Монголын рок, попын ертөнцөд анхдагч бүхний эзэн болсоор буй нь дуучин Д.Болд. Олон анхдагчийн эзэн маань чухамхүү юу, юуны анхдагч болсон тухай 24 баримтандаа дурьдлаа.
Монголын рок, попын ертөнцөд анхдагч бүхний эзэн болсоор буй нь дуучин Д.Болд. Олон анхдагчийн эзэн маань чухамхүү юу, юуны анхдагч болсон тухай 24 баримтандаа дурьдлаа.

2. Монгол залуусын үлгэр дууриалал, бахархал болсон дуучин маань 11 сарын 16-нд төрсөн.
3. Түүнтэй хамтлагийнх нь Мээдээ нэг анги байжээ. Дуучин маань 1994 онд Хөгжим бүжгийн 8 дугаар ангид байхдаа хийлч О.Байгальтай хамтран тайзан дээр гарч байсан.
4. Д.Болдын гэргийг нь Б.Бямбасүрэн гэдэг. Уран нугараач. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Охин Б.Эгшиглэн. Хүү Б.Энэрлэн харин бага нь энэ жил төрсөн хөөрхөн хүү бий.
5. Тэрээр 4000 гаруй цомгийн цуглуулгатай. Харин өөрөө Хайрын хүч (2005), 440 герц (2006), Амьдралын гол дүр (2008), Only one (2008), Би чамд хайртай (2009), Bold in central stadium (2009), Монгол Поп (2011), "My duet” гэсэн цомогуудтай.
6. Хөдөлмөр, хөлс хүчнийхээ үр дүнд маш сайхан хаусд амьдардаг.
7. Рок попынхноос ганцаараа морин хуур тоглож, эрхэмлэдэг. Учир нь түүний өвөө Жамъян нь монголын алдарт морин хуурч байсан. Тэрээр өвөөдөө зориулж хуурийн тухай “Хээрийн салхитай аялгуу” дуун хөшөө босгосон. Өвөө нь нас барахаасаа өмнө морин хуураа бэлэглэж байжээ. Тэр цагаас хойш морин хуурын цуглуулгатай болохыг хичээж ирсэн юм. Одоо түүнд Монголын хамгийн алдартай, хуучны морин хуурууд бий.
8. Хайртай ээж нь дуурийн дуучин. Дуурийн хамгийн нарийхан хоолойгоор олон сонгодогуудыг дуулсан дуучин хүн гэдэг. Одоогоор багшилж байгаа.

10. Камертаны 18 нас дуу залуусыг ёстой “галзууруулсан” даа. Ингэж тэд од болж хамгийн олон фентэй болсон юм. Гэвч удалгүй тарах болсон тухай зар тарааж “Сүүлийн тоглолт” хэмээх тоглолтоо ч хийгээд амжсан. Гэвч тэд ийм хурдан тараагүй. Харин ч “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын ивээлд багтаж монголын хамтлагуудаас анх удаа гадаадад буюу Сингапурт өөрсдийн цомгоо бичүүлж дахин шинээр "мэндэлсэн".
11. Харин бие дааж уран бүтээл хийснээс хойш "Хайрын хүч", "Bold central stadium". “Монгол поп” зэрэг тоглолтоо хийсэн.

13. Цэрэгт явж үзээгүй ч цэргийн дүрд тоглож үзсэн. Бас клипэндээ Хятад охины дүрийг бүтээлгэлээ гэсэн шүүмжлэлд өртөж байсан.
14. Харин талаар саналаа хэлэхдээ, ““Нулимснаас нуусан хайр” клипэнд хятад хүн тоглууллаа гэж шүүмжилж байгаа хүмүүсииг би ерөөсөө ойлгоогүй. Хэрэв үнэхээр үндсэрхэг үзэлтэй юм бол бид бүгдээрээ хятад хувцас өмсөхөө больж, хятад руу явахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол өрөөсгөл ойлголт. Уг нь энэ клип хил дээр байгаа залуу өвөрмонгол охинд дурлаж, хайр сэтгэлтэй болж байгаа тухай л өгүүлдэг. Түүхэнд ийм зүйл олон тохиолдож байсан учраас би санаа авч клипээ хийсэн“ гэв.
15. Дуучин маань Be Bold хэмээх шинэ брэндийг гаргаж ирсэн гэх үү дээ. Монголын урлагийнхнаас анх удаа өөрийнхөө нэрийг бүтээгдэхүүнд өгч сурталчилсан. 2006 онд “B Shop” хувцасны дэлгүүрээ нээж, залуусын имиджийг тодорхойлох болсон. 2010 онд “Гоёо”-той хамтран “be Bold” ноолууран хувцасны шинэ брэндийг худалдаанд гаргасан. Мөн “В продакшн” нэртэй дуу бичлэгийн студи байгуулсан. Уг продакшн Маралжингоо, Агиймаа, DZ man, Энхзол, Гурван охин зэрэг хамтлаг дуучдыг гаргаж ирэх менежментийг хийсэн.
16. Тэрээр Hummer, Benz, Lexus-470, Range Rover зэрэг автомашинууд унадаг. Эдгээр машин нь бүгд “4044” гэсэн улсын дугаартай. Бас 440 герц гэсэн цомог гаргаж байсан. 4-ийн тоог шүтдэг.
17. Сурагч байхдаа “Алтай гургалдай” нэртэй байжээ. Хөгжим бүжгийн ангийнхных нь өгсөн хоч санж.
18. Аугаа их Жамьян хуурчийн үр удам болох урлагийн их айлын дотроос өвөөгийнхөө шийрийг хатааж буй дуучин Д.Болд Сүхбаатар дүүрэгт орших 64 дүгээр дэлгүүрийн урд талын байшинд олуулаа амьдарч байсан аав, ээждээ Дүнжингарав хороололд байр авч өгчээ. Аавынхаа талаар нэг их дэлгээд яриад байдаггүй тэрбээр олон жил давчуу нэг өрөөнд амьдарсан орон зайг нь томсгож, төрүүлж өсгөсөн ээж, аавдаа зориулж “Миний хоёр эрдэнэ” нэртэй дуу зохиож урлагийн бэлэг барьсаныг та бүхэн санаж байгаа биз ээ.
19. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээсэн.
20. Тэрбээр уран бүтээлдээ чанарыг хамгийн түрүүнд тавьж эрхэмлэдэг. Тухайн уран бүтээлийнхээ үг, ая, бичлэг, хөгжмийн найруулга, цомог, клип гээд бүх зүйлийг нь 100 хувь чанартай хийхийг зорьдог.

22. Саяхан хип хоп хэмнэлээрээ байлдан дагуулж буй реппер Rokit Bay-тэй хамтран “Үүлэн домог” дууг хийсэн.
23. Д.Болд энэ онд Герман улсад суугаа монголчууддаа зориулан тоглолт хийсэн юм. Тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад улс төрийн айлчлал хийж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын багт соёл урлагийн салбарыг төлөөлж явсан юм.
24. Төрийн шагналыг хэл амтайхан шиг гардаж авсан дуучин Д.Болд “Маршал таун” хотхонд орших “Luxury” клубт цолныхоо мялаалгыг нижгэр тэмдэглэж билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (28)