УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт нээлтээ хийсэн. Хаврын чуулганы дараа МАН болон АН-ын бүлгүүд тус тусдаа хуралдаж Монголбанкны мэдээлэл сонсож, хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болоод төсвийн орлого тодорхой хэмжээгээр буурсантай холбоотой төсвийн тодотгол хийх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Тэгвэл өнөөдөр МАН болоод АН-ын бүлгүүд 10 цагаас хуралдаж энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болоод эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.