Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
9:00 цагт: Хүүхэд хамгааллын тухай хуулиар 2025.01.01 нээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах болсон. Улсын хэмжээнд 833 нийгмийн ажилтныг чадавхжжуулах, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалт ГБХНХЯ-ны сургалтын танхимд эхэлнэ.
11:00 цагт: “Эдийн засгийн үр ашигтай олон улсын цогц шийдэл” олон улсын бизнес эрхлэгч нарын уулзалт МҮХАҮТ-д блно.
11:00 цагт: “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд МУИС-д тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө.
11:00-12:00 цагт: Азийн Өвлийн спортын IX наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл илэрхийлэх ёслол Монголын Үндэсний Олимпын Хорооны 407 тоот хурлын танхимд болно.
11:30 цагт: GUYS хамтлагийн “GOOD LUCK” шоу тоглолт 6 дугаар сарын 7-нд болох талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын Үндэсний морин уралдаан, Уяачдын холбооноос Хаврын уралдааны талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ.