Отгонтэнгэр их сургуулийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Д.Оюунхорол 1963 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн.
2. 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг математикийн багш мэргэжлээр, 2003 онд Монгол Улсын Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Дэд доктор, дэд профессор цолтой.
3. 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26-р дунд сургуульд Математикийн багш, 1987-1989 онд тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлж, 1989-1990 онд Туул хорооны ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн захирлаар тус тус ажиллажээ.
4. 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2008-онд УИХ-д дахин сонгогдож, 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв.
5. Тэрээр 2000 онд Алтангадас одонгоор, 2011 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн.
6. Орос, англи хэлтэй.
7. Тэрээр “ОТИС”-ийг байгуулсан талаараа “Энэ сургуулийг босгох гэж Эрээн хотоос гахай үүрч явлаа. Арьс, шир ч авч үзсэн. Мөнгөөрөө сургуульдаа нэг ч болов ширээ, сандал нэмэх юмсан гэж зүтгэсэн” гэж ярьж байв.
8. Түүнийг нөхрийг Г.Жаргалсайхан гэдэг. Д.Оюунхорол маш олон жил ганцаар явсны эцэст, өөрөөсөө арван насаар дүү Г.Жаргалсайхантай ханилсан гэдэг.
9. Д.Оюунхорол нас биед хүрсэн хүү, охинтой.
10. Г.Жаргалсайхан Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, ГХЯ-ны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад одоо Юнескод захирлаар ажилладаг.
11. Тэрээр гэр бүлийн тухай хуульд хүүхэд төрсөн цагаасаа өмчийн эзэн байх шинэ нэмэлтийг санаачилсан.
12. Түүнийг 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын дарга нь үзэл бодол таарамжгүй гэсэн үндэслэлээр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй.
13. Нэгэнт түүнийг намаас нэр дэвшүүлээгүй учир тэрээр 2004 оны сонгуульд бие даан нэр дэвшиж Zлагдсан. Хэдийгээр ялагдсан ч гэлээ тэрээр Завханы ард түмэнд дөрвөн жил тусалж байжээ. Зуд болоход малжуулах төсөл, гадаадаас олж ирээд малаа алдсан айл өрх бүрт 500.000 төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Энэ нь эргээд нэр дэвшихэд их түлхэц болжээ.
14. Түүнийг бие даан нэр дэвшсэнийг намын дарга Н.Энхбаяр эсэргүүцэн, намаасаа хөөсөн гэдэг.
15. Д.Оюунхоролыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-ын гишүүн Д.Сарангэрэлтэй маргалдан, бие биерүүгээ салаавч гаргасан хэмээн хэвлэлээр бичиж байв.
16. Мөн Боловсролын тухай хуулийн төсөлд хувийн хэвшлийн их дээд сургуульд улсын төсвөөс санхүүжилт олгох заалт тусгуулахаар улайран зүтгэсэн гэдэг. Учир нь түүнийг хувьдаа “Отгонтэнгэр” их сургуультай. Тиймээс хувийнхаа сургуулийг татвар төлөгчдийн мөнгөөр тэтгүүлэхээр санаархаж байгаа гэж байлаа.
17. Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард Завхан аймгийн Тэлмэн суманд болсон осолд орсон хэмээн хэвлэлээр бичиж байв.
18. Харин тэрээр осолд ороогүй хотод ОТИС-ийнхаа 20 жилийн ойн баярт оролцоод явж байжээ.
19. Мөн өнгөрсөн есдүгээр сард сонин хэвлэлээр “Д.Оюунхорол 100 саяыг завшиж, 400 сая төгрөгөөр намынхныгаа ивээн тэтгэжээ” гэсэн нийтлэл цацагдаж эхлэв.
20. Харин үүнийг үгүйсгэж, Д.Оюунхорол мэдээлэл хийсэн байдаг. Мөн дараахан нь түүнийг гүтгэсэн нь баримтаар нотлогдсон юм.
21. Тэрээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өрхийн орлого 31.771.6, нэг орон сууцтай, хоёр үйлчилгээний төвтэй, Ланд Круйзер-200 машинтай хэмээн мэдүүлжээ.
22. МАН, Шударга ёс эвсэлтэй бүлэг байгуулж ажиллах тухай яригдаж буй. Харин үүнийг хамгийн их эсэргүүцэж байгаа эрхмийн нэг нь Д.Оюунхорол.
23. Тэрээр 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байна.
24. Д.Оюунхорол 2012 оны УИХ-ын сонгуульд 250 сая орчим төгрөг зарцуулжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (63)