Гадаадын хөрөнгө орууллалтын талаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодрууллаа.
Тэрбээр "Улсад орж ирж буй гурван орлого л байдаг. Татварын орлого, хөрөнгө оруулалт, өр зээл гэсэн гурван эх үүсгэврээр улс оронд хийж буй бүх үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа. Энэ гурван эх үүсгэврээс хамгийн эрсдэл багатай, бага хүүтэй, төр засаг өөр дээрээ ачаалал авахгүй явдаг зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт. Тиймээс бид гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх энэ асуудлаа яаралтай шийдэх, хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа компаниудынхаа тогтвортой байдлыг хангах зэрэгт анхаарах хэрэгтэй.
Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх итгэлийг нэмэгдүүлэх ажлыг зайлшгүй хийх ёстой. Бид дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтыг яриад сууж болохгүй.
Тиймээс гадаадын хөрөнгө орууллатын хуулиа заалшгүй оруулж ирж, батлах хэрэгтэй байгаа юм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад анхнаасаа тун анхаарал болгоомжтой хандах ёстой. Хөрөнгө оруулагчдын хамгаалах ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)