ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас тодрууллаа.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд цахилгааны үнэ нэмэгдсэн. Ирэх намраас дулаан, усны үнэ нэмэгдэх тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас энэ шийдвэрээ эргэн харж, хойшлуулахаар болсон. Тиймд үнэ нэмэх асуудлыг хойшлуулах, хууль дагаж татвар татаас нэмэхгүй байх, гаргасан шийдвэрээ эргэж харах чиглэл өгсөн. Засгийн газар нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг шууд цуцлуулах боломжгүй. Тиймээс чиглэл хүргүүлсэн.
Энэ цаг үед мега төслүүдээ урагшлуулж, экспортоо нэмэгдүүлэх, шаардлагатай хууль тогтоомжийг эргэн харах нөхцөл байдал үүсэж байна. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах арга замуудыг дэлхийн бүхий л улс эрэлхийлж байгаа. Иргэдэд ачааг үүрүүлж болохгүй.
Засгийн газрын зөвлөмжийг ИТХ дагах ёстой. Шаардлагатай бол шахаж, шаардаж ажиллана. Одоогоор төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй байна" гэв.
Сэтгэгдэл (2)