Өнөөгийн шилдэг залуусын төлөөлөл, Монголын “Royal” академийн захирал, Н.Учралын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Их засаг их сургуулийн захирал Ням-осорын хүү Учрал буюу дуучин Тимон гурван авъяастай. Шүлэг бичнэ, дуу дуулна бас өндөр ур чадвартай илтгэнэ.
2. Тэрбээр арван жилийн сурагч байхдаа буюу 4-р ангидаа “Аадар бороо” нэртэй анхны шүлгийн номоо хэвлүүлж байсан юм. Түүний анхны шүлэг гэвэл “Гурван атаман” нэртэй. Зургаан настай Учрал өөрөө бичиг мэдэхгүй болохоороо аавдаа ийнхүү хэлж бичүүлсэн ажээ.
...Манай ангийн марзан гурав
Малгайгаа мартдаг мартамхай гурав
П-ээр эхэлсэн ерөөлөө больчихвол
Пээдгэр ч гэсэн ангийн найзууд гэж.
3. Түүнийг дөрөв, таван настай байхаас аав нь “Чингис хааны түүхэн үлгэрүүд” номыг уншиж өгдөг байжээ. Н.Учрал гуравдугаар ангидаа би “Монголын нууц товчоо”-г цээжээр ярих хэмжээний мэддэг байсан гэж өөрөө ярьдаг.
4. Н.Учрал Монголын үндэсний уран илтгэлийн аварга. Илтгэлийн уралдаанаас авсан өргөмжлөлүүд түүний гэрийн нэг ханыг дүүргэсэн байдаг.
5. Өдгөө 28 настай залуу 2008 оны наймдугаар сард хуримаа хийсэн. Түүний гэргийг Сэлэнгэ гэдэг бөгөөд бас ч гэж боловсролтой, элит гэр бүлээс гаралтай бүсгүй аж.
6. Сэлэнгэ, Учрал нар нэг охинтой. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг сонгогдон, тангарагаа өргөж байх үед төрсөн бяцхан охиндоо Мишээл хэмээх яруухан нэрийг тун ч билэгшээн өгсөн гэдэг. Түүнийхээр Мишээл охин нь доороо дор хаяж гурван дүү дагуулах учиртай гэсэн шүү.
7. Н.Учрал зан араншингийн хувьд аавтайгаа нэлээд төстэй. Аливаад өөдрөг ханддаг, мэдрэмжтэй, бас тууштай. Мэдэхгүй, чадахгүй гэхээсээ илүү оролдоод үзэх сонирхолтой.
8. Анх МС Темон нэрээр хэсэг хугацаанд хип хоп дуу үйлдвэрлэсэн тэрбээр уран бүтээлээсээ хөндийрөөд удаж байна. Нэг хэсэг гадаадад суралцаж байгаад эх орондоо ирүүтээ аавынхаа үүсгэн байгуулсан “Их засаг” их сургуульд удирдах ажил хийж байсан.
9. Боловсролын салбарт өөрийн орон зайг олж харсан дуучин залуу маань эргэлт буцалтгүй эрдэм номын үйлст биеэ зориулах болж, 2010 онд “Royal Academy” нэртэй хувийн сургууль байгуулсан байна.
10. Түүний эхнэр Сэлэнгэ тус сургуулийн захирал буюу нөхрийнхөө туслахаар ажилладаг.
11. Н.Учрал өөрийнхөө сургуулийн талаар “Манай "Royal" академи Олон улсын дээд сургууль болон өргөжсөн. Бид Английн гурван том сургуулийн сургалтын хөтөлбөрийг монголдоо хэрэгжүүлж, Английн дипломыг эх орондоо түгээдэг. "Royal" академи монголын боловсролыг дэлхийн брэнд болгож, монгол хүнийг ертөнцийн дэвжээнд гаргах эрхэм зорилготой ажилладаг” хэмээн ярьсан юм.
12. Н.Учралын өмчит байгууллага сургуулиар дуусахгүй. Тэрбээр "Royal HD" залуусын телевиз, "Royal 9.89" радиог санаачлан байгуулсан. Телевиз нь "Таны мэлмийд хувьсал хийнэ, Таны оюунд хувьсгал хийнэ" гэсэн уриатай ажиллаж байна.
