Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог

2026-7-01
0
ЖИРГЭХ

Дашдондогийн Батсайхан 

/Театр судлаач, урлаг судлалын ухааны доктор /Ph.D/, дэд профессор, МУУГЗ/

Өнөөдөр уран бүтээлийн замд тууштай бүтээн туурвиж дэлхий дахины шинэ үеийн утга зохиол, урлагийн үндсэн чиг хандлагыг, хөгжил хувьслыг гүнзгий мэдэрч, тэр төвшинд бүтээл туурвилаа таацуулан тэнцүүлж бүтээн туурвиж, жүжгийн зохиолчдын тэргүүн эгнээнд яваа Монголын нэртэй том төлөөлөгчийн нэг бол яах аргагүй Битогтохын Цогнэмэх болж чаджээ. Тэрбээр зөвхөн өөрөө туурвин бүтээгээд явах бус эх орныхоо урлаг, утга зохиолын хувь заяаны төлөө ихээхэн санаа тавьдаг, зүтгэдэг түүхэн туульсын жүжгийн төрлийг цоо шинээр хөгжүүлж байгаа томоохон уран бүтээлч юм.

Б.Цогнэмэх зохиолчийн эрхэм зорилго бол монгол түмний өвөг эцгийн түүхийг мартаж үл болох, үргэлж дэлгэрүүлэн түгээж байхыг сануулах явдал юм. Учир нь өнөөдөр залуу үеийнхэнд тулгарч буй нэгээхэн том асуудал бол номтой тун бага нөхөрлөж, бага уншдаг болсонд, залуу үеийнхэн гадаадын соёлыг илүүд үзэх, хэт шүтэх явдал газар авч буйд гүнээ эмзэглэж, зохиолч өөрийн түүхэн жүжгүүдээрээ Монголын түүхэн онцгой үйл явдлуудыг шинээр нээж, эх түүхээрээ бахархах сэтгэгдэл төрүүлэх, таниулан сурталчлахыг зорилгоо болгосон байдаг.

Зохиолчийн жүжгийн зохиолуудын уран сайхны онцлогийг авч үзэн дүрийн онолын үүднээс задлан шинжлэх нь чухал юм.

Уран зохиолын аймгаас “жүжиг” гэдэг өөрийн хууль зүйтэй, онцгой өвөрмөц чанартай байдаг. Үндсэндээ дан харилцан яриагаар нийгэм, түүх, байгаль хүний тухай үзэл бодлыг илтгэх ёстой болдог. Тэхдээ түүнээ зохиолын баатруудын зан төрх, үзэл бодолд шингээх замаар тэдний ухаан бодол, үг яриагаар дамжуулж хэлнэ гэдэг төвөгтэй нь ойлгомжтой. Ер нь Б.Цогнэмэхийн түүхэн жүжгүүдэд урьд өмнө нь энэхүү жанр төрлийн жүжгүүдээс тэс өөр өнцгөөс харуулах гэсэн нэг тод хандлага илэрхий байдаг.

Б.Цогнэмэх жүжгийн зөрчлөө нээн олохдоо их зохиолч Д.Намдаг болон манай ахмад жүжгийн зохиолчдын уламжлалыг үгүйсгэлгүй өөрийн үзэл санааг тодруулан жирийн жижиг түүхэн явдлаас ер бусын чанартай баатарлаг дүрүүдийг нээн гаргаж ур ухаанаа сорьж байгаа нь уран бүтээлч хүний эрдэм чадварын гэрч юм. Тэр тусмаа үйл явдлыг хөдөлгөж хөгжүүлэн байгаа дотоод гол зөрчлийг нь олж харж жүжгийн зохиолоо бичнэ гэдэг бол их авьяасын илрэл гэж хэлнэ.

Зохиолын үндсэн дотоод зөрчлөө, хэлэх гэсэн санаагаа далд нуун, гадна талын зөрчлөө хүний нүдний өмнө ил байлгадаг. Туршлагагүй юм уу нөгөө зохиолчийн билгийн хараа нь нээгдээгүй, өөрөөр хэлбэл авьяасгүй хүн тэр бага сага өө сэв, зөрүү буруутай ноцолдсоор уг зохиолын оршин байгааг зөрчилдүүлэх мөртөө, хөгжүүлэх хөдөлгөж байгаа үндсэн зөрчлийг нь олж харж чаддаггүй өнгөрөх нь элбэг. Зохиолч Б.Цогнэмэхийн жүжгүүдийн уран чадварын нууц чухам энд л оршино.

