УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар шүүхэд гомдол гаргасан талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шүүхэд дахиж гомдол гаргахын тулд өмгөөлөгч нартаа материал бүрдүүлж өгөх ёстой. Тийм учраас Дээд шүүхээс гарсан хариуг очиж авсан. Дээд шүүхийн шийдвэрийг очиж авснаараа надад холбогдуулаад байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн, хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх эрх зүйн ялгаатай ойлголт байхгүй.
Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ, хүний сонгох сонгогдох эрхийн талаар дурдсан байгаа. Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахыг Үндсэн хууль дээр заасан байдаг. Үндсэн хуулийг Үндсэн хуулийн цэц тайлбарлана, бусад хуулийг Дээд шүүх тайлбарлана. Түүнээс дуртай нэг шүүгч, хуульч, сэтгүүлчид ямар нэгэн өнцөг гаргаж хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар хууль тайлбарлах эрх байхгүй гэдгийг хэлье.
Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш ч, өмнө нь ч Үндсэн хууль зөрчөөгүй. Шүүхэд дахиад гомдол гаргаж байгаа" гэв.
Сэтгэгдэл (2)