www.24tsag.mn сайт 2012 оны онцлох 24 үйл явдлыг нэрлэж байна. Гэхдээ энэ нь дэлхий дахинд манай улсыг сайн, муугаар танилусан үйл явдлууд юм. Хэн биднийг магтуулж, хэн муулуулав?
1. Todayszaman: Монголын тамирчин ой тогтоолтын аварга боллоо
Монголын оролцогч С.ЦОГБАДРАХ харааны ой тогтоолтын төрөл болох "Flash Numbers" -т оюуны олимпын аварга болж АЛТАН медаль хүртлээ.Туркийн Анталья хотноо болж буй уг оюуны олимпийн наадамд С.Цогбадрах 300 цифрийг нэг ч алдалгүй санаж түрүүлснээс гадна дэлхийн рекорд тогтоожээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлийг тун удахгүй хүргэх болно.
2. BBC: Владимир Лениныг коммунист “алуурчин” гэв
Монголын нийслэл Улаанбаатар хотод байрлаж байсан Владимир Ленины хамгийн сүүлийн хүрэл хөшөөг буулгалаа. Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл 10 минутын илтгэлдээ нөхөр коммунистыг “алуурчин” хэмээн дуудсан юм. Тэрээр “Монголчууд социалистуудын гараас амь мултарч нээлттэй нийгмийг бүтээж байна” хэмээн хэлсэн.
3. Daily mail: Монгол эзэн: Хоёр гахай манай ресторанаас зайл, дахиж хэзээ ч бүү үзэгд
Английн Бригтон хотод байрлах, монголчуудын ажиллуулдаг “Говь” барбекю ресторанд хэрэглэгчид суурь мөнгөө төлсөн бол цадталаа, хүссэнээсээ идэж өөртөө үйлчилдэг аж. Бүр энэ рестораний онцлог нь 20 доллараа /12 паунд/ төлсөн бол “Чадахаараа л ид” уриатай юм байна. Гэвч 12 паундаа төлсөн 26 настай Жорж Далмон, 25 настай Энди Майлс гэх хоёр эрхэм ресторанд хэт их идсэний улмаас монгол эзнээр гахай хэмээн дуудуулж, бүх насаараа “Говь”-д орох эрхгүй болжээ.
4. Киргиз: Киргизстан улс Монголын парламентын засаглалаас судлах зүйл асар их
Киргизстан улсын төрийн тэргүүн Алмазбек Атамбаев Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа “Монголын парламентын засаглал хорин хоёр настай харин Киргизийх хоёрхон жилийн түүхтэй. Киргизстан улс Монголын парламентын засаглалаас судлах зүйл асар их” гэж мэдэгджээ. Тэрээр мөн “Монгол улсын амжилтын үндэс нь чөлөөт олон ургальч үзэл, улс төрийн шудрага өрсөлдөөнд оршиж байна" хэмээн хэлсэн байна. "Хорин хоёр жилийн туршид нэг ч хувьсгал гараагүй Монголын туршлагыг бид анхааралтай ажиглаж байна. Манай хоёр улсын ард түмэн эрх чөлөөтэй нүүдэлч ард иргэд учраас парламентын засаглал илүү тохирно" гэж Алмазбек Атамбаев хэлжээ. Тэрээр үгнийхээ төгсгөлд “Ард түмнийхээ итгэл дээр тогтсон засаг төр хүчтэй байдаг” гэжээ.
5. New Jersi Hills: Монголд сураггүй алга болсон АНУ-ын иргэнийг хөнөөсөн байна
Монголд сураггүй алга болсон АНУ-ын иргэнийг хөнөөсөн байжээ. Нью-Жерси мужийн Моунт Олив хотын харьяат, 45 настай Жон Мартин Кийнийн цогцос монголоом олджээ. Түүний ээж Маргарет Кийнлүү өнгөрсөн даваа гаригийн 22 цагийн үед Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас залгаж хүүгийнх нь цогцос олдсоныг мэдэгджээ.
6. ЧайнаДэйли: Монголын жүдочны талаар францууд кино хийжээ
Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын тухай францууд кино хийжээ. Энэхүү киног Францын “CANAL+” телевизээр гаргах бөгөөд ажиличд зураг авалтаа монголд хийгээд буцжээ. Энэхүү кинонд түүний амжилтаас гадна Монгол орон, талын Монголын жүдо бөхийн тамирчдын тухай өгүүлэх 20 минутын баримтат кино аж. Киноны нээлт ирэх сарын 15-нд нээлтээ хийхээр болжээ.
