Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”

2026-9-10
0
ЖИРГЭХ

Вислава Шимборска 1923 оны 7 сарын 2-нд Познань хотын ойролцоох Корник хотод төрсөн бөгөөд найман настайгаасаа өөд болтлоо Краков хотод амьдарчээ. Германы эзлэн түрэмгийллийн үед тэрээр Польшийн газар доорх сургуульд сурч, албадан хөдөлмөрт явахгүйн тулд төмөр замын ажилтнаар хэсэг хугацаанд ажиллав. Шимборска Ягеллоны их сургуульдсоциологийн хажуугаар Польш судлалын тэнхимд (төрөлх хэл, уран зохиол) суралцана.Түүний анхны шүлгүүд ялалтын баярын дараахан буюу 1945 онд Краковын сонинд нийтлэгдэж, анхны яруу найргийн түүврүүд нь 1952, 1954 онуудад уншигчдын гарт очжээ. Шимборскагийн хэв маяг нь уламжлалт реалист, тэр ч байтугай хэсэг зуур социалист реалист ч болов. Шүлгүүдэд нь дайн, арми, эх орны сэдэв голлоно.

1956 онд Познань хотод хөдөлмөрийн үймээн самуун дэгдэж, Владислав Гомулка засгийн эрхэнд гарч, нам, төрийн шинэчлэл эхэллээ. Эдгээр нь Польшийн хувьд “гэсэлтийн” жилүүд байв. Энэ үеэр, 1957 онд Шимборска “Йетиг дуудахуй”нэртэй гурав дахь шүлгийн түүврээ хэвлүүлжээ.

Эдгээр жилүүдэд Шимборскагийн хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Тэрээр Баруун Европын орчин үеийн яруу найрагчдын онцлог шингэсэн чөлөөт шүлэг бичих боллоо. Гэхдээ Шимборскагийн шүлгүүд нь Польш болон Барууны яруу найрагчдын чөлөөт шүлгээс ялгаатай. Шимборска одоогоор арван зургаан түүвэр хэвлүүлжээ. Тэрээр англи, герман, франц, швед, япон, хятад, араб хэл рүү өргөнөөр орчуулагдсан бөгөөд монгол хэлээр “Хүлээх зуур тохиох амьдрал” түүвэр хэвлэгдэн гарсан. Орос хэл дээрх анхны орчуулга нь 1960-аад оны сүүлээр “Гадаадын уран зохиол”, “Новый мир”, “Польшийн яруу найрагчид” (1978) түүвэрт багтжээ. Түүний зарим бүтээлийг Оросын нэрт яруу найрагчид Анна Ахматова, Давид Самойлов нар орчуулсан бол монгол хэл рүү Нац.Энхбаяр орчуулсан байна. Хатагтай Вислава өөрөө орос хэлээр чөлөөтэй ярих ба Баруун болон Зүүн Европын соёлын хооронд томоохон байр суурь эзэлнэ.

ШИМБОРСКА ГЭЖ ХЭН БЭ?

 

1. 1943 онд, Германы эзлэн түрэмгийллийн үед Вислава Шимборска Герман руу албадан хөдөлмөрт явахаас зайлсхийн төмөр замд бичиг хэргийн ажилтан болов. Шимборска 20 настай, төмөр замын жирийн нэг ажилтан байв.

2. 1945 онд хэвлэгдсэн анхны шүлэг нь “Szukam słowa” — “Би үг эрнэм”. Редакторууд шүлгийг нь хэтэрхий урт гэж үзээд талыг нь хасчихсан гэдэг. Шимборскагийн анхны шүлэг редакторын хайчаар орсон нь энэ.

3. Залуу зандан насандаа тэр дайны дараах социалист тогтолцооны үзэл санаанд итгэж явжээ. 1952 онд хэвлэгдсэн анхны түүвэрт нь тухайн үеийн социалист реализмын нөлөө хүчтэй анзаарагдана. Хожим тэр үеийнхээ шүлгүүдээс татгалзаж, тэдгээрийг залуу насны эндүүрэл хэмээжээ. 1953 онд Сталиныг нас барсны дараа түүнд зориулан шүлэг бичиж тэр шүлгийнхээ төлөө хатуу шүүмжлүүлсэн удаатай. Энэ тухай хожим ярихдаа: “Тэр үед чин сэтгэлээсээ бичсэн. Өнөөдөр үүнийг ойлгоход хэцүү.” гэсэн утгатай тайлбар хийсэн байдаг. Энэ нь Шимборскагийн “би бүхнийг мэддэг” биш, “би андуурч болно” гэсэн оюуны зан чанартай холбоотой.

4. Тэр 1966 онд тухайн үеийн Польшийн эрх баригч намын гишүүнчлэлээсээ татгалзсан. Тухайн нөхцөлд энэ нь зориг шаардсан алхам байв. Шимборска эхнээсээ л бүхнийг зөв мэддэг суутан байсангүй, өөрийнхөө буруу байсныг амьдралынхаа явцад хүлээн зөвшөөрч чадсан хүн.

5. Тэр маш цөөхөн шүлэг бичсэн. Шимборскагийн нийт хэвлэгдсэн шүлэг ойролцоогоор 350 хавьцаа. Өөрөөр хэлбэл, “өдөр бүр шүлэг бичиж, жил бүр ном гаргадаг” төрлийн яруу найрагч огтоос биш. Тэр маш удаан бичдэг байж. Тоогоор биш, чанараар амьдарсан яруу найрагч.

