Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ИТХ-ын нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 22-нд зохион байгуулна.
Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг батлаад буй. Цаг хугацааны хуваариар нөхөн сонгуульд оролцох нам эвсэл энэ оны дөрөвдүгээр сарын 16, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос дээрх мэдээллийг улс төрийн намуудад албан бичгээр хүргүүлсэн байна.