7. Singapore police force: Хулгай, залилан хийсэн гурван монгол залуу баривчлагдлаа
Өнгөрсөн долдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Сингапурын Сентоза арлын олон иргэд картаа хулгайд алдсан талаар цагдаад мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага гомдлын дагуу ажиллаж 24-34 насны гурван монгол залууг хулгай, залилангийн хэргээр өнгөрсөн ням гаригт баривчилжээ. Тэднийг Сингапураас гарах гэж байхад баривчилсан бөгөөд мөрдлөгийн явцад хулгайлсан зээлийн картуудаар худалдаа хйисэн нь тогтоогдож, тээшнээс нь хулгай, залилангийн мөнгөөр авсан эд зүйлс олдсон байна. Хэрэгтнүүдийг 26-ны өдөр буюу лхагва гаригт шүүнэ, Эрүүгийн хуулийн 224-р бүлгийн 34, 420-р хэсэгт заасны дагуу яллана хэмээн сайтад бичжээ. Хэрвээ тэд яллагдвал торгууль төлөх болон дээд тал нь 10 жилийн хорих ял авах аж.
8. VestiRu: Монголын хоёр иргэнийг албадан гаргав
Оршин суух зөвшөөрөлгүйгээр тус улсын нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийг илрүүлэх шалгалтыг он гарсаар үе шаттайгаар ойр ойрхон хийж байгаа бөгөөд үүний үр дүнд 55 гадаадын иргэнийг саатуулсан байна. Тэдний дунд 15 монгол хүн байсны дотор хоёрыг нь уржигдар Оросын хилээр албадан гаргажээ. Оросоос албадан гаргах арга хэмжээ авахуулсан гадаадын иргэн нь дор хаяж гурваас таван жилийн хугацаанд буцаж орох эрхгүй байдаг аж.
9. Сянхуа: Монголын лантууг битгий дуурайгаарай
Афганистанд алба хашиж буй Монголын гэрээт цэргүүд Олон улсын энхийг сахиулах хүчний штабт болсон “Монголын өдөр”-т зориулж цэргийн тулааны урлагийн үзүүлбэр үзүүлж байна. Үзүүлбэрийн үеэр хоёр монгол цэрэг нэгнийхээ цээжин дээр тавьсан бетон хавтанг нөгөөх нь лантуугаар цохин хагалаж үзүүлсэн нь олны анхаарлыг ихэд татжээ. Энэ зураг АНУ-ын Дипломат сайтын “Өдрийн шилдэг зураг” хэмээх булан байрласан байна. Уг булангийн 2 сарын 28-ны шилдэг зургаар шалгарчээ.
10. CNN: Англичууд Монголын далбаатай онгоцыг саатуулав
Украины Одесса хотын “Silver Knot Shipping” компанийн эзэмшдэг “Global Star” хэмээх ачааны хөлөг онгоцыг өчигдөр Английн Портленд боомтод саатуулжээ. Монголын далбаатай явсан уг онгоц анх 10-ны өдөр боомтод оржээ. Ингээд тогтсон журмын дагуу Английн Усан онгоцны хөдөлгөөн, эргийн хамгаалалтын албаны (Maritime and Coastguard Agency) ажилтнууд шалгалт хийхэд энгийн өрөөнүүд, хөдөлгүүрийн хэсэг, аврах тоног төхөөрөмжид нэлээд олон зөрчил илэрсэн байна.
11. Риа Новости: Мөсөн баримлын олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
Финляндын нийслэл Хельсинки хотноо болсон мөсөн баримлын олон улсын тэмцээнд оролцсон Монголын баг 2 дугаар байр эзэлжээ. Тэргүүн байранд оросууд орсон бол, хүрэл медалийг голландын уран бүтээлчил хүртсэн байна. Харин тэмцээнийг зохион байгуулагч орны төлөөлөгчид буюу финляндын мөсөн барималчид үзэгчдийн таашаалын шагнал хүртсэнээр 5 дугаар байранд бичигджээ. Энэ уралдаанд нийт 24 бүтээл өрсөлдсөн юм.
12. Ройтерс: Баялгийн үндсэрхэг үзэлтэн сайд боллоо
Д.Ганхуяг одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай асуудал сөхөгдөхөд төр уг ордоос 50 хувь хүртэл эзэмших ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсч байсан гишүүдийн нэг. Тийм ч учраас уул уурхайн баялаг, орд газрыг төрийн мэдэлд байхыг дэмждэг, үндсэрхэг үзэл бодолтой.
13. Indonesia news: Монголын аэробикчид Азийн аварга боллоо
Ази тивийн аварга шалгаруулах аэробикийн тэмцээн энэ сарын 17-21-ний өдрүүдэд Индонезийн Пламбаг хотноо боллоо. Энэхүү тэмцээнд нийт 11 орны баг өрсөлдөж, 12-14, 18-аас дээш насны ангилалд тамирчид хүчээ сорьсон байна. Монгол улсын багт есөн тамирчин багтан өрсөлдсөн бөгөөд 12-14 насны ангиллын хосын төрөлд өрсөлдсөн манай тамирчин Б.Хаш-Эрдэнэ, Х.Содчимэг нар тэргүүн байрт шалгарч, Ази тивийн аварга боллоо.
14. Риа Новости: Монголын хакерууд миссийн тэмцээний сайт руу халдав
Москвад суралцдаг ази гаралтай бүсгүйчүүдийн хамгийн гоо үзэсгэлэнтэйг нь интернэт санал асуулгаар шалгаруулдаг “Miss Asia Moscow” уралдаанд Монголын оролцогч Цогтын Номин гэнэт цойлж эхэлсэн нь зохион байгуулагчдыг алмайруулав. Москвагийн Хэл судлалын их сургуулийн оюутан Ц.Номингийн төлөө гуравхан цагийн дотор 13 мянга гаруй хүн саналаа өгчээ. Энэ нь нийт саналын 38 хувь болоод байна. Шигшээд шалгарсан бусад 10 оролцогч бүсгүй нийлээд нийт саналын 60 хувийг авсан гэсэн үг. Шинжээчид үүнийг Монголын хакеруудын оролцоо байх тун магадлалтай хэмээн сэжиглэж байна.
15. Майничи: Харумафүжи: Би бүх зүрх сэтгэлээ сүмод зориулах болно
28 настай Харумафужи Д.Бямбадорж хоёр улирал дараалан түрүүлснээр сүмогийн дээд цолд хүрч Монгол түмнээ баярлуулсан. Тэрээр Японы сүмогийн ертөнцөд 1958 оноос хойшхи Японы 7, Монголын гурав дахь их аварга болж Ёкозуна цол хүртсэн. Д.Бямбадоржид Ёкозуна цол олгох албан ёсны арга хэмжээ 26-ны өдөр Токио хотноо болжээ. Энэ арга хэмжээнд түүний ээж Мягмарсүрэн, эхнэр, дөрвөн сартай Б.Хишигжаргал ой есөн сартай Б.Нямжаргал охид нь очсон байна. Тэрээр арга хэмжээний үеэр “Ёкозуна цол хүртсэн би бүх зүрх сэтгэлээ сүмод зориулах болно” хэмээн хэлжээ.
16. Асахи Шимбун: Өлсгөлөн монголчууд сумогийн ертөнцийг эзэлсэн хэвээр
“2006 оны хаврын башёогоос хойш сумо бөхийн тэмцээн бүрт гадны бөхчүүд түрүүлэх боллоо. Энэ үеэс хойш зохиогдсон 38 тэмцээний 36-д нь Монголын бөхчүүд ялсан байна. Мэргэжлийн сумо бөхөд монголчуудын байлдан дагуулал 1992 оноос эхтэй. Кёкүтенхог оролцуулаад анх зургаан монгол бөх японд ирж байв. Монголын зургаан бөх өрсөлдөгчтэйгөө барилдах үедээ хүмүүсийн анхаарлыг татах болсон юм. Учир нь тэд японы бөхчүүдээс хоёр дахин их бэлтгэл хийх тэсвэр хатуужилтай байлаа. Ирэх намрын сумогийн тэмцээнд 70 секитори оролцохын 11 нь монгол хүн байна. Японы сумо бөхийн холбоо дэвжээ бүрт байх гадаад бөхчүүдийн тоонд хязгаарлалт тавьсан боловч монголчууд сумогийн ертөнцийг байлдан дагуулж буй гол хүч хэвээр байна.
