Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газраас тендер зарлажээ.
Тодруулбал, гүүр, хоолой, туннелийн арчлалт, засвар нэртэй 2 тэрбумын тендер зарласан байна.
Санхүүжилтийн эх үүсвэр нь "Нийслэлийн замын сангийн хөрөнгө" аж. Энэ онд бүрэн санхүүжүүлэхээр тусгасан байна. Тендерийг ирэх сарын 11-ны өдөр нээх товтой байна.
Эл ажил нь Улаанбаатар хотын гүүрүүдийг хамрах бөгөөд гүүрүүдийн алгасал, тулгуур, зорчих хэсгийн байгууламжид гарсан эвдрэлийг засварлана.
Ажлын техникийн тодорхойлолтод дурдсанаар дараах байршлуудад засвар хийх юм байна.