6. 1996 онд Нобелийн шагнал авснаа сонсоод Шимборска баяр хөөртэйгөөр хэвлэлийнхэн рүү гүйсэнгүй. Тэр үед тэр Польшийн Закопане уулан дахь амралтын газарт байж. Шагнал авсан тухайгаа сонсоод эхэндээ утасны дуудлагуудаас зайлсхийж, хоолоо тайван идэж дуусгахыг хүссэн гэдэг. Найзууд нь Нобелийг нь бүр “Стокгольмын эмгэнэл” гэж нэрлэдэг байжээ. Учир нь тэр нэг сарын дотор амьдралдаа өгч байгаагүй олон ярилцлага өгөх шаардлагатай болсон гэдэг.

“Нобелийн шагнал авсан нь түүний хувьд баяр биш, эмгэнэл байв”.

7. Шимборска жижигхэн байрандаа элдэв сонин зүйл цуглуулдаг байж л дээ. Найзууд нь гэрийг нь бараг “шургуулганы ертөнц” гэж нэрлэнэ. Тэр 36 шургуулгатай шүүгээндээ хуучин ил захидал, жижиг тоглоом, хачин жигтэй эд зүйлс цуглуулна. Бүр Нобелийн медалиа хаана тавьснаа мартчихсан тул найзуудтайгаа хамт гэртээ хайж байсан тухай дурсамж бий.

8. 1960-аад оны сүүлээс жил бүр найзууддаа зориулж өөрийн гараар сонин, сэтгүүлийн хайчилбаруудаар эвлүүлэн ил захидал бүтээдэг болжээ. Жил бүрийн арваннэгдүгээр сард найзууддаа “Хэд хоног над дээр битгий ирээрэй. Би уран бүтээлч болох гэж байна.” гэж анхааруулна. Учир нь энэ үеэр байшингийнх нь шал тэр чигээрээ хайчилбаруудаар дүүрчихдэг байв. Ил захидлуудаа найзууддаа, уншигчиддаа явуулдаг байв.

9. Шимборскагийн дүрийг дандаа гунигтай, философич эмгэн шигээр төсөөлж болохгүй.Тэр хошигнол, ёжлол, лимэрик шүлэгт маш дуртай. Найзууддаа захиа бичихдээ хүртэл энэ талын авьяасаа ашигладаг байсан гэдэг.Хар багын л хошин мэдрэмжтэй Виславаг сайн шүлэг бичвэл аав нь мөнгөөр шагнадаг байж. Нэг нөхцөлтэй: шүлэг нь заавал хөгжилтэй байх ёстой.

11. 1948 онд яруу найрагч Адам Влодектэй гэрлэж, 1954 онд салсан. Гэхдээ тэд нас барах хүртлээ найз нөхдийн харилцаатай байжээ.Дараа нь зохиолч Корнел Филиповичтэй олон жил хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэд гэрлээгүй, тусдаа амьдардаг байв. Тэдний харилцаа Филиповичийг 1990 онд нас барах хүртэл үргэлжилжээ.

12. 1996 оны Нобелийн лекцийнхээ эхэнд тэр “Илтгэлийн хамгийн хэцүү нь эхний өгүүлбэр гэлцдэг. За, ямартаа ч тэрийгээ хэлчихлээ.”гэсэн маягийн хошигнолоор эхэлдэг.Нобелийн индэр дээр гарсан дэлхийн хэмжээний яруу найрагч өөрийгөө “суут хүн” гэж тайлбарлаагүй.Харин “Би мэдэхгүй” гэдэг хоёр үгийг хамгийн өндөрт тавьсан нь сонирхолтой.Түүний хэлснээр, шинэ асуулт төрүүлдэггүй мэдлэг удалгүй үхмэл мэдлэг болдог. Уншигч та Шимборскаг мэдэхгүй ч “Хүн гэдэг ер нь юу юм бэ?”, “Бидний мэддэг зүйл үнэхээр мэдлэг мөн үү?” хэмээн хааяахан боддог бол Шимборскагийн шүлгүүд танд танил дотно санагдаж магадгүй юм.

Шимборскагийн гайхалтай чанар бол эргэлзэж чаддаг явдал.Тэр бүхний хариуг мэддэг хүн шиг бичдэггүй.Харин мэдэхгүйгээ мэддэг хүн шиг бичдэг.Түүний шүлэг заримдаа хөгжилтэй.Заримдаа гунигтай.Заримдаа ёжтой.Гэхдээ хамгийн гол нь уншсаны дараа таны өөрийн бодол бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Шимборскагийн шүлгийг уншихад “Энэ чинь миний бодож явсан зүйл байна шүү дээ”гэж бодох үе бий. Бас “Би ингэж огт бодож байгаагүй юм байна” хэмээн гайхах үе ч гарна.Түүний шүлэг бидэнд амьдралыг тайлбарлаж өгдөггүй.Харин амьдралыг дахин харах ухаарал өгдөг. “Boobookscreative team” Вислава Шимборскагийн шүлгийн түүврийг“хүлээх зуур тохиох амьдрал”нэрээр хүргэж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (167.17.66.82)
    WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER My lost Crypto had been recovered and sent to my personal wallet address with the help of this great hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is who you need to turn to! Get in touch with them right away if you find yourself in a similar circumstance. Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    10 цаг 57 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    11 цаг 59 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    12 цаг 32 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    12 цаг 39 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    12 цаг 50 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    12 цаг 52 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    13 цаг 18 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    15 цаг 16 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    15 цаг 43 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    15 цаг 50 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    16 цаг 11 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    16 цаг 23 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    16 цаг 36 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    16 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    16 цаг 53 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    17 цаг 1 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    17 цаг 8 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    17 цаг 13 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    17 цаг 19 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    17 цаг 30 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК