24цаг.мн-ий "24 баримт" булан энэ удаа Н.Энхбаяр, Э.Батшугар нараас болоод гишүүний тангарагаа өргөж чадахгүй яваа Ц.Оюунбаатарын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Ц.Оюунбаатар он гараад 57 нас хүрэх гэж байна. Тэрбээр гуравдугаар сарын 5-нд төрсөн.
2. Эцэг нь лам хүн байсан гэдэг. Тиймээс ч түүнд бурхны мөн чанарыг мэдрүүлэхэд аав нь том нөлөө үзүүлсэн аж. Ц.Оюунбаатарын аав 1912 оноос 1935 оныг хүртэл "Засгийн шүтээн" хийдэд сууж ном үзсэн хүн байдаг.
3. Ц.Оюунбаатар багадаа өргөн дух, халзан толгойтой хүүхэд байжээ. Хүүхдүүд түүнийг лам гэж хочилдог байсан байна.
4. Тэрбээр түвд ном уншиж чадахгүй ч өөрийгөө хамгаалах хэмжээний уншлага уншдаг. Мөн хааяа бясалгал хийж сэтгэл оюунаа гэгээрүүлдэг тухайгаа хэвлэлд ярьсан байдаг.
5. Шинжлэх ухаан технологийн их сургууль төгссөн. 1984 онд ЗХУ-ын Иванов хотын Их сургууль, 1994 онд Москва хотын Улсын ардын аж ахуйн академи төгссөн. Мөн Нью-Йорк хотод сурч байсан.
6. Улс төрч, хуульч мэргэжилтэй. 1983 оноос хойш хүний эрхийн хуульч чиглэлээр ажиллаж байгаа.
7. Гурван жил Татварын ерөнхий газрын даргын албан тушаалыг хашсан.
8. Тэр 1985 онд МАХН-д элсэж орж байснаасаа хойш өөр нам эвслийн гишүүн болж байгаагүй гэдэг. Харин одоо АН-д элсэж орно гэсэн сураг дуулдаад байгаа.
9. Хувьдаа хууль зүйн товчоотой байсан. Одоо Ц.Оюунбаатар өөрийгөө хувьдаа “ТҮЦ” ч үгүй хүн гэдэг.
10. Тэрээр өөрийгөө дундаж амьдралтай хүн гэж хэвлэлд ярьж байжээ. Түүний нэр дээр хаус ч байхгүй гэнэ.
11. Гэхдээ тэр “Талх чихэр” ХХК-ний бараг 30 гаруй хувийг эзэмшдэг гэдгээ ч бас ярьж байсан билээ.
12. Орос улсад үнэт цаасны чиглэлээр магистр хамгаалсан.
13. Түүний эхнэр хуульч мэргэжилтэй.
14. Ц.Оюунбаатарыг “Тэмээн поло”-г Монголд анхлан хөгжүүлсэн хүн гэдэг.
15. Тэрээр удирдлагын академд багшилдаг байсан.
16. Ц.Оюунбаатар Монголын говийг дэлхийд гайхуулах бүтээлийг бүтээх, Хан-Уулын дээвэр дээр “Бурхан багшийн их цогцолбор”-ыг бүтээн босгох, "Тэмээн поло" уралдааныг дэлхийн спортын олон аялалын брэнд болгох туйлын зорилготой явдаг.
17. 2004-2008 оны хооронд МАН-аас УИХ-д сууж байсан.
18. Ерөнхий сайд асан С.Батболдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хавар МАХН-д элсчээ. Тэрбээр өмнө нь МАН-д байхдаа Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүстэй хамтран намаа шинэчлэх жигүүр байгуулан ажиллаж байсан юм.
19. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар МАХН-МҮАН-ын "Шу¬¬дарга ёс" эвслийн жагсаалтаар сон¬гогд¬сон Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тан¬гараг өргөх учиртай байгаа. Хэдийгээр түүний тангараг өргөх эрх нь нээгдсэн ч МАХН-ынхан түүний тангаргыг өргүүлэхгүй байгаа юм.
20. Учир нь намынхан нь “Намын листэд Ц.Оюунбаатарын өмнө Н.Энхбаяр, Э.Батшугар нар байгаа. Тиймээс тэдний асуудал хэрхэхийг хүлээж байж, Ц.Оюунбаатарын тангараг өргөх эсэхийг шийднэ” хэмээн хүлээлгээд байгаа билээ.
21. УИХ-ын гишүүний тангараг өргөх бүх эрх нь нээгдчихээд байхад түүнийг дэмжихгүй, хавчиж байгаад Ц.Оюунбаатар намынхандаа болон намын дарга Н.Энхбаярт ихээхэн гомджээ. Тиймдээ ч тангараг өргөж, гишүүн болвол АН-д элсэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.
22. Ц.Оюунбаатар тангараг өргөх асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсан мэдээлэл байгаа юм байна. Тийм ч учраас З.Энхолд түүнийг тангараг өргүүлэх асуудал дээр ажиллаж байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа.
23. Эхэндээ Ц.Оюунбаатар намын дарга Н.Энхбаярыг шүүхээс ял авахгүй байж магадгүй. Тэгвэл намын дарга гишүүн болох ёстой хэмээн хүн чанар гаргаж гишүүний тангараг өргөөгүй гэж байсан.
24. “Гаалийн” Х.Баатартай холбоотой алдарт захидлын хэргийг түүнтэй холбон тайлбарладаг. Гэсэн ч тэрээр “Захидлыг олон нийтэд гаргасан хүн нь би биш, Гомбосүрэнгийн Арслан гэж хүн бий” гэж үргэлж ярьдаг.

24tsag.mn
Сэтгэгдэл (10)