17. Киодо: Хэрвээ Д.Бямбадорж ирэх башёд 10 давахгүй бол зодог тайлуулах хэрэгтэй
Японы Сумо бөхийн холбооны Ёкозунагийн зөвлөл Токио хотын Кокугизан ордонд өнгөрсөн даваа гарагт хуралдсан байна. Зөвлөлийн гишүүд нэгэн шийдвэр дээр ам нэгтэй байсан юм. Энэ нь Харумафүжи сумогийн дээд төвшний цолтой хэдий ч энэ хэмжээндээ барилдаж чадахгүй байгаа явдал юм. Тиймээс энэхүү шалтгаан нь түүнийг эрт зодог тайлуулах үндэслэл болж магадгүй аж. “Ёкозуна цолтой бөх ядаж ялалтаа хоёр башё дараалан бататгах ёстой. Хэрвээ чадахгүй бол энэ цолны болзлыг хангахгүй байна гэсэн үг юм” хэмээн Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Такүхико Цурута хэлсэн байна.
18. Guardian: Монголын циркчид Алтан медаль хүртлээ
Олон Улсын Циркийн Дөрөвдүгээр Фестиваль энэ оны 11 дүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болж, Орос, Украин, Куба, Лаос, Монгол, Камбож, Франц, АНУ, Грек, Вьетнамын нийт 185 жүжигчид оролцож 5 төрөлд авьяас чадвараа сорьжээ.Монгол Улсыг төлөөлөн Монголын Үндэсний АСА цирк, Улаанбаатар циркийн жүжигчин, МУСТА Э.Лхагва-Очир гар дээрхи тэнцвэрийн үзүүлбэрийн төрөлд үндэсний бүжгийн өнгө аяс бүхий уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэрээр оролцож алтан медаль хүртлээ.
19. Guardian: Монголоос Тиранозавр батаарын ясыг хулгайгаар зөөсөн эр баривчлагдлаа
АНУ-ын Флорида мужийн иргэн, чулуужсан ясны наймаачин Эрик Прокопи Хятад, Монголоос хууль бусаар динозаврын ясыг хууль бусаар оруулж ирсэн хэрэгт бариавчлагджээ. 38 настай Эрик Прокопийг хуулийн шийдвэрээр өчигдөр үдээр гэрээс нь баривчилжээ. Манхеттанд баривчилгааны талаар мэдээлэл хийсэн өмгөөлөгч Прит Бхарара “Дурсгалт олдворуудыг тухайн улсынх мөн эсэхийг баталгаажуулж, хүлээсэн үүргийн дагуу эх оронд нь буцаана. Эрик Пропикигийн хууль бус хэрэг ингэж хаагдаж байна” хэмээн хэлжээ. “Түүний 2010-2012 оны хооронд хууль бусаар АНУ-д оруулж ирсэн ихэнх чулуужсан яс нь Монгол Улсын уугуул өмч бөгөөд зөвхөн энэ улсад л байдаг нь тогтоогдсон” хэмээн шүүгчид мэдэгдсэн байна.
20. BBC: Монголын тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ
Лондонгийн олимпийн эрэгтэйчүүдийн жүдогийн -100кг-ын финалын барилдаан дууслаа. Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр Лондоны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Монголын бөх аваргын төлөө ОХУ-н тамирчин Тагир Хайбулаевтэй барилдаж иппон үнэлгээгээр ялагдал хүлээсэн. Барилдааны 2:13 дахь минутад Хайбулаев үүрэх мэх хийж улмаар ялалт байгуулсан юм. Хагас шигшээн барилдааны үеэр манай тамирчны хөлийн шөрмөс бэртсэн учраас бүрэн хүчээ гаргаж чадсангүй. Ямартай ч Түвшинбаяр Олимпийн наадмын алт, мөнгөн медалийг дараалан эх орондоо авчирсан анхны тамирчин боллоо.
