Татварын Ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлажээ. Тодруулбал, улсын хэмжээнд татварын байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэтгэх аж.
Нийт төсөвт өртөг нь 6.4 тэрбум (Зургаан тэрбум дөрвөн зуун сая) төгрөг байхаар тусгасан байна.
Харин тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд:
Багц-1: Туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл; 589,000,000.00 (Таван зуун наян есөн сая) төгрөг
Багц-2: Төв суурин газар ашиглах бага оврын суудлын тээврийн хэрэгсэл; 585,000,000.00 (Таван зуун наян таван сая) төгрөг
Багц-3: Төв суурин газар ашиглах бага оврын суудлын бүрэн цахилгаан тээврийн хэрэгсэл; 398,000,000.00 (Гурван зуун ерэн найман сая) төгрөг
Багц-4: Татварын албаны мэдээллийн аюулгүй байдлын хэвийн үйл ажиллагаа хангахад шаардагдсан тоног төхөөрөмж нийлүүлэх; 626,504,161.00 (Зургаан зуун хорин зургаан сая таван зуун дөрвөн мянга нэг зуун жаран нэг) төгрөг
Багц-5: Татварын албаны мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагаа хангахад шаардагдсан тоног төхөөрөмж нийлүүлэх; 1,414,675,000.00 (Нэг тэрбум дөрвөн зуун арван дөрвөн сая зургаан зуун далан таван мянга) төгрөг
Багц-6: Тоног төхөөрөмж /Суурин болон зөөврийн компьютер, принтер /өнгөт/, ухаалаг дэлгэц/ 2,786,820,839.00 (Хоёр тэрбум долоон зуун наян зургаан сая найман зуун хорин мянга найман зуун гучин ес) төгрөг байна.
Тендерийг энэ сарын 17-ны өдөр нээх товтой байна.