Өрнийн уран зохиолч онолч Р.Уоллек, О.Уоррен нар : “Уран сайхны дүр бол яруу найрагч /зохиолч/-ийн өөрийгөө нээж байгаа байдал” / “Уран зохиолын онол”,УБ,1998, 281/- хэмээн зохиолчийн мэдлэг авьяас билэг, уран чадвар, дотоод сэрэхүй, мэдрэхүй, ертөнцийг үзэх үзэл зэрэг олон зүйлстэй холбосон шинжтэй тодорхойлолтыг өгсөн байдаг бол Францын зохиолч А.Камю: “Хүн гэдэг хэнтэй ч адилгүй мөн чанартай төрхийн учир уран зохиолд тийм ганц хүнийг дүрслэх ёстой” хэмээх өөрийн онолдоо дүрийг хэрхэн урлах ерөнхий зарчмыг тодорхойлсон байдаг.

Ер нь дүрийг урлахдаа нөхцөл байдалд зан төрхийг илрүүлж, чухамхүү нэг зүйлийн нэгж дүрээс ахиулан өрнүүн үйл явдалд дүрийг эрчимтэй оролцуулан улмаар түүхэн үйл хэрэгтэй уялдуулахын зэрэгцээ тухайн нөхцөл байдал бүрд зан төрхийг нь илрүүлэн хувийн бодгаль шинжийг нь нээдэг гэж Б.Цогнэмэх зохиолчийг тодорхойлж болох талтай.

Зохиолч түүхэн туульсын жүжиг “ Тэнгэрийн хүү“, Асарын өндөр” түүхэн аялгуут жүжиг “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг, “Дуртмал сайхан” түүхэн сэдэвт моно жүжиг, ”Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын хөлгөн жүжигтээ баатруудыг тухайн түүхэн цаг үеийн онцлогт тохирсон нийгмийн зан төрх шинж байдлыг бүрэн төлөөлж чадахуйцаар урлахыг хичээж байгаа нь харагдахаас гадна түүний жүжгийн зохиолуудад дүрслэгдэж буй баатрын цаана Монголын өнөөгийн нийгмийн зан төрх, хэв шинж тодорч байдаг юм.

Зохиолч Б.Цогнэмэх баатарлаг туульсын жүжгүүдийн уран сайхны дүрийн зан төрхийг нарийн үзүүлж, сэтгэл санааных нь давтагдашгүй өвөрмөц онцлогийг шинжлэн нээж, ерөнхий хэв шинжээс нь тодорхой хүн болтол нь илрүүлж байгаа нь зохиолчийн өргөн мэдлэг, өндөр уран чадварын тод илрэл юм.

Түүний авьяасыг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар гярхай ажиглан мэдэрч “Улс үндэстнүүдийн сэтгэлгээг үлгэр домог, туульсын бодомж, хөдөлгөөн, дотоод халил, хэтрүүлэл, зүйрлэлийн давтагдашгүй охь ертөнцөөр нь хэмждэг.Үүнийг Б.Цогнэмэх манай драмын урлагт шигтгэж өглөө”/ Б.Цогнэмэх. Түүхэн туульсын шилдэг жүжгүүд.УБ.2017.8/ хэмээн үнэлсэн нь бий. Найруулагч Н.Наранбаатар түүнийг ийнхүү үнэлж УДЭТ-ын тайзнаа “Тэнгэрийн хүү”, Хаадын хаан их эзэн Чингис”,”Асарын өндөр” түүхэн туульсын жүжгүүдийг амжилттай тавьж үзэгч олны талархлыг хүлээсэн. Ер нь манай театрт ч тэр, гадаадын театрт ч тэр найруулагч жүжгийн зохиолчийн бат бэх, найрсаг харилцаа холбооны үндсэн дээр чанартай сайн жүжиг тайзнаа амилдаг. Ингэж манай театрын ахмад уран бүтээлчид, найруулагчид, жүжгийн зохиолчид ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд Н.Наранбаатар Б.Цогнэмэхийн энэхүү нөхөрлөл нь энэхүү жамаар урагшилж манай драмын театрыг цэцэглүүлэн хөгжүүлж байгаа нь бахархууштай.

