Эрүүл мэндийн яамнаас тендер зарлажээ. Тодруулбал,
Хавдар судлалын үндэсний төвийн ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эмнэлгийн зориулалтын шаардлага хангасан барилгыг санхүүгийн түрээс /лизинг/-ийн нөхцөлөөр худалдан авах 17 тэрбум төгрөгийн тендер зарласан байна. Үүнийг улсын төсвөөс санхүүжүүлэх юм.
Талбайн хэмжээ нь 10000 мкв-аас доошгүй, 100 ба түүнээс дээш орны хүчин чадалтай байх ёстой хэмээн тендерийн баримт бичигт тусгасан байна.
Тендерийн нээлтийг ирэх сарын 17-ны өдөр хийх товтой байна.