13. Эдгээрээс гадна удахгүй Н.Учралын сайт нээгдэнэ.
14. Нийгмийн идэвхтэй Н.Учрал МАН-ыг сонгон НАМЗХ-ныхоо Удирдах зөвлөлийн гишүүн, “Нийгмийн Ардчилал” сургалтын төвийн захирлын сонгуульт ажлыг гүйцэтгэж байна.
15. Мөн 2012 оны сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшинэ хэмээсэн ч бүтээгүй юм.
16. Учрал Малайзад, Сингапурт сурч, дэлхийн найман оронд салбартай “LimKokwing” их сургуульд маркетингийн чиглэлээр магистрт суралцсан. Мөн МУБИС-ийг түүхийн ухааны магистраар төгссөн.
17. Мөн энэ онд ОХУ-ын Сибирийн Шинжпэх Ухааны академийн дэргэдэх Төвд, Будда судлалын институтын сургуульд докторын зэрэг хамгаална. Урьдчилсан хамгаалалтаа өнгөрсөн өвөл хийсэн байна. “1911–1949 оны Үндэсний эрх чөлөөний хөд өлгөөний түүхэн асуудлууд” хэмээх сэдвээр 2010 оноос судалгаа хийж, удахгүй урьдчилсан хамгаалалтаа хийх гэж байна.
18. Захирал Н.Учрал “Тимон” нэрээр дуулж явсан үедээ хайртай. Тэрбээр энэ тухайагаа “Тимон байсандаа баярладаг. Миний залуу нас, хүүхэд насны хамгийн аз жаргалтай мөч бүхэн Тимонтой холбоотой. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч чаддаг. Тэр зүйлээр би урам зориг, таашаал авч байсан. Урлаг надад хүнтэй яаж харилцах, хүнийг яаж татах, хүнд өөрийнхөө үзэл бодлыг яаж ойлгуулах зэрэг мэдрэмжүүдийг өгсөн” гэжээ.
19. Гэхдээ Тимон ахиж дуулахгүй. Харин тэрбээр дууны шүлгийн уран бүтээлээр урлагтайгаа холбогдох аж.
20. Н.Учрал С.Бичүүгийн "Ахиж би дурламааргүй байна", "Нууцхан гуниг", "Сүүлчийн зогсоол", дуучин Мөнхбат Лхагва нарын "Сайн уу, найз минь" зэрэг дууны шүлгийг бичсэн авьяаслаг нэгэн.
21. Н.Учралын мөрөөдөл “Миний амжилтад хүрсэн нууц” гэдэг ном бичээд Ларри Кингийн ярилцлагад орох. “Эхлээд Монголдоо, дараа нь Ази, тэгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цагт би номоо бичиж олон хүн түүнээс үлгэр авч, намайг CNN ярилцлагад урих ч юм бил үү” хэмээн Тимон ярьдаг.
22. Уран бүтээлч Н.Учрал зургаан ном бичсэн. Дөрөвдүгээр ангид байхдаа “Аадар бороо” шүлгийн түүврээ анх гаргаж, дараа нь “Тэнгэрийн нуур”, “Учралын ертөнцөд аялсан минь” нийтлэлийн ном, “Супер студэнт” (гарын авлага), “Супер спикер” зэрэг хувь хүний хөгжлийн цувралуудыг олны хүртээл болгосон. Харин сүүлд бизнес эрхлэгчдэд зориулж эдийн засгийн болон эрх зүйн талаас нь бичсэн “Франчайзинг” хэмээх Монголын анхны франчайзинг судлалын бүтээлээ хэвлүүлсэн.
23. Тэрбээр Монголын Франчайзинг хөгжлийн ассоциациыг удирддаг бөгөөд Азийн Худалдааны франчайзын холбооны албан ёсны гишүүн юм.
24. Франчайз судлалын чиглэлээр “Стонбридж” коллежийг төгссөн тэрбээр монголд энэ чиглэлээр бичсэн нэг сэдэвт бүтээл бичсэн анхны хүн юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (57)