Тухайлбал, Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү"(2011) туульсын жүжиг нь монгол түмний өвөг дээдэс Хүннү гүрний түүхэн сэдвээр бүтсэн бүрэн хэмжээний жүжиг болж монголын театрын урын санг баяжуулсан бүтээл болжээ."Газар бол улсын үндэс" гэсэн үг бол миний жүжгээр дамжуулж хэлэх гэсэн гол агуулга байсан. ...Энэ үгний цаана оршин буй тэр үнэ цэнийг л жүжигчин нээн харуулж, үзэгч тэр үгийг сэтгэл оюундаа мэдрэх нь найруулагч миний туйлын хүсэл, туйлын эрмэлзэл байлаа" хэмээн найруулагч жүжгийн гол чиг шугам, туйлын зорилгоо тодорхойлсон байна

Найруулагчийг бүрэн эзэмдсэн санаа нь Б.Цогнэмэх зохиолчийн санаанаас урган гарч жүжигчний мөн чанарт гүнзгий шингэхэд тусалжээ. Найруулагч Н.Наранбаатар жүжигчин хүнд нээлттэй, ил тод байдаг, заримдаа ч тэр бээр өөрөө жүжигчнээс эрч ч олж авдаг бөгөөд жүжгийн зохиол, жүжигчин хоёр нь түүнд шинэ сэдэл олж өгч, нэг үгээр хэлэхэд тайзны "нээлт" хийх боломжийг олгожээ.

“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг нь эртний нүүдэлчдийн төр улсыг байгуулсан монголчуудын эртний өвөг Хүн гүрний домогт удирдагч Модун шаньюйн тухай өгүүлсэн түүхэн туульсын бүтээлд нүүдэлчдийн анхны төрт улсыг үндэслэгч Модун шаньюйн амьдрал тэмцлийг олон талаас харуулахын зэрэгцээ түүхэн эх сурвалжууд, археологийн олдворын мэдээ, монголчуудын бэлгэдэл зүй , уртын дуу, морин хуурын үүсэл, хурим найрын заншил, өвөг дээдсийн сургаал, ёс зүй зэргийн ойлголтуудыг өргөн ашигласнаараа онцлог бүтээл болсон юм.

Хүннү гүрний 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, УДЭТ-ын 80 жилийн ойг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг 2011 онд алтан тайзнаа тоглогдсон бол их хөлгөн туульсын жүжгийн томоохон бүтээл болох “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжиг 2023 оны долоодугаар сарын 24-ний бэлгэт өдөр Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын тайзнаа Завхан аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан хөшгөө нээжээ.

Энэхүү түүхэн аялгуут жүжиг нь “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг тавигдсанаас хойш 12 жилийн дараа тавигдаж, энэ хугацаанд бий болсон түүхийн шинжлэх ухааны сурвалж судлал, археологийн зэрэг салбарт гарсан нээлт, шинэ баримт, олдвор, үнэт зүйлсийн баялаг материалаар баяжуулснаар онцлог болсон бол “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийн нөгөө нэг онцлог бол түүхийн шинжлэх ухаан буюу археологийн хосгүй үнэт олдвор дээр тулгуурлан зохиолч Б.Цогнэмэх монголчуудын оюун санааны эрэлт хэрэгцээг бодитойгоор, мөн чанараар нь хангасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодит жишээ болсон жүжгийн зохиол бичжээ.

Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан ус гэдэг газраас Хүннүгийн томоохон язгууртны булш олдсон баримтуудыг ашиглан энэхүү түүхэн олдвор дээр сэдэвлэсэн энэхүү жүжиг нь гурван бүлэг 6 үзэгдэлтэй бөгөөд үзэгч түмэнд үгүйлэгдээд буй монголчуудын язгуур урлаг болох аялгуут жүжгийн жанраар зохиогдсон нь сонирхол татаж байна.

Энэхүү жүжигт харийн бодлогын эсрэг тэмцсэн Отухан баатар тэргүүтэй Хүн гүрний ард түмний тэмцлийг маш эрчимтэй, динамик хөдөлгөөнтэй, хурц зөрчилтэй, олон дүрүүдийн нарийн өсөлттэй үзүүлж эмгэнэлт драмын жүжгийн нарийн, ухаалаг зохиомжоор шийдсэн байна. “Асарын өндөр” жүжигт гарч буй Отухан баатар, Даяан-Ай гүнж, Хасун хатан, Хохой түшмэл, Улаанцолмон удган, Хан улсын улс төрийн зөвлөх Жан Цянь зэрэг дүрүүдийг зохиолч олон шийдвэрлэх үйл явдалтай холбож жүжгийнхээ өрнөлийг хурцатган харуулсан нь гойд сайн болжээ. Зохиолч Б.Цогнэмэх үйл явдлаа, дүрүүдээ тод томруунаар гаргаж чадсаны үр дүнд жүжигчинд тайзнаа тоглох, найруулагчид ажиллах, олон сайхан мизансцен буюу өрөлт хийх, зураачид тайзыг амилуулах, хөгжмийн зохиолчид жүжигт тохирох чихэнд таатай сонсогдох хөг аялгуу зохиох боломж гарсны ачаар сайн бүтээлийн нэгдмэл ансамблийг бүрдүүлж өгч чадсан байна.

