн том баяр шинэ жил гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Тэгвэл энэ өдөр та бүхэнд хэдхэн хормын дараа өнгөрөгч он болох гэж буй 2012 оны сайн үйлсүүд хийгээд сайхан мэдээг танилцуулж байна.
1. Харумафүжи Д.Бямбадорж Япончуудын атаархлыг төрүүлсэн монгол ёкозуна нарын тоог нэгээр нэмсэн сайхан мэдээ байна.
2. 0-18 настай бүх хүүхэд сард 20 мянган төгрөг авч байгаа. Халамжийн бодлого хэрээс хэтэрч, дэмий мөнгө цацлаа гэх шүүмжлэл байдаг ч хүүхдэд очиж байгаа мөнгөтэй барьцах хүн байхгүй биз ээ. Мөн "Олонлог”, “Диана”, “Орос дөрөв”, “Эрэл”, “Шинэ монгол”,“Хобби”, “Улаанбаатар элит” зэрэг сургуулиуд сурагчдаа автобусаар зөөхөөр болсон.
3. Монгол бөхийн ертөнц улиран одож буй 2012 онд адал, явдал, дуулиан шуугиан, өвөрмөнц амжилт гээд ярьж, бичих зүйлээр дүүрэн байлаа. Аварга, арслан, гарьд цолтнуудаар дүүрэн байсан энэ жилийн барилдаанд Увс нутгийн хүү аймгийн арслан П.Бүрэнтөгс 521 хүчтэнээс торойн гарсан юм. Ингэснээр бид шинэ арслантай болсон юм.
5. Зуны олимпийн ХХХ наадамд манай улсын 29 тамирчин оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн нь яах аргагүй дэлхийн спортын салбарт монголын нэрийг дуурсгасан амжилт болсон юм. МУХБ, МУГТ, олимпийн алтан медальт Н.Түвшинбаяр жүдо бөхийн тэмцээнээс мөнгө, гавьяат тамирчин Н.Төгсцогт боксын 52 кг-ын жинд мөнгө, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд хүрэл, чөлөөт бөхийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртэн төрийнхөө далбааг Лондонгийн тэнгэрт мандуулсан юм.
6. ЭМЯ, Австрали улсын Кохлеар фирмтэй хамтран ажиллах ажлын хүрээнд Чих хамар хоолой, сонсголын "ЭМЖЖ" эмнэлэгт хоёр болон долоон настай хоёр хүүхдэд дунгийн суулгац тавих хагалгааг амжилттай хийсэн. Хагалгааны дараа сонсголын нөхөн сэргээлтийг шалгах дэлхийн шинэ технологийг анх удаа Монголд хэрэглэсэн юм. Мөн Европын орнуудад бүрэн төгс шалгарсан хамгийн сүүлийн үеийн шинэ электродыг Азийн орнуудаас анх удаа Монголд нэвтрүүлсэн сэтгэл сэргэм мэдээлэл байна.
7. Монголын урлаг, спортын салбарынхан анх удаа өөрсдийн харъяа яамтай болсон жил болж өнгөрч байна. Соёл, спорт аялал жуулчлалын шинэхэн яамыг Ц.Оюунгэрэл удирдаж байна.
8. Сандэй групп нь жил болгон Замын цагдаагийн албан хаагчдын эрүүл мэндэд тустай сайн үйлсийг өрнүүлдэг. Уламжлал ёсоор 2012 оны нэгдүгээр 25-ны өдөр Замын цагдаагийн газарт 3 сарын хэрэглээ буюу 12 тонн чацаргана өгсөн. Өвлийн цагт ханиад томууны үед 500 гаруй цагдаа нарийн эрүүл мэндэд тус нэмэр болсон том үйлс болсон билээ.
9. Сайн дурын үйлс хийх сонирхолтой хэсэг залуучууд Facebook-ээр бусдыгаа уриалж сэтгэлийн хандив цуглуулж өнгөрсөн долоо хоногт 1200 бэлгийг гэр хорооллын хүүхдүүдэд тараасан. Энэ бол яахын аргагүй сайн үйлс юм.
10. Японы Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн "Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ"-ний тасаг бүрэн засвар хийгдэж дууссан.
11. Нийслэл болон хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн долоон машиныг Эрүүл мэндийн сайдын 2011 оны 448 тоот тушаалаар улсын төсвийн хөрөнгөөр гардуулсан. Ингэснээр хөдөө орон нутаг төдийгүй, бүрэн тоноглогдсон түргэний машин дутуу нийслэлийн эмнэлгүүдэд ч тус дэм болсон.
12. Машины хязгаарлалт хийж түгжрэлт арилсан. Автобус нэгдүгээр эгнээгээр явж, машинууд дугаарын хязгаарлалттай явснаар замын түлгжрэл бага ч болов буурсан.
13. ОХУ-ын Томск хотод суралцаж байгаа монгол оюутан охид буянтай үйлс бүтээсэн. Шинэ оюутан Мөнх хэдийгээр оросоор сайн ярьж сураагүй байгаа ч өөрийн нутаг нэгт найзын хамт өнчин ядуу хүүхдүүдэд хандив цуглуулах арга хэмээнд оролцож орос дуу дуулсан байна. Оюутнууд өөрсдийн гараар бүтээсэн бэлэг дурсгалын зүйлсээ худалдаж, гудамжинд дуулж бүжиглэж цуглуулсан хандив болох 20 мянган рублийг өнчин хүүхдийн асрах төвд хандивлажээ.
14. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл төрийн албан байгууллагуудын гадаах автомашины зогсоолын 80 хувийг иргэд ашиглах тухай захирамж гаргасан билээ. Энэ дагуу яам, төрийн байгууллагууд өмнөх авто зогсоолоо чөлөөлж эхэлсэн.
15. Долоон сартай Очир хүүг дөнгөж төрснийх нь дараа зүрх нь цоорхой гэсэн гашуудам мэдээг эмч нар ээж Э.Сүндэрт нь дуулгасан байна. Ийм хагалгааг Монголд хийх боломжгүй тул ээж, аав нь энэ хугацаанд Орос, Хятад, Солонгос, АНУ-ын эмнэлгүүдийг судалсан байна. Азаар тэд АНУ-ын Техас мужид төвтэй “HeartGift” гэдэг төрийн бус байгууллагатай интернэтээр холбогдож чаджээ. Тэдний тусламжтайгаар Очир хүү АНУ-д New Orlean мужид байдаг “Covington” эмнэлэгт зүрхний цоорхой нөхөх мэс засал хийлгэсэн.
16. Хамтран амьдрагчийнхаа долоон настай хүүг гурван цагийн турш зодож тамласан Түвшинжаргал гэгчийн балмад үйлдлийг зогсоож, цагдаагийн байгууллагат хандсан иргэн Н.Болортуяаг Нийслэлийн цагдаагийн газраас баярын бичгээр шагнасан.
17. Монгол ёсолгоо: Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоноосоо хойш сүүтэй мэндчилэх, цагаан сараар ууцны хонь аврах зэрэг олон зүйлийг санаачилсан билээ. Өнгөрөн одох гэж буй 2012 онд тэрбээр гараа алдлан дээш өргөх "Монгол ёсолгоо"-г санаачилан наадмаар өөрөөрөө бусдад үлгэрлэсэн юм. Одоо Монгол соёлын нэг хэлбэр энэ ёсолгоо болж байна.
18. Алдарт "Гамлет": Дэлхийн сонгодог урлагийн сор бүтээл "Гамлет" жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид 33 жилийн дараа дахин тайзнаа тавилаа. Шинэ менежмент, шинэ реклам, хэрэглэсэн ч хуучны адил бидний сэтгэлийг эзэмдэж чадсан юм.
19. Манай улсын хилээр хууль бусаар гаргасан Триннозавр Батаар үлэг гүрвэлийн 75 хувь бүтэн ясыг буцаан авах талаар яригдаж эхлээд дөрвөн сар болжээ. Чулуужсан ясны худалдаачин Эрик Прокопи манай улсаас хууль бусаар авсан Триннозавр Батаар батаарыг өөрийн болгох нэгэн нотолгоо олсноо мэдэгдсэн ч Батаарын яс тэдний гарт ороогүй юм. Удахгүй Триннозавр Батаар Монгол нутагт нь авчрах гэж байгаа бөгөөд Төв аймагт байрлуулна гэсэн яриа яригдаад байгаа билээ.
20. Тэрбумын үнэтэй хоолой: 2012 онд анх удаа монгол дуучин хоолойгоо тэрбумаар даатгасан үйл явдал боллоо. Олон улсын дуурийн хоолойг монголд цуурайтуулах их зорилгыг тээн, ОХУ-д суралцаж буй Ө.Цэрэнчунтын хоолойг “Ард даатгал” тэрбум төгрөгөөр даатгаснаа мэдэгдэн, гарын үсэг зуран баталгаажуулав.
21. Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам болох "Гоёл"-д "Catwalk" хамтлагийн дуучин, загвар өмсөгч О.Пүрэвдулам шилдэгээр тодорч, 14 дэх топ модель болсон юм. 23 настай шинэ топ маань дуулиан, шуугиан, таамаг, баримжаа, хэл амтайгаар энэ өргөмжлөлийн эзэн болсон юм.
22. Монголын дуурийн театрынхан Тянъжин "Гранд" театртай хамтран ажиллахаар (3 жилийн) санамж бичигт гарын үсэг зурлаа. "Гранд" театрын захирал Qian Cheng, УДБЭТеатрын захирал Б.Сэргэлэн нар уг санамж бичигт гарын үсэг зурсан юм.
23. Эмэгтэй зохиолч, эмэгтэй ерөнхий найруулагч, эмэгтэй гол дүртэй Монголын анхны түүхэн уран сайхны кино болох "Ану хатан" нь Зүүнгарын хаант улс, ойрад монголын түүх соёл, Манжийн дарлалын эсрэг монголчуудын баатарлаг тэмцлийн түүхийг хөндсөн дэлгэцийн анхны бүтээл болж байна. 1989 онд нээлтээ хийсэн “Мандухай цэцэн” киноны дараа бүтээж буй хоёр дахь домогт хатны тухай уг киног “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичжээ.

4. М.Сайханбилэг, М.Сайнбилэг хэмээх ихэр хүүгийн нэг нь хүнд өвчнөөр шаналж, түүнд хагалгаа хийлгэх мөнгө хэрэг болсон. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг адилхан нэртэй М.Сайханбилэг хүүгийн эмчилгээний төлбөрт таван сая төгрөг хандивлаж, үүрэн холбооны операторуудад хүсэлт гаргаж, тусгай дугаар нээж өгсөн.

24. Дэлхий сөнөөгүй. 12 сарын 21-нд дэлхий сөнөнө хэмээн хүн бүхэн л дотроо эмээж байсан. Дэлхийн улс бүрийн хүмүүс энэ өдрийг сэтгэл түгшин хүлээж, өөр өөрийн бэлтгэлээ базааж байсан. Гэтэл энэ өдөр юу ч болоогүй. Хий хоосон цуурхал болон үлдсэн.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)