1. Д.Арвин бол Монголын хамгийн баян 100 тэрбумтны жагсаалтад багтдаг эмэгтэй. Мөн Монголын хамгийн баян эмэгтэйчүүдийн 9-д бичигддэг юм.
2. Тэрбээр түүхч мэргэжилтэй, МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн ч энэ чиглэлээр ажиллагаагүй юм. Гэхдээ түүхийн ухааны магистр, шинжлэх ухааны доктор цолтой.
3. Улаанбаатар хотод төрсөн. Дорнод аймагт арван жилийн сургууль төгссөн, Хэнтий аймгаас УИХ-д нэр дэвшсэн.
4. Энэ жил 53 настай, улс төрч ганган хатагтай нарын нэг. Түүний цагаан сарын гоёл хамгийн багадаа сая төгрөгөөр бүтдэг.
5. Тэрбээр УИХ-д Хэнтий аймгаас гурван удаа сонгогдсон бол энэ удаа Баянзүрх дүүргээс парламентад суух гэж байна.
6. Д.Арвин монголчууд зах зээлд шилжиж байсан үед “Их Өргөө” барилгын компаниа байгуулж, өнөөг хүртэл амжилттай яваа.
7. Нийт хөрөнгийг нь ойролцоогоор 8 сая ам доллар гэж үнэлсэн байдаг. Түүнийг зарим орлого, эд зүйлсээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулдаггүй гэж ярьдаг.
8. Ганц хүүтэй. Хүү А.Од, гэргий Л.Ундрах нар нь жилийн өмнө нижгэр хурим хийхэд нь УИХ-ын гишүүд гэх зэрэг баячууд цугласан гэдэг.
9. Д.Арвины аав нь Дорнод аймгийн 030 дугаар ангийн захирагч, хурандаа Дашжамц гэдэг хүн байсан. Тэрбээр 030-р ангийн офицеруудын байранд сагсчин, МАН-ын гишүүн Д.Шаравжамцтай цуг тоглож өсчээ.
10. Харин ээж нь цэргийн бүжигчин хүн.
11. Д.Арвин ч ээжийгээ дагаад цэцэрлэгт байхаасаа л бүжиглэж, 14 дүгээр сургуульд байхдаа сургуулийнхаа бүжгийн аварга хүртэл болж байжээ. Дөрөвдүгээр ангид байхдаа хөгжим бүжгийн коллежийн балетийн ангид шалгалт өгөөд тэнцэж бүжгийн ангид орох гэж байсан удаатай аж.
12. Д.Арвин багаасаа даргын ажил хийжээ. Салаа бүлгийн дарга, Эвлэлийн үүрийн дарга байсан. Харин МУИС-ийг төгсөөд 21 настайдаа Армид Хувьсгаль залуучуудын эвлэлийн хорооны дарга болж офицер цол авч байжээ.
13. Тэрбээр Цэргийн нэгдсэн дээд сургуульд 1982 онд орж офицерийн мэргэжил дээшлүүлэх курст сурсан. Тиймээс өнгөрсөн жил АН хамтарсан Загийн газраас гарахад түүнийг цэргийн хүн гэж нэр нь Батлан хамгаалах яамнай сайдад яригдаж байв.
14. Залуудаа аймгийнхаа шигшээд тоглож улсын аваргын тэмцээнд оролцож явжээ. Мөн волейбол сайн тоглодог. Одоо ч хааяа нэг Бүх оддын тоглолтод орж харагддаг.
15. Орос, англи хэлний мэдлэгтэй.
16. 2008 оны сонгуулиар өөрийн сонгуулийн компанит ажилдаа уртын дуучин гавьяат Г.Хонгорзулыг дайчлан хичээнгүйлэн ажиллуулжээ. Түүнийг сайн ажиллавал машинтай болгоно гэж амласан ч амалсандаа хүрээгүй гэнэ.
17. Тэрбээр 2012 оны сонгуулийн өмнө “семинар” нэрийн доор сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байсан 400 багшийг хоолоор дайлсан гэх мэдээлэл гарч байв. Гэсэн ч ямар нэг асуудал үүсэлгүйгээр намжсан.
18. 2012 оны сонгуулийн өмнө түүнд нэр дэвших тойрог олдохгүй сандарч байсан. Тиймээс МАХН-д орох нь гэх бор шувуу нисч байв. Харин тэрбээр “Тэр үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг дагаад явчихбал болох л байсан. Гэхдээ тэгээгүй шүү дээ. Харин намайг МАХН руу явуулах сонирхолтой хүн их байна” гэжээ.
19. Түүнийг Н.Энхбаярын хүн гэж нэрлэх нь бий. Харин Д.Арвин ийм тайлбар өгчээ. “Н.Энхбаяр даргын үед би байнгын хорооны дарга, сайд байсангүй. Намын Удирдах зөвлөлд ч багтаж яваагүй юм шүү. Тэгэхээр хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй ээ. Өнөөдрийг хүртэл би аль нэг фракцид орж явсангүй. Чин үнэнчээр намын төлөө хэлэх үгээ хэлсээр яваад өдий хүрлээ. Даанч ямар ч үед гишүүдэд намаас үзүүлдэг тэр дэмжлэг надад олддоггүй байсан. Бүх зүйлд өөрийн бор зүрхээрээ явж, хүнд зовлон бэрхшээлийг ганцаараа давж ирсэн. Бүх сонгуульд Арвин гэдэг хүн Ардын намын гишүүн биш юм шиг бор зүрхээрээ явдаг байсан шүү”.
20. Тэрбээр түүхч хүнийхээ хувьд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын их хатдын хүндэтгэлийн ордон, Дондогдулам хатны музей байгуулж байгаа. Сонирхолтой нь тэрбээр бөө удгануудтай холбогдож, намрын дунд сарын сайн өдөр Дондогдулам хатны онгодыг буулгасан гэнэ.
21. Харин Дондогдулам хатны онгод музейд тулга хийж, гал тахихыг захисан гэнэ. Мөн "Үүнийг гүйцэлдүүлж байгаа. "Сэтэртэй цагаан морийг нутагт минь тавиач" гэсэн. Тэр морийг сая ижил сүргээс нь оллоо. Дондогдулам хатан өөрийнхөө унаж байсан сүйх тэргийг шинээр хийхийг хүссэн. Богдын музейд байгаа сүйх тэрэг нь түүнийх биш гэдгийг хэлсэн. Мөн Богдын бага хатан Гэ¬нэнпил хатны хөргийг музейд залахыг хүссэн байгаа. Энэ бүх¬нийг гүйцэлдүүлэхээр ажиллаж байна даа. Намрын адаг сард энэ бүх ажлыг дуусгаж, гал тахихаар хичээж байна. Мөн Дондогдулам хатан Оросын хааны хатны гоёмсог булган нөмрөгийн талаар ярьж байсан шүү” гэжээ.
22. Д.Арвин УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нартай нэг ангийнхан.
23. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Одбаяртай нэг байранд амьдарч байсан дотно найзууд аж. Парламентад Д.Арвины аавынх нь найзын хүүхдүүд гээд олон эртний танилууд нь байдаг гэнэ.
24. Тэрбээр энэ жил Баянзүрх дүүргийн 22-р тойрогт нэр дэвшсэн ч саналын хувь нь босго хүрээгүй тул дахин санал хураасан. Д.Арвин энэ удаа өрсөлдөгчөөсөө 3,1 хувийн илүү санал авч дөрөв дэх удаагаа УИХ-д суух гэж байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (44)