Зохиолчийн ур чадварыг үнэлэх нэгэн тодотгол бий. Учир нь хэн хүний бичээд байдаггүй жүжгийн зохиолын төрөл жанр бол моно жүжиг юм. Моно гэдэг төрөл нь нэг жүжигчний тайзнаа ганцаар бүхэл бүтэн жүжгийг тоглоход зориулсан зохиолын төрөл юм. Орчин үеийн уран зохиол судлалд монодрам болсон монологийн тухай онол өргөнөөр судлагдсан байдаг. Монолог гэдэг нь “харилцаа холбоонд оролцож буй гол баатар болох нэгний идэвхтэй байдлаар илэрхийлэгдсэн дэлгэрэнгүй хүүрнэл яриа” хэмээн судлаачид үзжээ.

Манай театр 2000 оноос хойш энэхүү төрлийн зохиолуудыг тайзнаа тавьж олон улсын моно жүжгийн уралдаанд амжилттай оролцож Монголдоо ч олон улсын “Ялалтын цуваа” моно жүжгийн уралдаан зохион байгуулаад сайхан туршлага хуримтлуулж байгаа билээ.

Сүүлийн үед манай нэрт зохиолч асан П.Батхуяг моно жүжгийн төрлөөр олон сайхан жүжиг бичиж манай театрын урын санг баяжуулсан билээ. Энэ авьяаслаг зохиолчийн араас Б.Цогнэмэх гарч ирж “Дуртмал сайхан” түүхэн моно драмыг толилуулжээ.

Зохиолчийн хувьд ертөнцийн зөрчлийг тусгах ёстой байдаг. Учир нь эдгээр зөрчлүүд нь ертөнцийг хөдөлгөөнтэй байлгаж байдаг жамтай. Б.Цогнэмэх зохиолч хүмүүсийн бодит амьдралыг олон талаас харуулах зорилго тавьж энэ ертөнцийн олон талт амьдралыг, олон үзэлт байдлыг харуулах, тайлбарлан таниулахдаа зохиолч баатраа динамик эрчимтэй байдлаар, зөрчил дунд харуулж байна. Хүмүүний ертөнцийг өнөөгийн нийгмийн хөгжил дэвшил, даяаршил орлож чадах болов уу гэсэн сэтгэл зовнил, бид өвөг дээдсийнхээ өмнө, түүхийн өмнө ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэсэн асуултуудыг энэ зохиолд тавьсан байдаг.

Хүн гүрний ахуй ёс, зан заншил, эрэлхэг баатарлаг, эрэмгий дайчин төрх, үлгэр домог нь Б.Цогнэмэхийн “Дуртмал сайхан” Хүннүгийн тухай сэдэвт жүжигт бүхий л хам шинжээр уялдаж орчин үеийн сэтгэлгээний хурц үзэл санаа, өнцгүүдтэй харшилдуулан урласан сонирхол татаж нь Хүн гүрний алдарт гүнж Юнрунгоогийн тухай өгүүлэх нь “Дуртмал сайхан” моно жүжигт тодорч байна. Энэ жүжиг нь монголын түүхэн дэх эмэгтэйчүүдийн хувь заяа, үүрэг оролцоог уран сайхны хэлбэрээр илэрхийлэн, эх оронч, тууштай чин зоригт, өв соёл, их түүхийн хөтөч нь эдүгээ ч бүсгүйчүүд байдаг гэсэн үнэт санааг давхар илэрхийлсэн нь тэмдэглүүштэй.

