Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг эгүүлэн татах эсэх асуудлыг тодрууллаа.
Тэрбээр "Дээд шүүх шийдвэрийг албажуулж ирүүлэх үүрэг хүлээхгүй. Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг УИХ ямар хэлбэрээр яаж авах талаарх зохицуулалт байхгүй.
Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл дээр УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн УИХ тогтоол батална, саналыг хураана гэсэн байдаг.
УИХ-ын тухай хуулийн 9.1.5-ыг барьж асуудлыг хэлэлцэх Үндэсний хуулийн зөрчил рүү дагуулах нөхцөл байдал харагдаж байна уу гэж үзэж байгаа.
Нэгдүгээрт, эгүүлэн татаж байгаа тохиолдолд УДШ-ийн хэлэлцэх үү хэлэлцэхгүй юу гэдгийг бид хэлэлцэхгүй. Хоёрдугаарт, Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах уу, үгүй юу? гэдгийг бид хэлэлцэхгүй. Харин УИХ-аас тогтоолын найруулгыг хэлэлцэх эрхтэй.
Эгүүлэн татах үйл явцыг УИХ-ын тухай хуулиар зохицуулчихсан нь Үндсэн хуультай зөрчилдөж байна" гэв.