21. Асахи Шимбун: Асашёорюүгийн тухай номын борлуулалт сайн байна
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Акинори буюу Д.Дагвадоржийн тухай ном худалдаанд гаргажээ. Тус номыг өчигдрөөс “Амазон” цахим хуудсаар худалдаалж эхэлжээ. Хамгийн гайхалтай нь ном худалдаанд гарсан даруйдаа хамгийн их эрэлттэй ном болоод байгаа гэнэ. Номын нэрийг өвөрмөц байдлаар өгсөн нь: “Асашёорюү бол нийтлэг төрхтэй, гадаад хүн” хэмээн өгчээ. Тус ном 1260 иен буюу монголоор 19 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Энэхүү номонд аваргын хувийн амьдрал болоод спортод гаргасан амжилтын тухай сонирхолтойгоор өгүүлсэн байна.
22. Ройтерс: ”Чалко” компани Монгол улсыг түгшээж байна
Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн аварга том компани "Чалко" нүүдэлчин Монголоос нүүрсийг нь авахаар болсон. Энэ сард "Чалко" компани Монголын засгийн газартай хэлэлцээр хийнэ. Тус улсын засгийн газрынхан энэхүү хэлэлцээрээр "гол тоглогч" байх байр суурьнаасаа гарч болзошгүй гэж санаа зовниж байна. Баялагаар баян Монгол улс "Чалко"-гийн хараанд өртөж чадсан. Хятадын хөнгөн цагааны гигант компани Монголын уул уурхайн салбартай хамтран ажиллах болсон нь хэд, хэдэн ашиг сонирхол байж магадгүй гэж олон улсын мэргэжлийн ажиглагчид үзэж байна. Тус компани эрдсийн шинэ зах зээлд нэвтрэх, бизнесээ төрөлжүүлэх зорилготой байж болох юм.
23. ABC news: Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр баривчлагджээ
Түүнийг авлига хээл ха¬хуулийн хэргээр цагдаа нар ба¬ривчилсан байна. Ал¬баны эх сур-валжийн мэ¬дээлж буйгаар Н.Энх¬баярыг гэр¬тээ харих гэж байхад нь хүч¬нийхэн баривчлах гэж оролдсон боловч бие хамгаа¬лагч нартай нь сөргөлдөж, улмаар бие бие рүүгээ галт зэвсэг гаргасан аж. Цаг¬даагийн газ¬рынхан “Н.Энхбаяр мөр¬дөн бай¬цаал¬тын явцад хүндрэл уч¬руул¬сан, дуудсан хугацаанд ирээ¬гүй учир ба¬рив¬чиллаа” гэ¬сэн байр суу¬рийг илэрхийллээ. Тэрбээр авлига, хээл хахуулийн хэрэгт шал¬гагдаж байгаа аж. Ха¬рин түү-нийг дэмжигчид дээрх ба¬ривчилгааг “Ерөнхийлөгч байсан хүний халдашгүй эр¬хэнд халдаж хууль зөрчлөө” гэсэн юм. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Ерөнхий сайдаас Ерөн¬хийлөгч хүртэлх төрийн удирд¬ла¬гыг гартаа атгаж байсан. Түү¬нийг дэмжигч, намын нөхөд нь баривчлах ажиллагаа хууль бус болсон төдийгүй улс төрийн шинж¬тэй ажиллагаа байсан та¬лаар “Ассошейтд Пресс” агентлагийн сэтгүүлч уламж¬лав
24. Inter press service: Монголын шоронд ардчилал, шударга ёс алга
Иргэний нийгмийн талаарх судалгаа нь олон улсад тийм ч ил тод байдаггүй Монгол улсын шоронгууд тус улсын 2.8 сая иргэний ардчиллыг хязгаарлаж байна. “Социалист монгол 22 жилийн өмнөөс ардчилсан улс болсон. Гэвч энэ өөрчлөлт Монголын шоронд хэрэгжээгүй юм” хэмээн олон жилийн турш иргэний эрхийн төлөө тэмцэж байх үеэрээ таван удаа баривчлагдаж байсан хүний эрхийн төлөө тэмцэгч Г.Баасан яриагаа эхлэв. “Шоронд олноор үхэж буй нь өлсгөлөнтэй ихээр холбоотой. Хоригдлуудад энгийн хүн идэх ёстой хэмжээний хоол өгдөггүй бөгөөд тэд удаан жил хоригдсон тохиолдолд хамаг эрч хүчээ алдаж өлбөрч үхдэг” хэмээн Баасан ярив.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (12)