Энэ жүжигт Юнрунгоо гүнжийн дүрийг “Би” дүртэй уялдуулан гаргаж “Би”-гийн нууцыг тайлах зорилго тавихдаа Юнрунгоо хатны дүр төрхийг зохиолын гол баатар “Би”-тэй яг адилхан байхаар зохиомжилсон нь жүжгийг сонирхолтой болгож эх түүхээрээ, өв соёлоороо бахархах, уриалан дуудах, хойч үеэ хүмүүжүүлэх үнэт зүйлийг уламжилж буй нь энэ жүжгийн үндсэн санаа болжээ.

Б.Цогнэмэх өнөөгийн Монголын жүжгийн зохиолын салбарт өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэлж, маш эрчимтэй олон сайхан жүжгүүдийг бичиж, театрын урын санг баяжуулж буй авьяаслаг зохиолч юм. Тэр бээр олон төрөл жанраар зохиолоо бичиж тэр дундаа түүхэн сэдэвт туульсын бүтээлүүд нь тайзнаа тавигдаж үзэгчдийн таашаал хүртэж байгаа билээ.

Тэрбээр жүжгийн зохиолын төрөл гэхэд түүхэн туульсын жүжиг, түүхэн дуулалт жүжиг, моно жүжиг, хүүхдийн жүжиг, мюзикл, нийгмийн сэтгэлзүйн драмын жүжиг, гэр бүлийн драм, бүжгийн жүжгийн цомнол, дуурийн цомнол, түүхэн жүжиг, абсурд жүжиг зэрэг олон төрөл жанрын 40 гаруй жүжгүүд бичсэн нь зохиолчийн авьяасыг илтгэж буй хэрэг мөн.

Ер нь зохиолчийн жүжиг бүр нь тухай үед амьдралд шийдвэрлэх асуудал байгааг

шинэчлэгч нүд хараагаар олж хараад, түүнийг уламжлан шинэчлэх харилцаа холбоон дунд, ёс суртахууны мөнхийн хэлхээ холбоон дунд шийдвэрлэж чадсан байдаг. Жүжгүүдийн үргэлжлэл өсөлт, шинээ санаа, шинэ арга барил, оновчтой шийдлээр баяжсаар байдаг онцлогтой.

Зохиолчийн хувьд тэр бээр өөрийгөө болоод өрөөлийг давтахгүй байхыг зорилгоо болгодог. Бүтээл бүрээ сэтгэл оюундаа удтал боловсруулж бичдэг зарчимд үнэнч зохиолч Б.Цогнэмэх амьдралын болон урлаг уран сайхны ерөнхий хуульд захирагдаж жүжгүүдээ бичиж байгаа нь Монголын театр, жүжгийн зохиолын хөгжлийг урагшлуулж буй хэрэг мөн бөгөөд уншигч, үзэгч түмэн шинэ зохиолын хүлээлттэй хэвээр байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER (129.222.187.51)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 08 | Хариулах
  • WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER (129.222.187.51)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 08 | Хариулах
  • MY CHEATING PARTNER (197.211.63.129)
    Cheating among couples has become enormously common and is now a norm that occurs in many relationships. As simple as it may sound, having gut feeling is still one of the most reliable signs that shows that your partner might be cheating on you. But gut feeling alone won’t actually help the situation. When you do not know the whole truth, you might end up having sleepless nights. Maybe you’ve even dodged facing the truth about the situation and have found solace hoping he/she is not actually cheating on you. But you know beyond every reasonable doubt that you actually deserve the truth. As they say, only the truth will set you free and free you of the torture and inner torment from just not knowing.Being cheated on and allowing yourself to suffer without really knowing the truth is always very painful and devastating. You deserve to know if your impeccably valid uncertainties are actually true.Are you finding it difficult to sleep at night, grief-stricken with the gut feeling that your spouse might be cheating on you? Do you suspect that they are actually having an external affair? If so, contact this hacker that helped me. EMAIL: HACKTECHSPY1@GMAIL.COM TELEGRAM :: HACKTECHSPY1
    2026 оны 07 сарын 02 | Хариулах
  • I RECOVERED MY LOST BITCOIN (197.211.63.129)
    HOW I FINALLY RECOVERED MY LOST BITCOIN I was recently scammed out of €116,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of HACK TECH Crypto Recovery. I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered HACK TECH Crypto Recovery reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but HACK TECH Crypto Recovery commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance get in touch with: HACKTECHSPY1@GMAIL.COM
    2026 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    26 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    27 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    35 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    39 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 19 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    3 цаг 49 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    4 цаг 4 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    4 цаг 10 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 50 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 13 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 24 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 27 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 48 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК