УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл өглөө. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төсвийн тодотгол хийх үү, үгүй гэдэг асуудал яригдах болсон. Энэ оны эхний хагасд орлогоос хамаарсан төсвийн тодотгол хийх нөхцөл байдал үүсэхгүй. УИХ-ын дарга төсвийн орлого тасарсан гэж хэлээгүй. 2025 оны 1,2 дугаар сард өмнөх онуудад байсан шиг он дамжсан илүүдэл орлого байгаагүй. Энэ оны төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөгөөнийхөө дагуу буюу хэвийн гарсан" гэв.